“General Motors” компанийн 50 мянган ажилтан ажил хаяжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани Автомашин үйлдвэрлэгчдийн нэгдсэн эвлэлтэй /UAW/ гэрээний нөхцөл болон төлбөрийн тал дээр тохиролцоонд хүрээгүйн улмаас тус компанийн 50 мянга гаруй ажилтан ажлаа хаяжээ.

“Бид уг асуудалд хөнгөн хуумгай хандахгүй. Энэ бол бидний хамгийн эцсийн арга хэмжээ” гэж “UAW”-ны дэд ерөнхийлөгч Терри Диттес сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдсэн байна.

image

Тохиролцоонд хүрэх эцсийн хугацааг бямба гараг гэж талууд тогтсон байжээ. Гэвч талууд тогтсон хугацаанд тохиролцоонд хүрээгүй учир ажил хаялтыг даваа гарагийн өглөөний 04:00 цагаас эхлүүлсэн байна. Энэ нь 2007 оноос хойш тохиосон анхны томоохон ажил хаялт болжээ. Энэхүү хоёр өдрийн ажил хаялтын улмаас "General Motors" компани 300 сая ам.долларын алдагдал хүлээж болзошгүй.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.