Маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Aдмин / Улстөр

Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

ТОВЧ НАМТАР

1938-1939 онд Санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгч, 1939-1940 онд Сангийн яамын орлогч сайд, Банкны ерөнхий хорооны дарга, Сангийн яамны сайд, 1940-1946 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүх цэргийн жанжин орлогч, МАХН-ыийн Улс төрийн газрын дарга, 1946-1954 онд Намын тэргүүний зэрэгцээ Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөт комиссын дарга, 1952-1974 онд Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв.

image

Гэргий А.И.Филатова, хоёр хүүтэй. Владислав, Зориг

Улс төрийн амьдрал

1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

Шүүмжлэл

Ю.Цэдэнбалын байгуулсан гавьяа, гаргасан алдааг түүхэн бодитоор дүгнэх хэрэгтэй. Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс азийн хоцрогдсон бүдүүлэг, социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирээд байсан. Ю.Цэдэнбал монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан.

image

Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.

Гэвч мал сүргийг хүчээр нийгэмчилж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан улстөрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхаж, үндэсний соёл шашныг хориглох, хэт зөвлөлтчлөх бодлого баримтлах зэрэг алдаа дутагдал гаргаж байсан.

Амьдралын сүүлийн жилүүд

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь Монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байжээ.Энэ нь Монголын хууль хяналтын байгууллага ёс зүй байхгүй, коммунист хандлагаасаа гарч чадаагүй байсан гэдгийг харуулсан хэрэг болсон.

Улсын Драмын Эрдмийн Театрын өмнө байх Ю.Цэдэнбалын хөшөө

Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ.


Сэтгэгдэл

Насан [202.9.44.127] 2019-09-18 16:13:16

Баабарын. Нуудэл Суудал номыг уншиж Дарга Авгай хоерийн унэн нуур царайг мэдэж авцгаа ХУМУУСЭэ

Зочин [150.129.141.17] 2019-09-25 13:18:31

Наад Баабарын худал үгээр бичсэн Геббельс маягийн аргачлалаар бичигдсэн худал хуурмаг пропаганда ном гэх нэршилтэй хогийг бөгсөндөө чихээд зайл

Төр [150.129.142.194] 2019-09-18 14:57:49

44 жил улсаа удирдсан мундаг удирдагч.Юун Хүк

Чимэдорж [182.160.32.33] 2019-09-18 03:37:28

Цэдэнбал сайн юм их хийсэн.Филатова ч мөн адил. Тэр үед ЗХУ-аас хамааралгүй байх ямарч боломж социалист гэгдэх бүх орнуудад байгаагүй Цэдэнбал олон жил орос дарга нартай ойр байсных ЗХУ-аас их ч юм салгадаг болсон гэх.Тэгээд Болгар Унгар Вьетнам Солонгос зэрэг орны удирдагч нарт буруу үлгэр үзүүлээд дураараа ааашлах болсон учир Горбачёв өөрийн гараар түүнийг унагах ажлыг хийсэн. Моломжамц хамтарсан байдаг Батмөнх угаас зориг зүрх муутай аялдан дагалдах хэлбэрээр амь зууж явдаг хүн учир хатуу зогсож чадаагүй. Горбачёв нэг бол бид өөртөө авъя үгүй бол Хятадад өгье Ингээд хоцрогдсон хэдэн хүнтэй байнга зууралдах хэрэггүй гэсэн байдас

ZOCHIN [202.55.191.194] 2019-09-18 01:22:57

YUM UURCHLUGUUD BAIX YUM.TSEDENVAL DARGA 9.16 ND TURSUN GEDEG.ODOO 9.17 ND BOLJEE.

Зочин [103.57.95.252] 2019-09-18 00:53:54

Цэдэнбал гэдэг хvн Цаг хугацааны шалгуурыг даван туулж Чингэс хаан мэт менхрен vлдэх тавилантай байжээ.

Бааги [124.158.70.36] 2023-11-01 14:21:19

Эрүүл толгойтой хүн бүрт сануулахад бид 80 жилийн өмнө ямаршуу амьдралтай хэдэн хүнтэй улс байлаа даа!!!! Дээрхи зочингийн үг үнэний ортой яг шүү!!! Биднийг өвчин зовлонгүй энэ дайтай амьдарч байгаа маань энэ хүн болон бусад ахмадуудын маань ач тусыг бага боловч санаж яваасай!!!

Зочин [66.181.183.86] 2019-09-17 22:57:39

мундаг удирдагч

ZOCHIN [66.181.161.96] 2019-09-17 10:02:26

MGL-IIN TOLOO IH YUM HIISEN.HUUHED HOICH UYIIG BICHIG USEGTEI ARD TUMNIIG ERUUL BAILGAH ULS ORNIIG UILDVERJUULEH BARILGAJUULAH ULS ORNII TUSGAAR TOGTNOL GD IH OLON ZUILIIG HIISEN.HIISEN BUGDIIG NI J.BATMUNKH KAPITALIST NIIGMIIG SHUTEGCH LUIVARCHID USTGAAD ODOO 30-D JIL BOLJ BN.ER NI EH ORONCHDOO MGL-CHUUD OORSDOO ALDAG SH TE.DASHBALBAR ZORIGOOS AVHUULAAD L.ULS OOROO HORONGOTEI BAIJ HUCHTEI BNA.ULSIIN UILDVER ULSIIN MAL AJ AHUI GD..CHINA GEHED ULSIIN TOM UILDVERUUDTEI TEDGEERIN BUTEEGDHUUN NI CHANARTAI.

Zochin [202.126.89.140] 2019-09-17 09:13:59

Dorvod hun mongoliin tord anh garj irsendee.4oird boorchiin4tumen orhoos garaltai altan urgiin humuus bish bolhoor mongoliin tord hezeeneesee garj baigaagui ene hun uvsiinhanii huvid shuteen baihaas oor argaggui hundee

багии [124.158.67.127] 2023-11-03 14:59:41

Ю.Цэдэнбал тэргүүтэй нөхдүүд Г. Занабазар тэргүүтэй Ар халхын ноёд сэхээтэнгүүдийн хятадад дагаар орсрн, орох хүсэл мөрөөдлийг нугачин дарсан буруутай. Мөн монголд үүрлэсэн эрлийз хурлийзуудыг БНМАУ-д амьдарч оршин суухыг зөвшөөрөөгүй нийслэлээс хөөж гаргасан буруутай, Гэхдээ зарим нөхдиөд өрөвч сэтгэл гаргаж нийслэлээс өөр газар амьдарч болохыг зөвшөөрсөн нь буруу. Монголчуудыг орос техникээр атар газар хагалж тариа тарьсан нь байгаль орчинд хор нөлөө үзүүлсэн. Зүгээр л төмөр хүшуутай модон ахжисаар хагалж болох л байсан. Ийм их алдаатай хирнээ НҮБ хэмээх АНУ, Орос, Хятад, Франц, Англи зэрэг элэн түрэмгийлэгчдийн багт багтаасан буруутай.

zochin [185.39.141.46] 2019-09-17 08:30:46

65 ulugchingiin hiih yostoi ajliig gantsaaraa hiisen .gavyatan

Зочин [64.119.24.185] 2019-09-17 07:47:31

чааваас одоо энэнэгюмыг мартаач.

Зочин [150.129.141.17] 2019-09-25 13:20:46

Чи муу писдааа хэн вэ. Энэ хүнийг Монгол улс оршин тогтнож байгаа л бол монголын ард түмэн хэзээ ч мартахгүй. Харин чи үхвэл чамайг санах нохой ч байхгүй л дээ

Zochin [122.201.21.95] 2019-09-17 07:15:36

Tur niigmiiin zvtgelten ahmad veer muu heleed l baival mongolchuud burhanaa burgasaar guyadaj baigaatai adil tul ene hvmvvsee hvndkej baih ni tuiliin zuv shvv

Зочин [66.181.161.9] 2019-09-17 07:55:12

яг үнэн

Ахмад СХД. [202.9.42.222] 2019-09-17 07:11:23

Ю.Цэдэнбал ,А.И.Филатова -нарын МОНГОЛ УЛСАД -хийж бүтээсэн нь үнэхээр бахархмаар их гавьяатай хүмүүс шүү та минь сүнсийг нь битгий хөндөөрэй та минь . "УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ "

zochin [185.39.141.46] 2019-09-17 07:09:45

50 60 ond seheetnvvdiig buudaj ustgadag do yaamnii hvnd ... 1986 ond undur nastan bolchihson . baihad . 1 horoolol narigdaj uusch baih yeer 32 r bairand 2 uruu bair olgoj baisan

zochin [202.55.188.34] 2019-09-17 05:14:05

Tsedenbaliig zailuulsan gemtnuud chini ardchilal nereer gazriin baylgiig tsulmuj Tsedenbaliin ued baiguulsan uildver aj ahuig hulgailj huviin bolgoson odoogiin het bayjsan gudamjnii hulgaich nar shuu dee. Tsedenbaliin buh hurungiig huraaj sohor zoos ch ugulgui hariin nutagt tamlaj alsan shig uls ornoor togloj ard irgediig yduuruulsan hulgaichdiin hurungiig huraaj sohor zoos ch ugulgui ur huuhedtei ni hamt shorond hataah heregtei.

Zochin [202.21.110.38] 2019-09-17 05:57:53

Unen!

Зочин [202.21.109.34] 2019-09-17 05:00:57

Хуучин төгрөг болох 25-ын дэвсгэрт яагаад гэнэт алга болсон бэ?Филатова авгайтай холбоотой байсан байх тийм болохоор байцаалт авах гэсэн биз.Энд монгол цагдаагийн буруу байхгүй.Филатова авгайд хэтэрхий их эрх мэдэл өгсөн нь маш буруу байсан.Одоо хуучирсан бүх нууцыг ил болгох хэрэгтэй.

Зочин [122.201.21.141] 2019-09-17 04:56:32

ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙТОО БАЙХ БОЛОМЖ БАЙГААГҮЙ ХҮН .

хх [202.55.191.205] 2019-09-17 04:17:41

монголын тавиул нь ямар билээ

Зочин [103.212.119.205] 2019-09-17 04:08:19

Хамгийн шударга ерөнхийлөгч блаа.

Зочин [202.179.31.95] 2019-09-17 03:41:02

оросын тавиул

zociHin [185.39.141.46] 2019-09-17 03:04:11

mongoliin min buural tuuh.... munhiin hursh gesen bodoliig teej oros ah nariig songoj nuhurlusin hvn de . ... ahui turuu aldaagvi .. ald bie aldsiim ...


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.