ХХБанкны Замын-Үүд салбарын 20-н жилийн ойн баяр амжилттай болж өндөрлөлөө
Монгол Улсын арилжааны ууган бөгөөд банк санхүүгийн салбарын тэргүүлэгч ХХБанкны Замын-үүд салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 20-н жилийн ой энэ онд тохиож байна.
Салбар нь анх 1999 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ХХБанкны тооцооны төв, Хилийн шалган нэвтрүүлэх цогцолборт Тооцооны касс нээж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.
Салбар байгуулагдсанаар Замын-Үүд сумандаа анх удаа гадаад валютын арилжааг БНХАУлсын юань-р хийж эхэлсэн байна.
Мөн ХХБанк “Хязгааргүй мөрөөдөл” төслийнхөө хүрээнд Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон сурагч дүү нарынхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах Ерөнхий боловсролын 300-н номын сан тохижуулах аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Замын үүд салбарынхаа 20-н жилийн ойн баярыг тохиолдуулан тус сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн номын санг тохижуулах, ном сурах бичиг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж багш, сурган хүмүүжүүлэгчдийн талархал, сурагч дүү нарынхаа баяр хөөр дунд хүлээлгэн өглөө.
Тус салбар нь 1999 оноос хойш 20-н жилийн хугацаанд Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын иргэд, харилцагч нарт олон улсын банкны жишигт нийцсэн банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр ирсэн бөгөөд зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд орон нутгийн Нийгмийн даатгалын санд 528.6 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.
Салбарын санхүүгийн үзүүлэлтүүд тасралтгүй өсөн нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж буй нь харилцагч, хадгаламж эзэмшигч, хамтран ажиллагч түнш байгууллагууд Та бүхний бидэнд хүлээлгэсэн итгэл, бид бүгдийн хамтын ажиллагааны үр шим, амжилт бүтээл билээ.
ХХБанкны Замын-үүд салбарын түүхийг хамт бичилцсэн үнэ цэнтэй харилцагчид үе үеийн хүндэт ажилтнууд Та бүхэндээ гүн талархал илэрхийлж, бүтээн бий болгосон, хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлсэн түүхт 20-н жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ