Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг болно

Д.Тулга / Эрүүл мэнд

Сонгинохайрхан дүүрэг

10:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургуулийн шинэ спорт заалны нээлт болно.Утас 99010499

Хан-Уул дүүрэг

10:00 цагт: Хан-Уул дүүргийн Нэхмэлийн байруудад барилгын ажил гүйцэтгэж буй компани тухайн газрын 150 м автозамыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзалснаа хүлээлгэн өгнө.

"City" tower

10:00 цагт: Jobsite.mn ажлын байрны вэб хуудасны шинэ загварын танилцуулга болно.

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Сангийн яамнаас М-Ойл ХХК-тай холбоотой гаргасан шийдвэрийн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбай

11:00 цагт: Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг болно

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн цагдаагийн газраас дулааны төв шугамын угсралтын ажилтай холбоотойгоор Таван буудлаас Долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах болсон талаар мэдээлэл хийнэ. Утас: 99779515

АТГ-ын Олон нийтийн төв

11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлуулахын үндэс" хэвлэлийн хурал зохион байгуулна.

СЕХ-ны Хурлын заал

11:00 цагт: АТОЗ намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулна. Утас: 88100374

“Монгол Ньюс” мэдээллийн төв

12:00 цагт: “Эерэг Монгол” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганы талаар мэдээлэл хийнэ.

“мишээл экспо”

12:30 цагт: Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний нээлт болно.

СЭНГЭРАГИ арт галерей

16:00 цагт: Үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалт баяр наадам, нүүдэлчдийн ахуй амьдралын тухай магтан дуулсан уран зураач Б.Баярт-Одын шинэ уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.