Хонконгт 55 хүнийг баривчилжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Хонконгт болсон жагсаал цуглааны үеэр цагдаагийн ажилтнууд 55 хүнийг баривчилсан байна.

Цагдаагийн газар өнгөрсөн ням гарагт жагсахыг хориглосныг үл харгалзан олныг хамарсан жагсаалууд өрнөжээ.

Зарим жагсагч Хонконгийн засаг захиргааны байр руу шатахуун бүхий бөмбөг шидсэн бол зарим нь метроны буудалд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

Амралтын өдрүүдэд 13-67 насны 55 иргэнийг баривчилсан гэж цагдаагийн ажилтнууд даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, жагсагчид болон оршин суугчдын хооронд үүссэн сөргөлдөөний улмаас 28 хүн гэмтсэнээс нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Энгийн иргэд болон сэтгүүлчид рүү шатахуун бүхий бөмбөг шидсэн гэж цагдаа нар жагсагчдыг буруутгасан байна. Ийм төрлийн үйлдэл хяналтаас гарч, иргэдэд аюул занал учруулж байна гэж цагдаагийн ажилтнууд мэдээлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.