Зам тээврийн хөгжлийн яам иргэдийн мэдэх эрхийг боомилсон “хаалттай” байгууллага болжээ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан ч өнөөдрийн байдлаар замын бүтээн байгуулалтын ажил удаашралтай товлосон хугацаанд ашиглалтад орохгүй нь тодорхой болсон. Уг 204.11 км авто замыг шинээр барих ажлыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна хэмээн холбогдох удирдлагууд удаа дараа мэдэгдэж байв.

image

image

1.7 тэрбум төгрөгийн өртөгтэй “түр зам” тавьсан нь зам тээврийн осол аваар гарах гол шалтгаан болжээ

Гэтэл Дарханы замын ажил эхнээсээ маш олон асуудлыг дагуулсан. Нэгдүгээрт, тендэрийн нөхцөлд Монголын авто замчдаа дэмжсэн ямар нэг бодлого, заалтуудыг оруулаагүй. Тавигдах шаардлага, технек тоног төхөөрөмж, санхүүгийн хувьд Монголын компаниуд дийлэхээргүй нөхцөлтэй байсан. Өөрөөр хэлбэл Монголын компаниуд нийлээд ч замын ажилд орох боломжгүй өндөр нөхцлийг тавьсан талаар бид өмнө мэдээлж байв. Хоёрдугаарт, шинэ замаа ашиглалтад оруулахын тулд 1.7 тэрбум төгрөгийн өртөгтэй “түр зам” тавьсан нь зам тээврийн осол аваар гарах гол шалтгаан болжээ. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 31-н хүртэлх хугацаанд Дарханы замд нийт 83 зам тээврийн осол гарч, гэмт хэргийн шинжтэй 22 үйлдэл бүртгэгдсэнээс 8 хүн алтан амиа алдаж, 34 хүн гэмтэж, бэртжээ. Энэ бол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Үүний цаана тус замаар зорчиж буй олон иргэн эд материал, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай.

image

ЗТХЯ-ны эрхэм дарга эхнээсээ авилгын хэргээр цагдан хоригдож, иргэдийн мэдэх эрхэнд бүдүүлгээр халдаж байна

Иргэд энэ талаарх гомдол, мэдээллийг удаа дараа манай редакцид ирүүлсэн бөгөөд холбогдох удирдлагуудаас нь Дарханы замын ажил ямар шатандаа явж байгаа, хэзээ ашиглалтад орж, амар тайван, аюулгүй зорчих талаар тодруулж өгөхийг хүссэн юм.

Гэвч иргэд, болон сэтгүүлчийн мэдэх эрхийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан холбогдох газар, хэлтсийн дарга нараас Дарханы замын нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл авах гэсэн боловч “Дарга нар зам дээр ажиллаж байгаа” гэсэн тайлбарыг удаа дараа хэлж, мэдээлэл өгөхөөс зугтлаа.

Өөрөөр хэлбэл бүтэн сарын турш ЗТХЯ-ны хаалгыг сахиж дэд сайд Л.Халтар болон бусад удирдах албан тушаалтнуудаас мэдээлэл авч чадсангүй. Уг нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, улс эх оронд өрнөж буй бүтээн байгуулалтын ажил олон нийтэд ил байх ёстой. Гэсэн ч ЗТХЯ-ны эрхэм дарга нар эхнээсээ авилгын хэргээр цагдан хоригдож, иргэдийн мэдэх эрхэнд бүдүүлгээр халдаж байна.

Түүнчлэн Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагын аливаа төсөл хөтөлбөр, тендер, санхүүгийн тайлан нь олон нийтэд ил байх ёстой. Харамсалтай нь Дарханы замтай холбоотой тендерийн сонгон шалгаруулалт, зарцуулсан төсвийн мэдээлэл тус яамны вэб сайтад алга.

image

Энэ мэт үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэлгүй, олон нийтэд мэдээлэл өгөхөөс эрс татгалздаг Зам, тээврийн хөгжлийн яамыг Засгийн газрын тэргүүн анхааралдаа авч, чиглэл өгөхийг хүсье.


Сэтгэгдэл

Zochin [182.160.2.189] 2019-09-19 15:43:54

Haltar saidad gamaagui ee. Enh-Amgalangaas ni asuu. Haltar said shig hun ene yamand olon oldohgui shu de.

Шилэн..... [66.181.161.8] 2019-09-18 23:18:22

Замынхан бол тэр чигээрээ бүнд авлигачид, саяхан дарга гэх авгай баригдаж хоригдлоо гэсэн тэрнээс маш их юм гарна, яамаар дүүрэн цүнх барьсан авгайчууд өөрийг чип хийлгэдэг залуусаар дүүргэсэн бүгдийг нь барьж хориод шалгах хэрэгтэй. Тендер шалгаруулах гэж авлига, гэрээн дээр зурах гэж авлига, төсөв батлуулах гэж авлига, гүйцэтгэл авах гэж шат бүхэнд авлига, дуусаад хүлээлгэж өгөх гэж авлига утга алга

Зочин [213.87.138.153] 2019-09-18 15:29:03

Халтар бол ажлын төлөө хүн наад мэдээллээ Сайдаас нь асуугаачдээ

Зочин [202.9.42.181] 2019-09-18 12:19:04

ter neg negniigee aldag talbaid ni bugdiig ni gargaj ireed buud

Халтар сайдад амжилт [202.21.113.238] 2019-09-18 11:39:51

Энэ яаманд ганц сайн ажиллаж байгаа хүн нь Халтар сайд байх шүү. Халтар сайд аж ахуйн ажлын маш их туршлагатай, ажлын төлөө сэтгэл, зүтгэл гаргадаг, даалгасан ажлыг хугацаанд нь чанартай биелүүлдэг гээд магтаад байвал их олон юм хэлж чадах юм байна.

Зочин [202.9.43.33] 2019-09-18 07:44:29

ingej zasgiin hiij baigaa ajliig xarluulax zaxialgat medee tavidagaa bolimoor yum xarin ch urid uridiin zasgiin gazruudaas iluu nudee olson ajluudiig barij avch hiij bna gej dugnej bgaa medee ch ajil nud irmexiin zuur butchihgyi bi xuvidaa sn bn gej dugnej bgaa iim hov hooson medeelel unshsanaas zasgiin gazriin site ruu ni orood buren buten medeelel avj bx xeregtei

Зочин [66.181.161.13] 2019-09-18 06:46:05

Монголчуудаараа хийлгэхгүй дандаа хятад кампанууд тэд нар хийж амжихгүй эргээл монгол туслан кампанууд оруулдаг мөнгө цаасаа ч өгөхгүй нээх өндөр өртөгтэй түр зам гээд байгаа тэрний санхүү нь одоо болтол байхгүй хариуцлага алгаа зам тээвэрийн яам

Зочин [202.126.89.155] 2019-09-18 06:23:06

Энх Амгалан гожиг чадахгүй халтар чадахгүй дарваан хар чадахгүй МАНд чадахгүй

Халтар халтар [64.119.23.65] 2019-09-18 05:37:17

Халтараас их зүйл гарах байхаа.

Зочин [202.179.31.15] 2019-09-18 06:13:41

Ха ХА та нар зүгээр Шилэн Цогоог шалга. Тэрнээс их юм гарна. Нээх худлаа шударга хүн болох гэж Халтар дарга руу дайрахаа больж үз.

Зочин [66.181.183.227] 2019-09-18 04:58:16

шилэн цогоо энх-амгалан 2-ийг шалгах ёстой ухвал их л юм гарна даа

Зочин [202.131.234.194] 2019-09-18 04:50:59

Дарханы зам л гэхийм гэрээний хугацаа гэж юм байгаашдээ харин дарга нарын нэр төр олох оноо авах гэсэн тачаалт товлосон хугацаа гэдэг бол зүгээр улс трийн шоу. харин иргэд хүлээцтэй байж гэрээт хугацаанд чанартай зүйл хийхэд нь тус болж зээлийн хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэхийн тулд чанартай зам хийхийг гэрээт хугацаанд нь хийхийг шаардах хэрэгтэй. харин дарга нарын улс төрийн шоунд автахгүй байх хэрэгтэй

zochin [192.82.65.154] 2019-09-18 04:46:06

Irged hohirloo ulsaas zam teevriin yamnaas nehemjleh heregtei

Зочин [182.160.34.17] 2019-09-18 03:46:56

Энэ Халтар гэх нөхөр маш муу ажиллаж байна.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.