Саудын Араб газрын тос боловсруулах үйлдвэрээ хэсэгчлэн ажиллагаанд оруулжээ

Aдмин / Хууль


Халдлагад өртөж үйл ажиллагаа нь зогсоод байсан газрын тос боловсруулах үйлдвэрээ Саудын Араб хэсэгчлэн ажиллагаанд орууллаа.

Хэдий тийм боловч хэвийн ажиллагаанд бүрэн оруулах хүртэл хэдэн сарын хугацаа шаардана гэж “Saudi Aramco”-ийн Гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна. Энэ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 10 орчим хувийг зогсоосон халдлагын хохирол хэр ноцтой байсан талаар мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгч, газрын тосны үнэ эргэн буурлаа. Хэдий тийм боловч үйлдвэрлэлийг сэргээн засварлах явц тооцоолсноос удаан явагдаж байгаа тул газрын тосны үнэ Саудын Арабын нийлүүлэлтээс хамаарсан хэвээр байх хүлээлттэй байна.

Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салманы мэдээлснээр сүүлийн хоёр хоногт үйлдвэрлэлийн тал орчим хувийг эргэн сэргээжээ. Энэ сардаа худалдан авагчдын захиалгыг бүрэн биелүүлэх боломжтой байгаа юм.

“Saudi Aramco” компани одоогоор өдөрт хоёр сая баррель газрын тос боловсруулж байгаа ажээ. Есдүгээр сарын сүүлээр хэвийн түвшинд буюу өдөрт 4.9 сая баррелийг боловсруулна хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Амин Нассер мэдэгдлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.