Усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Б.Мөнхцацрал / Улстөр

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 390 мянга гаруй хүн оршин суудаг баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Энэ нь Дөргөний усан цахилгаан станцын үйлдвэрлэдэг эрчим хүчээс 5-6 дахин үнэтэй гэсэн үг юм.

Баруун бүсийг найдвартай эрчим хүчтэй болгож Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс зэрэг томоохон орд газрыг ашиглах, цемент, ган, мах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.

Усан цахилгаан станц барихад шаардагдах 288,5 сая ам.долларын 274 саяыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг улсын төсвөөс гаргах юм.


Сэтгэгдэл

Зочин [202.21.126.30] 2019-09-19 02:08:53

Зүйтэй. Бушуухан барь

Зочин [202.179.31.122] 2019-09-19 00:31:18

энд тэндгүй уцс бариад байдаг ашг хүчин чадал нь хаа байна ДӨРГӨН ТАЙШИР гэх мэт

ЭГИЙН ГОЛЫН УЦС ЯАСАН БЭ ОРООООС ӨНДӨР ҮНЭТЭЙ ЭРЧИМ ХҮЧ АВСААР БАЙХ УУ МӨНГӨ НЬ ХЭНИЙ ГАРААР ОРЧИХ В [202.179.31.122] 2019-09-19 00:28:21

Зочин [202.21.126.30] 2019-09-19 02:08:31

Оросын Холбооны Улс зөвшөөрөхгүй байгаа. Энэ талаар ТВ-ээр хангалттай их мэдээлж байгаа.

Зочин [202.9.42.193] 2019-09-18 10:54:58

Дэлхий дахинаа баригдаж буй Усан цахилгаан станцын 1 Мегаватт эрчим хшч үйлдвэрлэх өртөг 1.4 -1.9 сая ам.доллар байдаг. Эрдэнэбүрэн бол байгалиас заяасан бэлэн хавцал. Гэтэл одоо энэ УЦС-ыг 1 Мегавтты өртөгийг 2.9 сая ам. доллараар боох нь .

Зочин [202.126.89.127] 2019-09-18 11:44:17

Харин тиймээ. Энэ ажлыг зогсоох санаатнуудыг сонгохгүй байх хэрэгтэй.

Зочин [202.9.43.33] 2019-09-18 11:14:29

odoo yaya gehev oldoj bgaa yumiig bariad yavcan deer bxoo bs neg turiin gatsaa ni garaad irvel barigdahgyi gatsaad alga bolno yamar 21 zuund laagaa bariad suuj bailtai ni bish orosiin ugch bgaa tarifaas 5-6 dahin hyamd gesen yum chini urtuguu 10n heden jildee hangalttai nuhuh bailgyi de


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.