Л.Эрдэнэчулуун: Эм найруулах усан хангамжгүй Монос Улаанбаатар, Тавин-Ус, Ази фарм эмийн сангийн зэрэглэлийг бууруулна

Aдмин / Эдийн засаг

Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.

Энэ удаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 95 эмийн сан, эм хангамжийн байгууллагад хяналт, шалгалт хийжээ. Эдгээрээс стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг НЭМГ-т хүргүүлэх гэж буйгаа улсын байцаагч Оюунбилэг танилцуулав.

Мөн ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан “Ананас” эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлсэн гэв.

Хадгалалтын дэглэм зөрчсөн, жор барих эрхгүй хүн эм барьсан, жороор олгох эмийг хүчингүй жороор олгосон, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй 23 ААН-д хялбаршуулсан журмаар, нэг ААН-д зөрчлийн хэрэг үүсгүүллээ. Ананас, Цогт ээж, Монгол фарм сангуудад худалдаалж байсан хадгалалтын дэглэм зөрчсөн нийт найман нэрийн 177 ширхэг, 375 мянган төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, устгалд шилжүүлсэн.


image


Авсан арга хэмжээ: Үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоосон нэг, бүтээгдэхүүн хураасан хоёр, албан шаардлага 45, 12.6 сая төгрөгийн торгуулийг 22 ААН, 2 албан тушаалтанд тавьсан. Нөхөн төлбөр болох 800 мянган төгрөгийн улсын орлогод төвлөрүүлсэн гэв.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Улаанбаатар хотод 1300 эмийн сан бий. Монгол шиг эмийг хоол шиг хэрэглэдэг улс байхгүй. Эм бол хор. Та нар хяналт шалгалт явуулаад шаардлага хүргүүлэх төдий арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй. Хууль бус ажиллагааг зогсоохгүй. Тиймээс стандарт шаардлага зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цуцална гэв.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.186] 2022-12-23 09:20:19

ажилд таны амжилт

Иргэн [203.91.118.180] 2019-09-20 12:12:52

эмний үнэ арай дэндлээ

зочин [122.201.21.110] 2019-09-20 07:02:23

Мэргэжлийн хяналтынхаан ТҮЦ цэгцэл дээ.Түргэн муудах бүтээгдэхүүн болон ширхэгийн тамхи зарж үр хүүхдүүдийг үй олноор нь хордуулж байна.

Зочин [122.201.19.99] 2019-09-20 02:47:51

Энэ авгай одоол ухаан орж Ерөнхий сайдыг дуурайсан худлаа хүн загнасан ПОПОРСОН авгай болжээ

Zochin [59.153.113.40] 2019-09-20 00:24:12

Моносын хүнсний үйлдвэр урүүл ахуйн наад захын шаарлага хангахгүй байж эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийж байгааг зогсоох хэрэгтэй. Цэнэг болон тэр үрэл зэргийг гар аргаар хольж том хуванцар саванд хийгээд зөөдөг

Жаа [112.72.12.10] 2019-09-19 23:32:51

Нэг шаааах юмсан

Зочин [75.82.188.203] 2019-09-19 20:14:28

Ene ng gyalgar nuurtei toson avgai bgd l bh uymaa.

иргэн [66.181.186.68] 2019-09-19 11:15:30

Хүүкийн шантаажны армийн генерал. Хятдуудад гөлөг. Монголчуудад бар

Зочин [182.251.115.210] 2019-09-19 10:16:28

huuyee egchee nogooo hujaagiin mahnii uildberuud, hujaagiiin aris shirnii uildberuud ,solongos hoolnii gazar karoke, hujaa holnii gazruud yuu bolson be. Ted nariig oroldoh geheer Nayam dorj ah ni omrood hetsuu bna uu . Tegeed chaddagaar ni heden muu mongolchuudaaa noolj baigaa yum uu.

ATG orooniihon parnii dooguur,shiree sandal,ugaaltuuriin sain uzeeree yum garna daa [103.212.118.126] 2019-09-19 09:11:24

avgai saltaandaa boodol 10000 dollar hiichihsen yum bish biz dee ATG shalgaaraa

худалч [202.9.43.217] 2019-09-19 08:39:25

аймшгийн царайт , худлаа попролгүй наад ажлаа эцсийг нь хүртэл хийгээрэй чи

Руугаа [202.126.89.202] 2019-09-19 08:02:41

Шаана биз албан ёсны царай гаргасан мангуу

Зочин [122.201.19.99] 2019-09-19 08:00:16

Одоол ухаан орж гэнэ танай байцаагч нар мэдэж л байгаа АВЛИГАЛ аваал чимээгүй болдог байсан

Irgen [122.201.24.48] 2019-09-19 07:14:08

ynen shyy emiig zambaraagyi heregledeg bid chine 5 alhaad emiin san Manaih shig iim oron haach baihgyi emiin yne chanart sain hyanalt heregtei baina . Mungu l olj baival hyn hordono uu uhnuu tedend hamaagyi .mungi tsagaan nyd ulaan emiin bizneseer mungu ih olj baina ene ayilshyy taminee

иргэн [202.70.44.146] 2019-09-19 06:25:55

одоо мэдээд байгаа юм уу, энэ гахай шиг авгай шантааж л хийж байгаа биз

Зочин [202.126.89.117] 2019-09-19 06:16:38

Зөв дөө

Зочин [66.181.161.21] 2019-09-19 06:09:25

Цогцэцэг гд нэг аймар хулгайгаар баяжсан авгай хувийн 12 давхар эмнэлэгийнхээ дээд давхарт эмийн vйлдвэр гэж хачин балиар юм хийсэн, тэндээ арьсны эм, тос найруулдаг, тэгээд сайд байхдаа тэр бvх юмаа Алтанхуягтай хуйвалдаж даатгалд хамруулсан. Тэр vйлдвэр нь ажлын урсгал нтр шаал буруу. Тэрийг шалгаж хаагаачээ, арьсны евчин архаг эдгэдэггvй гэж худлаа тархи угааж, евчтенvvдийг хичнээн хохироох гсн юм бэ. Орчин vед эмчилгээ шаал еер болсон шдэ

Ksa [202.126.88.140] 2019-09-19 06:08:39

Сонсголонд байдаг Моносын эмийн үйлдвэр, 5 шарын ард байдаг UFC-н зайрмагны үйлдвэр гэж сэжгийн заваан юмнууд байдаг. Хамгийн цэвэр, дэг журамтай байх ёстой үйлдвэрүүд. Ажилчид нь цехийн хувцастайгаа гадуур ангалзаад, шороо тоос бужигнсан аймшгийн газрууд.

Хиймэл [66.181.161.45] 2019-09-19 05:35:44

хөөрхөн авгай шүү

Зочин [103.229.122.59] 2019-09-19 05:28:50

Арай ч чадахгүй байх аа


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.