МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу

image

Монгол Улсын хүний хөгжил, соён гэгээрүүлэх салбарын бодлогыг тодорхойлж байдаг БСШУСЯ-ны ажил урагшлахаа байсан нь сүүлийн үед гацаанд орж, олон нийтийн шүүмжлэлд өртсөн томоохон төсөл хөтөлбөрүүдээс харж болно. Хэд хоногийн өмнө тус яамны удирдлагууд Ерөнхий сайдаас хатуухан банга хүртэж, сануулга авсан.

Учир нь соёл урлагийн зарим байгууллагын барилгын ажлын явцын талаар мэдээлэл солилцож танилцуулга хийх үеэр Үндэсний их театрын шинэ барилгын макетыг хараад “Сургуулийн сурагчаас долоон дор юм хийхээ боль. Та нараас илүү гадаадад мэргэжил эзэмшсэн, төрд ажиллах хүсэлтэй олон залуучууд бий. Энд буг болж суух хэрэггүй. Ажлаа хийж чадахгүй бол зайлцгаа” хэмээн дэд сайд Г.Ганбаяр болон Үндэсний урлагийн их театрын дарга гэх Г.Цоггэрэл нарт анхааруулсан юм. Ийнхүү ажил урагшлахгүй байгаад бухимдсан Ерөнхий сайд тус яамны удирдлагуудад ажлаа сайжруулах 14 хоногийн хугацаа өгсөн.

Дэлгэрэнгүй


Иргэн Б: ХДХВ/ДОХ/-ийн халдвар авсан Чикагод амьдардаг монгол бүсгүйчүүдэд туслах хэрэгтэй байна

image

Чикаго хотод амьдардаг монголчуудын дунд ХДХВ/ДОХ/-ийн халдвар газар авч, эрүүл мэндээрээ хохирсон талаар ноцтой мэдээлэл цахим хуудаснаа гарсан. Энэ хэр бодит мэдээлэл, чухам юу болж байгаа талаар Чикаго хотод амьдаргадг иргэн Б-тэй холбогдон мэдээлэл авлаа.

-Сүүлийн үед Чикагод амьдарч буй монголчуудын дунд ХДХВ/ДОХ/-ийн халдвар газар авлаа гэх мэдээлэл гарах боллоо. Та тус хотод амьдарч байгаа хүний хувьд ямар мэдээлэлтэй байна вэ. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ бодитой мэдээлэл. Эх орондоо очсон нэг эмэгтэй шинжилгээ өгөөд халдвар авсан гэдгээ мэдсэн юм билээ. Тэгээд бэлгийн харьцаатай байдаг Солонгос хүндээ хэлтэл бөөн асуудал болсон юм билээ. Нэг бус монгол эмэгтэй хохирогч болсон гэсэн мэдээлэл байна. Юутай ч Монголд очоод шинжилгээ өгсөн эмэгтэйн талаар ХӨСҮТ мэдэж байгаа байх.

Дэлгэрэнгүй


“Шилэн дансны тухай” хуулиа умартсан Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагуудыг “эрэн сурвалжилж байна”

image

Улаанбаатар - Дарханы чиглэлийн автозам шинэчлэлтийн ажлын үйл явц, нөхцөл байдал хүнд байна. Гэсэн хэдий ч тус яам хаалгаа барьж, иргэд, сэтгүүлчдийн асуултад хариулахаа болилоо. Газрын дарга нь хоригдсон байгаа тус яамныхан Улаанбаатар Дарханы замын талаар мэдээлэл авах гэсэн хэнд ч мэдээлэл өгөхгүй байгаа тул тус яамны удирдлагууд болон дэд сайд Л.Халтарыг иргэд болон сэтгүүлчид “эрэн сурвалжилж байна”.

Монгол Улсын ЗГ-ын 2018 оны 284 тогтоолоор Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан бөгөөд хуучин 2 эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар ашиглалтын төсөл”-ийн хүрээнд өргөтөн шинэчлэхээр шинээр нэмж барих 2 эгнээ авто зам барих ажлыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруултаар барихаар болсон. Улаанбаатар - Дарханы чиглэлийн 204.11км авто замыг 2019.06.17 өдрөөс шинээр барих ажлыг эхлүүлсэн бөгөөд 2019.11.30 өдөр ашиглалтанд өгнө гэж албаны эх сурвалж удаа дараа мэдэгдсэн.

Дэлгэрэнгүй


60 тэрбумын хэргийг шүүхэд шилжүүлжээ

image

Нийслэлийн прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт олны анхааралд байгаа зарим хэргийг хянаж, харьяа шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, хэд хэдэн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож, хяналтанд ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм.


З.Энхболд: 30-н гэр бүлийн томилдог Ерөнхий сайдыг Монголын ард түмэн болиулах ёстой

image

“Ард нийтийн санал асуулга явуулбал үндсэн хууль зөрчих үү” гэсэн шууд нэвтрүүлэг өчигдөр ТВ-9 телевизээр гарсан. Тус нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцсон юм. Бид онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • МАН 2016 оны сонгуульд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн зорилготойгоор оролцсон. Үүнийхээ дагуу л ажлаа хийж байна. Тус намаас УИХ-д сонгогдсон 64 гишүүний 62 нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Ингэхдээ ерөнхийлөгчид санал тавьсан. Хүсэлтийнх нь дагуу ерөнхийлөгч наадмын маргаашаас төрийн ордонд болж буй хэлэлцүүлгүүдэд оролцож саналаа тусгасан. Гэхдээ ерөнхийлөгч есдүгээр сарын 09-ний өдөр татгалзсан хариу өгсөн.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл

nymaa [202.179.25.168] 2019-09-19 15:55:56

<<Ijii gorooc >>duugaar ni tanil bolcon caihan duuldag T,Z,D,B-giin chuulgiin duuchin Dash- demberel huudee;Huu mini Ijii gorooc duu shigee Uhaaral ,enerel hairlacan duu olniig , uyruulan, uhaaruulan duulj yvaarai huu mini chi olon caihan duug ih caihan duulj bainaa ulam ih amjilt hucie! Emee ni ach huugee guigaad bichuullee.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.