Тавантолгойн коксжсон нүүрсийг нэмүү өртөг шингээж Японд экспортлох боломжийг нээнэ

М.Амаржаргал / Спорт

УИХ дахь Монгол Японы парламентын бүлгэмийн хуралдаан Япон улсад болж байна. Япон Монголын парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар Японы Жайка олон улсын байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлттэй уулзаж Тавантолгойн коксжсон нүүрсийг нэмүү өртөг шингээж Японд экспортлох боломжийн талаар ярилцлаа. Монгол, Япон улс 2013 оноос уул уурхайн салбарт ажиллагсдыг чадавхижуулах уул уурхай ба байгалийн нөөцийн салбарын ажилчдын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж ирсэн. Энэ төслийн хугацаа 2020 онд дуусгавар болох юм. Тиймээс ирэх жил ЖАЙКА олон улсын байгууллагатай байгуулсан дээрх төслийн хугацааг дахин сунгах тухай ярилаа. Монгол Японы парламентын бүлгэмийн дарга Д.Сумъяабазар ЖАЙКА олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Танакотой уулзахдаа уул уурхайн салбарын технологийг шинэчлэх, шинэ техник нэвтрүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг ярилаа.

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн IPO хийхээр бэлтгэж байгаа Тавантолгойн коксжсон нүүрсийг Хятадаар дамжуулан Япон, Солонгос зэрэг оронд борлуулах ажлын хүрээнд хүнд даацын машин техник хэрэгслийг сайжруулж мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгэдхүүн болгож экспортлох боломж нээгдэх юм. Тавантолгойн коксжсон нүүрсийг ирэх жил 60 ам.доллараар борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Ингээд хоёр жилийн дараа гэхэд Тавантолгой компани 70 сая тонн нүүрс борлуулах хэмжээнд хүрэх эдийн засгийн тооцоолол бий. Тиймээс Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас энэ салбарт хөрөнгө оруулахыг хүссэн юм. Коксжсон нүүрсийг Хятадаар дамжуулан Япон, Солонгос улсад борлуулахын тулд шинэ технологийг нэвтрүүлэх саналтай байгаага танилцууллаа.

Танако Японы ЖАЙКА олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч (Монгол Улсын уул уурхайн салбарт японы хувийн хэвшлийн байгууллагууд оролцож хамтарч ажиллавал бид туслахад бэлэн байна. Харин төсөл сунгах асуудлыг судлах бүрэн боломжтой) Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ЖАЙКА олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Танакотай уулзсаны дараа Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлтэй уулзсан. Монгол Улсын засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны банктай олон төсөл дээр хамтран ажиллаж байна. Үүний нэг нь уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох зээлийг авч байсан. Нийт 60 сая ам долларын зээлээс тус банк 60 сая ам долларын зээлийг Монголын талд олгожээ.

Н.Хаяаши- Япон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч (орчуулга) : "Монгол Улсаас хамтарч ажиллах олон саналууд ирж байгаа. Бид хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байгаа. Гэхдээ дахин зээл авахаасаа өмнө өмнөх зээлийнхээ асуудлыг цэгцлэх шаардлагатай байна." Монгол улсын засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурван жил болж байна. Харин Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөл Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссаны дараа уул уурхайн салбарын хүссэн 300 сая ам долларын зээлийг олгох асуудлыг ярих юм байна. Хэрвээ Монгол улс Япон улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадвал Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон нийтийн тээврийн асуудлыг цогц шийдсэн метро барих төслөө хэрэгжүүлэх юм байна.

Ийнхүү Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Сумъяабазар Японы ЖАЙКА болон Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлтэй уулзсан. Монгол улсын уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулахгүй салбар бүрт шууд зээл авах боломжийг судлаж үзэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Харин Японы талаас Япон улсын дотоодын аж ахуйн нэгж компаниуд Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах нь нэмэгдэж шууд оролцоотой болвол Монголын уул уурхайн салбарт томоохон зээлийг олгох боломжтой гэдгээ хэлж байна.


Сэтгэгдэл

O [73.181.73.133] 2019-09-21 02:54:42

Yamar ch bolovsrolgui hel yus ch bhgui neg boh mongol ulsiig toloolj bur said gej ochihoor hoh ineed hurmeer.Iim yumnuud said bolohoor yaj mongol uls hogjinooo

Зочин [31.13.145.147] 2019-09-20 10:22:41

Ямарч боловсролгуи энэ усан тэнэг бох монголын уул уурхаин саид гэхээр япончуудын инээд нь хурч бгаа биз

UB irgen [202.131.233.5] 2019-09-20 08:49:09

Yamaa temee 2-iin yaria

Зочин [202.21.108.108] 2019-09-20 04:09:52

Зөв


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.