Энэтхэгийн аав хүү уран барималчдад Ерөнхийлөгч Алтангадас одон гардуулав
Айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн уран барималч Рам Сутар, Анил Сутар нарт Алтан гадас одон гардуулав. Шагнал гардуулах ёслол Дели хот дахь ЭСЯ-нд болсон юм.
БНЭУ-ын Засгийн газраас Гандантэгчинлэн хийдэд 5.8 метрийн өндөр Бурхан багшийн болон хоёр шавийнх нь сэрэг дүрийг бэлэглэсэн юм. 93 настай Рам Сутар, хүү Анил Сутарын хамт тэрхүү дүрийг бүтээжээ. Тэд сэрэг дүрийг Энэтхэгт бүтээн, Улаанбаатар руу манай ЭСЯ хариуцан илгээсэн байна.
Бурхан багшийн сэрэг дүрийг нээх ёслол өнөөдөр Улаанбаатар, Дели хотуудад зэрэг болсон гэхэд болно. Учир нь Улаанбаатарт болсон ёслолыг Делид шууд дамжуулан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хамт үзлээ.
Ёслолын ажиллагаанд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, тус хийдийн Гадаад харилцаа, нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар нар байлцав. Уг нь Ерөнхий сайд Нарендра Моди энэ ёслолд биечлэн оролцохоор төлөвлөсөн ч түүний айлчлал хойшилсон. Иймд ёслолыг Гандантэгчинлэн хийдэд үйлджээ.
Алтангадас одон гардуулах үеэр Энэтхэгийн “Haranand books publications” хэвлэлийн газрын захирал Нарендра Кумар Ерөнхийлөгчид “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга” номын англи орчуулгыг бэлэглэв. Энэ номыг зохиолч Д.Төрмөнх бичсэн юм.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл
Зочин [182.160.38.192] 2019-09-21 17:01:39
Энэ тэгээд гавъяа юу?
Зочин [202.126.89.156] 2019-09-20 09:14:34
Бурхан бүтээсэн бүхэнд талархал илэрхийлдэг бол Зүүн хүрээнд Хятадын засгийн газар том Майдар бурхан бүтээж өгсөн. Битгий ялгавартай хандаж бай. Зүүн хүрээнд бүтээсэн Майдар бурханы бүтээн залсанд Хятадад айлчлахдаа наад хар тамхичин Чойжамцыгаа авч очоод наад ёслолоо хийхгүй яасын. Битгий тэгж ялгавартай хандаж бай. Женко
Зочин [202.70.34.130] 2019-09-20 08:44:41
Амжилт хүсье
зочин [180.235.184.5] 2019-09-20 05:19:40
палдига пизда энэ энэтхэг нь алтан гадас одонг зүгээр л эннгэрийн тэмдэг гэж ойлгоно доо мал минь
Зочин [64.119.24.185] 2019-09-21 03:51:10
энгэрийн л тэмдэг ш дээ.өөр юү гэдэгийн мал чинь
зочин [139.5.216.242] 2019-09-20 04:54:44
Эх орны хилийн дээс алхаж энд, тэндхийн хүмүүст төмөр тарааж явдаг яаасан ч тэнэгийн дотор уужим гэдэг шигээ новш вэ?
Зочин [64.119.24.185] 2019-09-21 03:51:59
ажиглаж бна