МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр

image

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнгөрсөн сарын 19-нд Төрийн ордонд болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах үнийг өсгөхгүй байхад онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцана шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” хэмээн салбарын сайд Ч.Улаанд айлгах сүрдүүлэхийн завсар онцгой сануулга өгөөд авсан.

Ерөнхий сайдын сануулгын хариу ажил хэрэг болж, үндэсний хэдхэн компаниудад бөөн дарамт , санхүүгийн их хэмжээний хохирол авчирч эхэлжээ.

Дэлгэрэнгүй


Хов зөө, ШАХМАЛ ТҮЛШЭЭР шагная

image

-ХОТЫН УДИРДЛАГУУД ХУРГАН ДАРГА НАРЫНХАА ҮГЭЭР ҮГ ХИЙСЭЭР ӨВӨЛТЭЙ ЗОЛГОХ УУ-

Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянган өрх амьдардаг. Нэг өрхөд хамгийн багадаа гурван хүн амьдардаг гэж тооцвол 600 мянга хол давсан иргэд өвөл гал алдах уу, үгүй юу гэсэн айдастайгаар өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Нэг ёсондоо нийслэлчүүдийн амь амьдрал 100 хувь шахмал түлшнээс хамааралтай болчихсон гэсэн үг. Намрын хяруу унав уу үгүй юу шахмал түлштэй холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч нэг айлд хоёр уутнаас илүү сайжруулсан түлш худалдахгүй гэж сүржигнэж эхлэв. Төд удалгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга гэх нөхөр “Нүүрс түлж буй айл өрх, албан байгууллагын талаар мэдээлэл өгсөн иргэнийг шахмал түлшээр шагнана” гэж нэгэн хэвлэлд ярилцлага өгөв.

Дэлгэрэнгүй


Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р ангид саатуулагджээ

image

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө автомашиндаа хар тамхи хэрэглэж байхдаа Хар тамхитай тэмцэх газрынханд баривчлагдсан гэх мэдээлэл байна.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд автомашин болон гэрт нь нэгжлэг хийжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтлаа

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.

Дэлгэрэнгүй


Л.Түдэв: Хүүхдийн авьяасыг 3-6 насанд нь олж нээ, үгүй бол жирийн л хүн болчихдог​​​​​​​

image

Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд "гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд "суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц "жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалгаа байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард "өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх "дагавартайгаар” төрдөг байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.