Чингис хаан хотод найман эко автобус нийтийн тээвэрт үйлчилж байна

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцжээ.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гаргасан нь дэмжигдэж одоогоор найман автобус зургаан баг руу батлагдсан цаг, хуваарийн дагуу үйлчилж байна. Цаашид тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын зураг, шаардагдах төсвийг боловсруулан ирэх оны төсөвт тусгуулахаар төлөвлөжээ. УИХ-аар энэ асуудал дэмжигдвэл Чингис хот орчин үеийн шаардлага, өнгө үзэмжид нийцсэн буудалтай болж, нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн нэвтрэх боломжтой юм байна.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, түлшинд хэмнэлттэй, тав тухтайгаас гадна ахмад настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа энэ жишээг төв суурин газруудад нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлжээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.42.202] 2019-09-30 08:53:36

ямарч баталгаагүй тохл иролын гэрчилгээгүй гарал үүслийн баталгаагүй хужаа эд ангиар үйлдвэрлэсэн нэр зүүсэн ям арч сорилтын crash test хийгээгүй автобус гэгчийг хөдөлгөөнд тэр тусмаа нийтийн тээвэрт огтхон ч явуулж болохгүй хүний амийг золиосолсон гэмт хэрэг улсын төсвийн хөрөнгөөр ийм зүй л хийж байгаа бол ял асуух ёстой тэнэгүүдээ

зочин [103.26.195.244] 2019-09-29 03:46:39

зко ...нэр нь томдож дээ.

иргэн [202.55.191.130] 2019-09-28 23:32:59

Орон нутаг өөрсдөө автобусаа худалдаж авах байтал УИХ дэмжвэл гэнэ ээ бас улсын төсвөөр авах нь! Ийм болохоор улс,орон нутаг хөгжихгүй бгаа юм ш дээ1 удирдаж бгаа нөхдүүд хүний гар харсан бодлого бгүй, сэтгэхүй нь ажилладаггүй болж бгаа юм даа.

Зочин [61.68.52.182] 2019-09-28 16:26:39

Iim hot haana bdgiin

Зочин [194.228.76.43] 2019-09-28 13:00:34

Өндөрхаан хот гэж нэрий нь сэргээ. Чингис хот гэсэн АН өгөр санааг хүчингүй болго.

Хэнтий [202.126.88.209] 2019-09-28 11:27:38

Юуны чинь Чингис вэ? Өндөрхаан гээч. Чингис гуай ийм газар байсан гэвэл хэт доош нь хийсэн болох байх шүү!!!!

Зочин [178.34.154.133] 2019-09-28 10:59:32

1 автобус ямар үнэтэй вэ

Зочин [112.96.39.24] 2019-09-29 02:51:51

Yah ni ve? Heruul hiih ni u?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.