Ардчиллынхан С.Зориг агсныг 21 дэх жилдээ дурслаа

Н.Саранчимэг / Улстөр

Өнөөдөр Монголын ардчилал нэг зүтгэлтнээ, Монголын ард түмэн эх оронч хүүгээ алдсан өдөр. Одоогоос 21 жилийн тэртээх эл өдөр ардчиллын алтан хараацай нарын нэг С.Зориг бусдын гарт хэрцгийгээр хорлогдсон билээ. Түүний амийг егүүтгэсэн алуурчдыг олон жил эрж хайж, тэр тоолонд янз бүрийн таамаг дэвшүүлж, цагдаа хүчний байгууллагаас хариу шаардаж, улс төржин талцаж янз бүр болсоор хэдийнэ 21 жилийн нүүр үзжээ. Харин энэ хугацаанд амиа алдсан өдрөөр нь Төрийн ордон руу харц билчээн зогсох түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал нэгэнт тогтсон билээ. Тэр жишгээр өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд ардчиллынхан цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

image

Ардчиллынхан гэдэг хаяг дотор анхны “партизанууд”, нийгмийн ардчиллын төлөө итгэл сэтгэлээр зүтгэж яваа үе үеийн төлөөлөл ирсэн харагдсан. Харин ар гэрийхнийх нь төлөөлөл байгаагүй. АН-аасаа өрх тусгаарлаж, шинэ нам байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар үг хэлсэн.

image

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчиллын жинхэнэ бэлгэ тэмдэг болсон С. Зориг бусдын гарт амь үрэгдсэн тэр цагаас хойш ардчилал буруу замаар будаа тээж эхэлсэн гэж би боддог. Энэ хэргийг илрүүлэх сонирхол энэ засаг төрд байхгүй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л. Болд “Улс төрийн аллага гэж нэрлэж болох ийм харгис үйлдэл дандаа аравдугаар сарын 2-нд үйлдэгдсэн байдаг. Хэргийн жинхэнэ захиалагчийг хурдан илрүүлж, үнэн мөнийг тогтоох ёстой” гэсэн юм. Тэд хөшөөнд цэцэг тавьж, анд нөхрөө, хамтран зүтгэгчээ үгүйлэн дурссан хүмүүстэй уулзаж ярилцах нь харагдсан. Мөн үеэр арга хэмжээнд оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

image

-Аймшигт хэрэг гараад 21 жил өнгөрчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам бид энэ хэргийг мартаж байх шиг. Алуурчдыг олсон гэж Та боддог уу?

-Олсон ш дээ. Тэд хоригдож байгаа.

-С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гэх тэдгээр хүмүүсийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэж үзээд байгаа биз дээ. Салбар хариуцсан сайд нь ингэж мэдэгдсэн. Хэрвээ тэд буруугүй юм бол яагаад суллахгүй байгаа юм бол?

-Хүн алсан хүмүүсийг яагаад суллана гэж. Тэд хэргээ хүлээсэн. Эрүүдэн шүүнэ гэдэг нь дараагийн асуудал ш дээ.

-Захиалагчийг нь зарлах хэрэгтэй гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Захиалагчаа мэдэхгүй, жирийн нөхдүүдийг аваачаад хилс хэрэгт хорилоо гэх хандлага ч байна?

-Харин тийм. Захиалагчаа эхлээд зарла гээд байх юм. Би хуульч хүн. Дэлхийн түүхэнд тийм юм байдаггүй л байхгүй юу. Энгийн жишээ хэлье л дээ. Таны ойр дотны хүнийг хэн нэгэн хөнөөж гэж бодъё. Бүр хүний захиалгаар буудчихаж. Тэгвэл юуны өмнө буудсан тэр алуурчныг барих ёстой биз дээ. Тэгж байж дараачийн алхмаа хийнэ. Чухамдаа хэний захиалгаар ямар зорилгоор хүний амь хөнөөснийг нь тогтооно шүү дээ. Яг тийм жишгээр л алуурчдыг эхлээд бариад яг захиалагчийг нь барих гэж байтал улс төр ороод л будлиантуулчихсан байхгүй юу. Тэгээд “Эрүүдэн шүүсэн” энэ тэр гэсэн асуудал босгоод гэмт хэрэгтнүүдийг ял завшуулах гээд байгаа хэрэг. Би бүр баталгаатай хэлнэ.

Цэцэг өргөх ёслолын үеэр бидний дунд ийм яриа өрнөв.

Юутай ч, “Монгол хүний саруул ухаанд ямагт итгэдэг” байсан, ардчиллын нэрт төлөөлөгч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтнүүд үнэн мөнөөрөө тогтоогдож, ийм жигшүүрт хэргийг захиалсан захиалагч нь илэрч, олон түмний сэтгэл хар сэрийн сэдэлгүй амгалан болох болтугай.

image

image


Сэтгэгдэл

A RD [103.57.94.214] 2019-10-02 23:04:10

NYMDORJ BYXNIIG MEDHE

Зочин [66.181.189.35] 2019-10-02 16:27:31

Нямдорж д итгэж болохгуй Элбэгдорж Батуул хоерт буур ч итгэж болохгуй. Элбэгдорж Батуул хоер 10 сарын 2 н дохоод ирэхээр л зурх нь хатгаад унтаж чадахаа байсан юм шиг байна ямар сайндаа л энэ одор зурхэлэж ирж чадахгуй бнашдээ хэрэг нь ойртоод бна уу даа.

Зочин [202.21.109.51] 2019-10-02 14:36:00

Одоо Зоригоор шоудахаа болимоор юм.Ах болох хүн нь юу ч дуугардаггүй байсан ,одоо гэнэт залбираад л гэртээ л тэр үйлдлээ хийнэ биз.Олон жил Монголын ард түмэн харуусан гашуудлаа алуурчин олдох байх гэж найдлаа.Одоо Монголын ард түмэнг тайван байлга.

zochin [202.55.188.85] 2019-10-02 12:02:22

Enenii ezen elbegdorj batvvl bylgan murun ene 4 uus uur hen geh todorhoi elbegdorj 3 n gemgvi hvnd vvrvvleed zailsan

Зочин [202.55.191.205] 2019-10-02 11:29:38

sanaa ni amarag de. uursduu alchixaad. eejii g ni ch sanaag ni amraagaaui biz se. xeregni ilersen l biz de. xen alsan ni todorxoi sh te. odoo boli do

зочин [202.9.44.161] 2019-10-02 10:50:24

баасанхүүгийн ах дүү нар хөөрхий тэр хөдөөний хүмүүс байсан бол яасан их дүвчигнэж байгаа бол. зарим этгээд ийм л хүн гэх аргагүй болох юм даа.

zochin [122.201.21.61] 2019-10-02 10:18:10

Baasanhvv zuv yarilaa

Bulgang uneniig heltel hugatsaagui hori!!! [112.72.2.106] 2019-10-02 09:27:42

Bulganiig hugatsaagui eruuden shuuj hatuu deglemd horih shuu dee. Ene avgai l uneniig medej baigaa. Ter avgai odoo 21 jil Zorigtoi agsantai amidarch baisnaasaa havi iluu tansaglalaa. Odoo ene muur hulgana bolson togloomiig duusga. Bulgang uneniig heleh hurtel ni hugatsaagui horih chin ene hergiig ilruuleh hamgiin hurdan alham.

Зочин [202.126.89.160] 2019-10-02 08:56:06

НЭГ МУУ АЛУУРЧИН МОНГОЛЫН ЦАГДАА ТАГНУУЛ ПРОКУРОР АТГ ШҮҮХИЙГ 5-0 БОЛГОСОН ШҮҮ

Зочин [150.129.143.75] 2019-10-02 07:49:17

ХЭРЭГ ХИЙСЭН БАЙСАН Ч ЭРҮҮДЭН ШҮҮСЭН Л БОЛ БҮХ ЮМ АХИАД ЭХНЭЭСЭЭ ЯВАХ УЧИРТАЙ ,

Зочин [66.181.185.108] 2019-10-02 07:12:27

C.Zorig n Ardcnilaliin etseg jinxene lider bailaa bycad n yu cn bisn Zorig agcanii xeregt Murun byryytai ycnir n xergiin gazart olon xvn nevtrvvlj muriig n ballacan Zaxialagcn bol medeej ilercen baigaa xergiin gol ezed manai yygan namiinxan

hh [202.55.191.205] 2019-10-02 07:11:03

нямдоржоо чимгээ, содномдаржаа нарыг суллах юу болсон бэ үзэл бодолдоо тууштай байгаа юу

Зочин [59.153.115.23] 2019-10-02 06:13:29

Ах нь бна, гэр бүлд орох бх мэдээлнэ үү

zochin [202.9.43.48] 2019-10-02 06:13:16

Баасанхүүгийн хэлж байгаа нь үнэн байх,захиалагчийг хэлүүлэх гэж байтал зориут будлиантуулж байгаа нь цаанаа их учиртай л байх

Зочин [103.229.121.43] 2019-10-02 06:06:50

АЛУУРЧДЫГ ЯМАРЧ ТОХИОЛДОЛД СУЛЛАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. БАТЗАНДАН, БОЛД ГЭСЭН 2 РОР ТЭДНИЙГ ДАРУЙ СУЛЛАНА ГЭЭД Л ЗҮТГЭЭД БАЙДАГ. ЭНЭ ХӨШӨӨН ДЭЭР ИРЭЭД ШАЛ ЭСРЭГ ЗҮЙЛ ЯРИАД ОЛОН ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ ДОРОМЖИЛЖ БАЙНАА

Заавал илрүүл [64.119.24.219] 2019-10-02 05:58:31

Хаах би заавал илрүүл захиалагчийг амьд дээр нь барь

зочин [66.181.180.96] 2019-10-02 05:24:30

Одоо энэ хэргийг хааж монголын ард түмнийг амар тайван байлга,хүн яллаж ял шийтгэлийн өгч сэтгэлээ амраах гээд бгаа бол багабанид, с баяр,элбэгдорж,батүүл нарыг бариж хориод ял шийтгэлийн өгчих,энэ зориг гэгч нөхөр ямар их хүнийг цус нулимасаар ар гэр,найз нөхөд,аав,ээжийн тарчилааж зовоодог юм бэ дээ?тэр алуурчин гээд бгаа нөхөд мөн бишийн нэг талд ни гаргаж шийдэх шүүх проkурор мэдэх асуудал,одоо болицгоо цэг тавиж хэргийн энэ хүрээнд хааж дуусга,

зочин [103.10.22.80] 2019-10-02 05:19:56

амь насыг нь хохироосон үед санаатайгаар олон хүн оруулж мөр балласан байдаг тухайн үед зохих албан тушаалууд дээр байж санаатай болон санамсаргүйгээр мэргэжлийн алдаа гаргасан хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. мөрөн чухам юу хийсэндээ 20 иод жил төрийн албаны сэнтийд залрав

Зочин [66.181.161.50] 2019-10-02 20:28:47

7нямдоржийг бариад хийчих бүх зүйл тодорхой шүү дээ


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.