​​​​​​​Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байна

Ц.Анударь / Нийгэм

Энх тайвныг эрхэмлэгч, хүчирхийллийн эсрэг тэмцэгч Энэтхэгийн ард түмний их хүү, суут сэтгэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой өнөөдөр тохиож байна.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөн, энэтхэг дуу дуулж, Гандантэгчинлэн, Бетүба, Дашчойлин хийдийн лам нар ном айлдлаа.

Энэ өдрийг "Олон улсын хүчирхийлэлгүй өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Тодруулбал, түүний хурц тэмцэл, эсэргүүцэл, үзэл бодол, түүнийг дэмжигчдийн хүчээр Энэтхэг улс дэлхийн хоёрдугаар дайны дараа бие даасан улс болсон. Харин 2007 оноос эхлэн НҮБ түүний төрсөн өдөр болох аравдугаар сарын 2-ны өдрийг “Олон улсын хүч үл хэрэглэх өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан билээ. Энэтхэгийн ард түмний их хүү Махатма Гандигийн “Миний намтар” хэмээх гайхамшигтай номыг Монголын их гүүш, зохиолч, яруу найрагч Мишигийн Цэдэндорж орчуулж уншигчдын хүртээл болгожээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.