“Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” эхэллээ

Ц.Анударь / Нийгэм

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын Шинжлэх ухаан, соёлын төв хамтран аравдугаар сарын 02-оос арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Базархандаев Амгалан Ринчинович: “Эдгээр өдрүүдэд Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд найрамдлын өдрүүдийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, баярын тоглолтууд болно. Түүнчлэн энэ арга хэмжээний хүрээнд маш олон арга хэмжээг Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгуудад зохион байгуулна.” гэв.

59 дэх удаагаа зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд:

  • Санкт-Петербургийн “Урлагийн элч” хөгжмийн ордоны цөөхүүл тоглолт
  • UBS телевиз, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвтэй хамтран явуулсан «Наша песня» телевизийн уралдааны Гала-концерт
  • MNB телевизтэй хамтран явуулсан орос хэлний мэдлэгтнүүдийн дунд явуулдаг “Бид Артек явна” нэвтрүүлэг зэрэг арга хэмжээнүүд онцгой байр суурийг эзлэх юм.
  • Арваннэгдүгээр сарын 6-12 өдрүүдэд Орос киноны «Русский ренессанс» наадам
  • Монголын хэд хэдэн аймагт орос хэл, соёлын баяр, монгол сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, дуу шүлгийн уралдаан,
  • Зөвлөлт/Оросын сургууль төгсөгчдийн уулзалт
  • Монголын их дээд сургууль, Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн салбаруудад Орос хэлний долоон хоног, арван хоног, төрөл бүрийн уралдаан
  • Орос монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бага хурал
  • “Найрамдлын солонго” наадам
  • “Орос-Монголын залуучуудын цом” АСК болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар боллоо.

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд Улаанбаатар хотоос гадна Завхан, Ховд, Орхон аймагт зэрэг зохион байгуулагдах бөгөөд арваннэгдүгээр сарын 22-нд баярын тоглолтоор дуусгавар болно.


Сэтгэгдэл

зочин [115.65.93.30] 2019-10-03 14:06:52

Пээ, бүү үзэгд, Зөвлөлтийн үе эргэн ирж байгаа юмуу? Одоо бүгдийг Москвагаас, оросоос асууж байгаа юу? Өгөр оросуудаас төө зайтай холхон явсан нь дээр биш үү? ...Түүхээ уншаач ээ, оросууд монголчуудад ямар их гай саад хийснийг нь....

иргэн [202.179.27.84] 2019-10-03 03:03:38

энэ муухай авгай Цогзолмаа зайлаач . хоц"рогдсон авгайн хийдэг юм юу л байв гэж.

Зочин [203.91.114.244] 2019-10-03 01:46:55

ОХУ, МУ хоорондын худалдааны харилцаанд оршин буй саад багасах болтугай. Манай хоёр улс хилээ иргэддээ нээсэн нь хоёуланд маань ашигтай болсон гэж бодогддог. Ашиглах нөөц бидэнд их бий. Ялангуяа ОХУ-ын эрдэмтэд, судлаачдын бий болгосон оюуны өмч, одоо тэнд ажилласаар буй шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, судлаачид.

Зочин [192.82.65.120] 2019-10-03 01:27:21

Монгол-Оросын найрамдал мандан бадраг.

УПИ ТӨГСӨГЧ [122.201.24.62] 2019-10-02 23:27:18

АХАН ДҮҮГИЙН ГАНБАТ НАЙРАМДАЛ МАНДАН БАДРАГ

Зочин [66.181.176.254] 2019-10-03 00:21:09

Chamd l tegej sanagddag bh...

Зочин [43.242.243.122] 2019-10-02 12:13:33

Sotsiin yeiin balai yumnuudyn bayar urgeljilseer l bn uu?!

Боожгойт [103.57.95.159] 2019-10-02 10:54:01

Найрамдалдаа үнэнчээ батлаад зөвхөн орос хүүхэн хэдэн шөнө бавахаас.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.