“Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөө Ховдод сүндэрлэжээ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Монгол Улсын бүх аймаг сүлд дуутай. Мэдээж тогтоол зарлигаар баталсан нь ч бий байх. Ард түмний дунд дуулагддагаараа ч тухайн нутгийнхны сэтгэл зүрхний илэрхийлэл болох нь олонтаа. Баянхонгор аймгийнхан

“Ганцхан насанд заяасан

Урсгал тунгалаг Байдрагтаа

Газар үнэрлэн гүйсэн

Унаган хүлэг шиг ирлээ

Хослон цэнхэртэх

Хангай, говь минь

Хонгор нутаг, Хонгор нутаг минь

Хосгүй чамдаа хайртай” гэсэн ардын уран зохиолч П.Бадарч ахайн шүлгээр бүтсэн “Хонгор нутгийн түмэндээ” дууг дуулахаараа нүд нь чийгтээд ирдэг. Ховд аймгийн тухайд сүлд дуу хоёртой гэхэд хилсдэхгүй. Нэг нь Д.Лхашидын хөгжим, Ч.Балдангийн шүлэг "Тунгалаг Буянт", нөгөө нь УГЗ, хөгжмийн зохиолч Ж.Шараагийн хөгжим, СГЗ, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг Хар ус нуурын шагшуурга. Эл хоёр дууг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад дуулж, олны хүртээл болгосон. Тунгалаг Буянт дууны хөшөө хэдэн жилийн өмнө Ховдод сүндэрлэсэн бол Хар ус нуурын шагшуурга дууны хөшөөний нээлт ирэх бямба гарагт буюу энэ сарын 05-нд Ховд аймагт болох гэж байна. Тиймээс хөгжмийн зохиолч Ж.Шараа өчигдөр дунд хүү Ш.Эрдэнэтөрөөрөө “Чингис хаан” нисэх буудал хүргүүлж, Ховдын онгоцонд суун нисчээ.

Энэ алдарт дуу хэрхэн бүтсэн түүхийг сонирхвол, яруу найрагч Б.Явуухулан 1959 онд бичсэн Хар ус нуурын шагшуурга шүлгээ жилийн дараа Туяа сэтгүүлд хэвлүүлжээ. Нэг өдөр түүний шавь, залуу яруу найрагч Намжимын Очирбат хөгжмийн зохиолч Ж.Шараатай очиж уулзсан аж. Тэрээр багшийнхаа мөнөөх шүлгийг хичээнгүйлэн хуулж авсан байж л дээ.
-За найз минь, би багшийнхаа нэг гайхалтай шүлгийг чамд авчирлаа. Чи дуу болго гэчихээд яваад өгч. Төгөлдөр хуурынхаа ард тухлан суусан хөгжмийн зохиолч гаргацтай сайхан бичсэн шүлгийг тогтон уншиж. Төдөлгүй аяыг зохируулчихлаа гэнэ. Явуу найрагчаас жаахан сүрдсэн ч аяа сонсгохоор шийджээ. Урьд нь "Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ" дуугаа биччихээд шүлгийг нь зохиогчийг Чи шүлгээ батлуулаад иргэхэд цаадах нь Чадахгүйхэмээн зориг мохсон удаатай. Ингээд Ж.Шараа уг дууныхаа шүлгийг бариад Уул уурхайн яамны байран дахь Монголын зохиолчдын эвлэлийн хороо руу очин Б.Явуухуланд үзүүлэхэд их найрагч:
-Сонин үг байна хэмээн батлавгэсэн тэмдгээ дарсан аж. Дараа нь хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав дээр очиж нооттой үгээ батлуулах санаатай өгвөл цаадах нь Сонин дуу болж гээд шууд баталчихсан түүхтэй. Нэг өдөр Ж.Шараа, Б.Явуухулан руу утастаадБи таны Хар ус нуурын шагшуургашүлэгт ая хийчихлээ. Ирээд сонсох зав танд байнауу?хэмээж. Дорнын их яруу найрагч дууг сонсон хэсэг чимээгүй суужээ.
-Явуухулан гуай танаас ганц юм асууж болох уу?
-Бололгүй яах вэ.
-Шагшуурга гэж юу гэсэн үг вэ?
-Шараа, чи Туул голоор явж үзсэн үү?
-Явсан явсан. Би ч уг нь бүр 1952 онд Улаанбаатарт ирсэн хүн л дээ
-Хар ус нуур гэдэг чинь баруун аймагт байдаг гайхалтай үзэсгэлэнтэй нуур л даа. Нуур усыг хөвөөлөн хулс зэгс найгаж байдаг даа. Түүнийг л шагшуурга гээд байгаа юм. Намрын цагт нуур усанд чуулсан шувууд буцахлаар нуур ус ямархан уйтайг чи Сүхбаатарын хүн мэднэ дээ.
Ж.Шараа дөрөвнийг урав хэмнэлийг дөрөвний хоёроор авч, аялгууны эхнээс адгийг хүргэв.
Хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулсан нэгэн хүлээн авалт дээр утга зохиол, хөгжмийн томчуул цөм цугласан байв гэнэ. Б.Зангад, Ж.Шараа хоёр захдуухан. Харин Б.Явуухулан найрагч дарстай хундага барин С.Гончигсумлаатай юу ч юм бэ хүүрнэнэ. Тэгснээ залуу дуучин, хөгжмийн зохиолч хоёрыг олж харсан нэрт найрагч бээр шууд тэдэн дээр очиж Хар ус нуурын шагшуургa -это не повторим ое произведениегэж хэлэн тэдэнтэй хундага тулгасан гэдэг.

“Хар ус нуурын шагшуурга”

Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ.
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө.

Нүдэнд торох бараагүй
Нуурын ус цэнхэртэнэ.
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ.

Хээлэн үлээх салхи
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ.
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ.

Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ.
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө


Сэтгэгдэл

Bolderdene [90.252.109.100] 2019-10-03 21:04:26

Hajuud ni jiorlon bairisan bol 1000 tumen hun bayarlah baisandaa

Bolderdene [90.252.109.100] 2019-10-03 21:03:10

Hushuu bosgosoor, suvarga bosgosoor Mongol Tuvd 2 delhiin adagt orood l bhiin.

Зочин [202.9.42.27] 2019-10-03 07:42:42

Морь мал зохиолын дуу нохой элдэв бөх мөхөл хөшөөнцөр брсгох эргүү тэнэгүүд

irgen [178.118.91.52] 2019-10-03 07:04:01

hairan mungu.duu bolgond hushuu bolnoo odoo.

А [66.181.176.248] 2019-10-03 04:46:10

Намрын сэрүү унахаар нуурууд ийм л байдагаа Хотон шувуугаа явчихлаар хатан хар ус уйдаа юу гэдэгдээ

2080 [66.181.167.24] 2019-10-03 04:08:29

2080 Dijital- Chamdaa duunii 100 jiliin oin xoshoo bosgono.

Зочин [202.179.24.96] 2019-10-03 03:44:49

Ядахдаа хошоо босгох зовшоорол Огвол заавал тойруулаад модот цэцэрлэгтэй хамт байгуулдаг болгочих

Одхүү [203.217.139.131] 2019-10-03 02:56:24

золбингууд шаралхаж үхэхнэ ээ. ха ха ха

Зочин [59.153.113.44] 2019-10-03 02:23:12

Намар оройхон нуурын эрэг дээр очоод зогсоход хүний сэтгэл нэгл өөр болдог юм гэсэн. Очоод үзээрэй.

Зочин [203.169.49.107] 2019-10-03 01:56:35

Дуу, шүлэг болгонд хөшөө босгосоор байгаад монгол улс оршуулгын газар шиг харгдаж байна. Нохойны, бурханы, хот, аймаг, сум болгоны үүдэнд хөшөө босгсноор угтах, үдэх ёслол хийж, алсын замд согтуу гарснаас автын осол буурахгүй, харин өссөөр байна.

Зочин [202.179.31.100] 2019-10-03 01:04:52

Дуу болгонд хөшөө хийгээд сүртэй юм.

Y [69.253.43.151] 2019-10-03 00:29:04

Khyatadaar duuren shavar khushuu mongoloor duuren chuluun khushuu orsoor duuren khurel khushuu

Y [69.253.43.151] 2019-10-03 00:26:54

Nerteigeer ni odoo gudamjniikhaa suld duug zokhiogood khushuuguu bosgood bai


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.