Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа билээ. Түүний оронд томилох дараагийн даргын асуудлыг УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор өнөөдөр хэлэлцсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-д хүргүүлжээ.

Байнгын хорооны гишүүд Бригадын генерал Д.Ганзоригийг томилохыг дэмжсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар эцэслэн хэлэлцэнэ.

Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай. Тэрбээр 2015 онд Бригадын генерал цол хүртсэн юм.

  • 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль
  • 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль
  • 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль
  • 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа
  • 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж
  • 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.
  • 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч
  • 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш
  • 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга
  • 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн
  • 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга
  • 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт
  • 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга
  • 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.155] 2019-10-04 05:24:37

бүх насаара сурчээ.байлдаж чадах уу

Li [202.9.45.198] 2019-10-03 23:01:58

Haya mania li Obogt bnaa

Trevoga [202.126.89.215] 2019-10-03 18:29:25

Ene hun butehgui ee orlogch darga bsan Bayrmagnaitai yaaaaag adil hun ajillagaand yvuulna gej mungu tsaas nehsen baagii

Зочин [66.181.190.66] 2019-10-03 14:46:18

Амжилт. УИХын гишүүдээ Тэр ЖЕНКО.г битгий цэргийг улстөржүүл гээч. 017н захирагчаар цэргийн биш хүн томилуулчихаад бас хурандаа болго гэх, архичин ажилгүй найзыгаа орлогчоо болго гэж тулгах нь улчтөржилт биш үү.

Зочин [202.126.89.148] 2019-10-03 09:37:45

Маш зөв

Зочин [202.179.31.122] 2019-10-03 09:20:10

OK

Зочин [202.9.43.24] 2019-10-03 09:09:19

Мэдлэг чадвартай л залуу юм. Амжилт хүсье


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.