“Дорноговийн соёлын өдрүүд - 2019”-д 1300 гаруй уран бүтээлч оролцоно

Ц.Анударь / Нийгэм

Дорноговь аймгийг сурталчлах, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн уран бүтээлчдийг хөгжүүлэх, таниулах зорилгоор “Дорноговийн соёлын өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээг энэ оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, дорнын говиор овоглодог алдартнууд хэвлэлийн бага хурал хийлээ.

1300 гаруй уран бүтээлчийг хамарсан энэхүү арга хэмжээ нь урлаг, соёлын хүрээнд зохиогдох бөгөөд нутгийн 20 гаруй урчууд, зохиолчдын 60 гаруй уран зураг, баримал, фото зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, Д.Данзанравжаагийн яруу найраг, дуу, жүжгийн зохиолууд тавигдах ба нутгийн зохиолч, яруу найрагчдын 300 гаруй номын үзэсгэлэн гаргах юм байна.

image

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: “Анх 1979 онд “Дорноговь аймгийг сурталчлах соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байсан бол 40 жилийн дараа Улаанбаатар хотод дахин зохион байгуулж байна. Дорноговь аймгийн соёл, урлаг, яруу найрагчдыг таниулах, аймгийн хөгжил, бүтээн байгуулалтыг сурталчлах зорилготой. 2018-2019 онд урлаг соёлыг дэмжсэн олон мега төслүүд хэрэгжиж байгаагийн нэг нь энэ юм” гэлээ.

“Дорноговийн соёлын өдрүүд” доорхи хөтөлбөрийн дагуу өрнөх ажээ.

  1. аравдугаар сарын 12-ны өдөр

-“Дорноговийн соёлын өдрүүд-2019” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд зориулан 1000 хүүхдийн бүжгийн үзүүлбэр

-“Дорнын өнгө” Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төв, Д.Равжаагийн музей, аймгийн урчууд, зохиолчдын уран зураг, ном, бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт

-“Хувилгаан нутгийн аялгуу” хүндэтгэлийн концерт

-Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн улсын XV наадам,

  1. аравдугаар сарын 13-ны өдөр

-“Хүч чадлын эрэлд” зохиомжит хүүхдийн жүжиг,

  1. аравдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд

-У. Шекспирийн “Лир ван” драмын жүжиг тус тус тавигдана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.