Цахим халдлагаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөлдөнө

Aдмин / Хууль

Интернэт, кибер ертөнцийн, тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид цуглаж, илтгэл тавьж, зөвлөгөө өгдөг MNSEC-2019 өдөрлөг маргааш ШангриЛа-д болох гэж байна. Энэ арга хэмжээнд оролцдог цахим ертөнцийн “манаач” нар олон улсад болон Монгол улсад болсон сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулж, тэдгээрээс сэргийлэх арга, мэдлэг, зөвлөгөөг өгдөг юм. Сонирхуулж хэлэхэд маргааш болох өдөрлөгийн үеэр Монголд болсон халдлагуудын тухай мэдээллийг хүргэх аж. Мөн Монголын банкнуудын холбооноос хортой халдлагуудын тухай ярих юм байна. Түүнчлэн, халдлагыг илрүүлэх индикаторууд буюу тэрийг яаж хэрэглэх тухай яриа өрнөх гэнэ.

“MNSEC 2019” аюулгүй байдлын өдөрлөгийг зохион байгуулагч нь “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC юм. Тус газар нь Монголын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус, төрийн бус байгууллага юм байна. MNCERT/CC-ээс уламжлал болгон зохион байгуулдаг цахим аюулгүй байдлын цогц арга хэмжээ MNSEC зургаа дахь жилдээ болж байгаа нь энэ юм. MNSEC арга хэмжээнд таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 1000 гаруй хүн оролцжээ.

Дашрамд дурдахад тус өдөрлөгийг энэ жил нээлтээ хийсэн мэдээллийн технологийн “Нэст эдүкэйшн” ахлах сургууль хамтран зохион байгуулж байгаа юм байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.42] 2019-10-04 15:01:32

Нийт халдлагын талаас илүү хувьд дотроосоо ажилтнуудаас хамааралтай, дээр нь буруу тохируулга, хайхрамжгүй байдал, логик бөмбөг гэх мэтээс маш олон аюул учирч байдаг, гэтэл зөвхөн интернет орчноор дамждаг халдлагын тухай яриад хол явахгүй, залуусын толгойг жижиг хүрээнд эргүүлээд явцууруулаад байдгаа болимоор юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.