Нийтийн тээвэрт хувиараа үйлчилдэг 400 гаруй жолооч энэ сарын 7-ноос хугацаагүй суулт хийнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооноос Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлж, суулт зарлах болсноо мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатар “Бага, дунд оврын автобусаар нийтийн тээвэрт үйлчилж байгаа жолооч нар үйлчилгээнд явсныхаа хэрээр ямар нэг дарамтад явсаар өнөөдрийг хүрсэн.Тэдгээр тээвэрчид цаашид ажил амьдралаа залгуулах боломжгүй боллоо.

Учир нь биднийг стандартад нийцээгүй тээврийн хэрэгслээр үйлчилж байна гэдэг. Тийм учраас жолооч нар 2018 оны наймдугаар сард үйлдвэрлэгдсэн нэг бүрийн үнэ 65 сая төгрөгийн өртөгтэй дунд оврын автобусыг банкны өндөр хүүгээтэй зээлээр авсан ч өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтад хамрагдаагүй.

Бид "Смарт карт" уншуулдаг төхөөрөмжийг тэр автобусуудад тавьж өгөх хүсэлт гаргасан боловч бас л тавьж өгөөгүй. Тийм байж биднийг шинэ машинаараа хулгайгаар хүн тээвэрлэсэн гэх мэтээр торгуулийн дарамтад оруулж байна. Шинэ автобус авсан иргэд жилийн дотор сая гаруй төгрөгийн торгуульд орсон байна.

Наймдугаар сарын 22-ны өдрөөс хойш гурван удаа ажил үйлчилгээний нөхцлийг хангахын тулд нийслэлтэй гэрээ байгуулж хамтран ажиллах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй байна.

Энэ асуудалд ямар нэг арга хэмжээ авахгүй бол нийслэлийн нийтийн тээвэрт хувиараа үйлчилдэг 400 гаруй жолооч аравдугаар сарын 7-ноос эхлээд хугацаагүйгээр суулт хийж, тэмцлийн хурц хэлбэр лүү шилжих болно. Тэдгээр жолооч нар 2018 онд шинэ автобусаар паркаа шинэчилсэн бөгөөд тэд сард 1.5 сая төгрөгийн зээл төлдөг. Дээрээс нь жил гаруйн хугацаанд их хэмжээний торгуулийн өрөнд орсон" гэлээ.

Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны олон нийтийн ажилтан С.Шижир “2018 оны 11 нэгдүгээр сард торгууль их байна гээд машиныг маань журмын хашаанд хийлгүүлж, 26 хоноод аргаа барахдаа тэр машинаа 4 сая төгрөгөөр зарж, нэг сая 760 мянган төгрөгийн торгуулиа төлсөн.

Би олон хүүхэдтэй өөрөө 40 гарсан намайг ажилд авдаггүй. Дахин би банк бусаар микро авч, хувиараа тээвэр эрхлэх болсон. Гэтэл одоо жил ч болоогүй байхад торгууль маань сая төгрөгт хүрлээ. Гэмт хэрэг хийж ял шийтгэл авсан хүмүүсээ өршөөлийн хуулиар өршөөгөөд гаргачихдаг байж, энэ зохиомол торгуульдаа өршөөл үзүүлэхийг хүсэж байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.86] 2019-10-10 01:16:03

микро гэж хоцрогдсон унааг халах хэрэгтэй. оронд нь ядаж бага оврын автобус явуулаач ээ!!! бохир заваан , буудал дээр чих дөжиртөл орилсон ийм нийтийн үйлчилгээг болиулаа. энэ нөхдүүд хөдөөнөө очиж сум хоорондоо хүнээ зөөнө үү? хотод одоо тохирохгүй .үзэмжгүй.

Зочин [202.55.188.86] 2019-10-10 01:09:54

микрог явуулахаа болих хэрэгтэй. буудал дээр автобус хааж зогсоод орилоод л ...ийм бүдүүлэг үйлчилгээ одоо хаа ч байхгүй. бүр мөсөн болиулаач ээ !!! аргаа олоод амьарч л таараа.

Зочин [202.126.89.155] 2019-10-09 18:38:31

Манайх ямар, ийм аймаар баян чинээлэг улс орон биш. Ядуу ч гэсэн өөртөө тохирсон орлого олох хэрэгтэй. Эдний үйлчилгээг авдаг үйлчлүүлэгч зөндөө байна шүү дээ

Зочин [203.91.115.53] 2019-10-08 14:39:28

Дүрэм зөрчиж түгжрэл үүсгэж осол гаргасан бол торгуулиа төлөөч малнуудаа юун өршөөл хүн болгон дүрэм зөрчидөггүй болсон цагт түгжрэл арилна

Зочин [60.60.115.53] 2019-10-08 02:34:41

tiin shdee mikro gej muuhsi yumiig buur baihgui bolgoh hetegtei.

Jin [59.153.114.50] 2019-10-06 17:19:15

Ene zawaan mikroohor yadiin xayjil bn biz

zochin [150.129.142.102] 2019-10-05 09:00:33

naad baatar geed hun chini mongoliin khuuli standartiin esreg olon jil turhircj yavaa .mongoliin khuuli khuchniihen ene neg khuniig sain shalgakh kheregtei. davarsan khun shuu

Зочин [122.201.21.17] 2019-10-05 01:35:17

Микро автобусыг нийтийн тээвэрт явуулхыг хорих хэрэгтэй шүү! Жолооч нар нь бүдүүлэг харьцаа муутай, Машин нь заваан өмхий үнэртэй, хүмүүсийг бараа шиг чихэж оруулдаг ийм үйлчилгээ байж болохгүй!!!

Зочин [66.181.178.26] 2019-10-05 01:09:45

микрог бүрмөсөн хал!!!!

зочин [66.181.180.96] 2019-10-04 09:53:05

Зах зээлд алдагдалгүй,ашигтай бизнес гэж байдаггүй юм,мэдээж хэн сайн ухаан зарж бодлого гаргаж төлөвлөж ажил хийнэ тэр хүн л амжилтанд хүрнэ,үйлчилүүлэгч нараа алдахгүйн тулд бүх л сэтгэл, санаа оюун ухаанаа зарцуулж ажилладаг болохоос торгуули,татвар төлөөс болохоор улс руу, төрлүү чихэж болохгүй,чадахгүй бол зайгаа тавиад замаасаа зайлчих чадвар та нарт алга даа,чадваргүй байж ажил хийнэ гэж юу байхав дээ

Зочин [202.131.225.197] 2019-10-04 09:09:46

Hoorhii doo.. Hulgai hiij, hun alaagui morooroo amidrah l gej yavaa humuus shuu dee.. Oorsdiigoo l borluulah gej chadan yadan zutgej yavna, ajliin bair baisan bol haanas ingej ve dee..

Даваацэцэг [202.126.89.42] 2019-10-04 09:04:55

Микроныхон бол дэндүү шүү. Урьд өдөр нь 1000т гөөр явж ирчихээд маргааш өглөө нь суухаар шууд л 500т нэмэгдээд 1500т болчихсон байдаг. Яахаар энэ вэ гэхээр та мөнгөө өгөх дургүй бол буу цаана чинь өчнөөн хүн байгаа гэдэг. Хэлж ярьж ч болддогүй маш дураараа дэрэлхэнгүй өнгө аястай харьцдаг. Хороолол хойгуураа гэж хэлж суулагчихаад урдуураа явчихна. Орой 21-цагаас хойш 1500т болчихно. Бүгд л адилхан ажил хэдөлмөр хийж амь амьдралаа залгуулах гэж л яваа хүмүүс үйлчлүүлж байгаа ш дээ. Мизроныхон бол арай дэндүү даварч байгаа шүү.

Зочин [202.9.42.17] 2019-10-04 08:58:51

Энэ засгийн газар арай дэндэж даварч байна юм л бол хаана хорино торгоно хураана цагдаад огно гэдэг боллоо тэгсэн мортлоо оорсдоо хамаг л муу муухай хулгай луйвар хийж байна шодорго ес шинэ манан гэгч нь энуу


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.