С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж аваад Үндсэн хуулийнхаа алдаа завхралыг засаад явах нь оновчтой

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Би ч гэсэн Х.Нямбаатар гишүүнтэй адилхан харамсаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Энэ хууль батлагдаад 20 гаруй жил болсон. Хуульд төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гардаг. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа гишүүдийг хараад байхад намын эрх ашгийн үүднээс юм ярьж байгаа юм шиг яриад байна. Үндсэн хууль гэдэг чинь Монгол Улсын нийт ард түмний эрх ашгийн асуудал болохоос биш төр барьж байгаа МАН-ы асуудал биш. 2016 оны мөрийн хөтөлбөрт оруулсан амлалтаа хэрэгжүүлэх үүднээс энэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа юм шиг зүйл яриад байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байвал юу ч хийсэн яахав гэсэн утга санаатай зүйлийг УИХ-ын гишүүн Бямбацогт яриад байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэг явахад Ардчилсан намаас шаардлага тавьсан. Энэ Үндсэн хуулийн асуудал хууль бус эхэлж байна шүү. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Үндсэн хуулийг зөрчиж эхэлж байна. Үүнийгээ зогсоо, ард түмнээсээ асуу гэдэг анхааруулгыг удаа дараа өгсөн. Харамсалтай нь олонх гэдгээр түрүү бариад явсан. Одоо болохоор сөрөг хүчин хамаг юмыг гацаагаад байгаа юм шиг зүйл яриад байна. Танайх чинь манайхгүй шийдээд явах боломжтой. Бүрэн боломжтой хүч чадалтай нам юм болохгүй болохоор сөрөг хүчиндээ хамаг муу муухайгаа чихэж болохгүй л дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёрдугаар төслийн хэлэлцүүлэг ямар зүйл болсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. Жинхэнэ холион батлан болсон. Ийм зүйлийг УИХ-аар батлах боломжгүй болгонгуут ард нийтийн санал асуулгаар батлуулах заль хэрэглэж байна. Ард нийтийн санал асуулгаар баталсан гэдэг зүйлийг дараа ярих гэж байна. Ийм улс төрийн явуургүй заль хэрэглэдгээ болих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж аваад Үндсэн хуулийнхаа алдаа завхралыг засаад явбал илүү оновчтой байх болно” гэлээ.


Сэтгэгдэл

Н [202.126.89.130] 2019-10-06 10:20:49

МАН ТУРШЛАГАТАЙ ЭНЭ БАЙТУГАЙ ЮМЫГ АРГАЛЖ ЧАДДАГ,

зочин [66.181.180.96] 2019-10-05 03:07:37

Энэ 92 оны үндсэн хуулийг хүчингүй болгож,монголчууд өөр замаар явах ёстой юмаа,энэ хуулийн чини үр дүнд төрийн алба чини цадигаа алдаж,улс орон чини сүйрч мухардалд оров оо?бас дээр ни төрд шургаж орсон этгээдүүд хуулийг гуули болгож бгаан энэ нөхөдүүд бүгд буруутан болж бгаа юм,энэ хүмүүсээс их шалтгаалж улс орны хөгжил тамтаггүй явж тамд оров,энбаярыг дэмжээд бгаа юм бишээ,шинэ дээд үндсэн хуулийн монгол оронд хэрэгжүүлж эхэлбэл зөв зам руугаа оновчтой орох арга зам бгааг монголчууд харагүй харалгана болчихсон юм бна.шинэ дээд үндсэн хуулийг 20 онд их хурлаар оруулж батлах ни зөв зам,өөр ямар ч гарц зөв зам байхгүй ээ,монголчууд дэмжихгүй бол өөрсдөө дахиад үе удамаараа хохирч үлдэнэ,хохичин л гэж өнгөрсөн цаг хугацаа чини хэлэх болно доо,

Зочин [103.10.23.113] 2019-10-06 15:31:28

Үүнийг л Монголчууд хүсээд байгаа юм Бөгдөөр хамтарч хэлцбэл буруугүй Бүлээн усаар угаавал хэргүй гэж үг би Одоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй болсон цаг гэдэг нь бүх зүүлээр ил харагдсан

Зочин [64.119.19.24] 2019-10-05 01:55:49

Зайл сда

Зочин [182.160.36.87] 2019-10-04 23:39:52

энэ эрдэнэ гэх этгээд ямар хурдан хурдан өөрчлөгддөг юм бэ? өчигдөр л их хурал тар гээд байсан. өнөөдөр тарах хэрэггүй гэнэ. баттулгын эсрэг байсан. өнөөдөр дэмжинэ ч гэх шиг. яг санал өгөхдөө эсрэг санал өгсөн. ха ха ха. хамьелеон уу? энэ

Зочин [103.10.23.113] 2019-10-06 15:34:40

Эрдэнэ бол МАНАНгийн нэг төлөөлөгч маш их зальтай муу санаа суусан шоронч хүн Ард иргэдийг хуураг гэж дүрээн өөрчлөж байна Хүмүүс үнэнийг нь мэдсэн хууртхаас өнгөрсөн бөхс долоогч нар нь дагаж гүүх болуу тэд ч гэсэн цагаа ирхээр зугтаана ер нь тийм хүмүүс юм чинь

Зочин [103.10.23.113] 2019-10-04 12:57:54

Энэ Эрдэнэ саяхан МАНийн Үндсэн хуулийн санал асуулагийгАН дэмжэнэ гээд байсан хүн зальтай муу чөтгөр МАНАНгийн нэг гэшүүн мөнөөс мөн гэдгээ өөрөөн тод харуулсан хүн бол чи Энэ хүний заль мэхэнд хууртаж болохгүй дотроо бол наад Эрдэнэ чинь сонгууль дохлоо гэж огт өөр зүүль бодож дараагийн нүүдлээ хийж яваа

Зочин [103.10.23.113] 2019-10-04 12:52:48

ДАРААГИЙН 4 ЖИЛД АРД ТҮМЭН ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ БОЛНО ХУЛГАЙЧ НАРАА ЧИ ОДОО ЮУ ГЭЖ ХУДЛАА ДОНГОСОЖ ӨӨРИЙН САНААГАА НУУЖ САЙН ХҮН БОЛОХ ГЭЖ ОРОЛДООД НЭМЭРГҮЙ ЧАМАЙГ ЧИНИЙ ЗАЛЬ МЭХИЙГ АРД ТҮМЭН МЭДСЭН ЧИ ӨӨРӨӨ ҮНЭЭ ТӨРХӨӨН ХАРУУЛСАН ЗАЛЬТАЙ МУУ ХУЛГАЙЧ ШОРОНЧ МИНЬ ЧИ ШОРОНГООС ЭНЭ ЗАЛЬ МЭХИЙГ СУРЧЭЭ ДЭЭ

Зочин [110.18.75.161] 2019-10-04 12:46:30

Яг л оноод хэлчихсэн бна даа

Зочин [103.10.23.113] 2019-10-04 13:10:30

Дордуулсан 7 гоон засчах энэ бол хулгай нарын хуйвалдаан байсан ҮХЦ одоо л ажилаа хийх хэрэгтэй дээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.