Шахмал түлшний угаарт хордсон хоёр тохиолдол бүртгэгдсэн гэв

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтээрээ энэ жил анх удаа утааг бууруулах сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа. Цаг агаар хүйтэрч айл өрхүүдийн өдөр тутмын түлшний хэрэглээ ихсэж байгаатай холбогдуулан шахмал түлшийг аюулгүй ажиллагааг бүрэн хангасны үндсэн дээр хэрэглэх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүсийн зүгээс ард иргэдэд зөвлөж байна.

Аравдугаар сар гарсаар техникийн шаардлага хангаагүй зууханд галлагаа хийснээс шахмал түлшний угаарт хордсон хоёр тохиолдол бүртгэгджээ. Дээрх тохиолдлуудад Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрсдлийн үнэлгээ хийж бага эрсдэлтэй гэж тодорхойлсон байна. Тэгвэл нийслэлд жилдээ буюу хүйтний улиралд түлшний угаарт хордсон 45-50 тохиолдол бүртгэгддэг аж. Эдгээрийн ихэнх нь айл өрхүүдийн зуухны галлагаатай холбоотой угаартсан тохиолдлууд байдаг юм байна.

Сайжруулсан түлш нь бүрэн шаталт сайн учраас түүхий нүүрснээс 60-70 % бага утаа, хорт бодис ялгаруулдаг байна. Гэхдээ зөв горимын дагуу шаардлага хангасан зууханд галлаагүйгээс угаартах эрсдэл нүүрстэй адилхан байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж байна.

“Таван толгой түлш ” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан: “Айл өрх бүр шахмал түлшийг зориулалтын зууханд нь түлэх хэрэгтэй. Шахмал түлшийг галлах зарчим бол нүүрстэй яг адилхан. Энгийн зууханд эхлээд модоо хийж асаагаад дараа нь нүүрсээ хийдэг бол төслийн зууханд эхлээд сайжруулсан түлшээ хийгээд дээр нь модоо тавьж ноцоогоод шатаана. Зуухныхаа хэлбэр хэмжээнээс шалтгаалан сайжруулсан түлшнийхээ хэмжээг тааруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүүргэх эсвэл хэт бага түлш хийвэл дутуу шатдаг учраас галын хотлынхоо 60-70 %-ийг дүүргэх нь хамгийн тохиромжтой” гэсэн юм.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа сайжруулсан түлшний түүхий эдийн 95 % нь Таван толгойн сайн чанарын нүүрс, үлдсэн 5% нь нано технологийн хөө, тортог дарах бүрэн шаталтыг дэмжигч бодис, үр тарианаас гаргаж авсан барьцалдуулагч цардуул байдаг. Дээрх бодисууд нь ямар нэгэн химийн орц найрлагагүй. Гагцхүү аюулгүй ажиллагааг хангаж пийшэн, яндангаа хөөлөх, шаардлага хангасан зуухыг ахуйн хэрэглээндээ хэрэглэх нь чухал байна. Мөн байшин гэрийн дулаан алдагдлыг бууруулах нь түлшний хэрэглээг хоёр дахин бууруулна гэдгийг онцолсон юм.


Сэтгэгдэл

Zochin [64.119.26.82] 2019-10-08 07:54:44

Ehleed zuuhandaa anhaarah yostoi bsim da. Esvel ter tsahmal tulsh zuv tsataadag zuuhaa taraa tegehgui bol ene uvul uheh 40,50 hun chini 400, 500-r togtohgui um bolno shuu

ххр [202.55.191.205] 2019-10-08 02:18:47

яндандаа битгий сойлт хий яндангаар чинь гарч байх ёстой утаа хортой хий гэрт чинь тарснаас бол чи хордож байгаа юм

Гэр хороолол [66.181.161.31] 2019-10-07 00:39:57

Гялгар уут шатааж бгаа юм шиг эвгүй үнэр гараад бна лээ

Иргэн [202.179.31.101] 2019-10-06 13:34:10

Хэрэв зуух нь утаа их гардаг муу татдаг байх .эсвэл нүүрс нь сайн шатаагүы байхад хаалтаа багасгачихвал мод түлсэн ч угаартана шүү дээ өөр өарсдөө зөв галлагаагаа хиих хэрэгтэй шүүдээ сайжруулсан түлшииг муулж байгаад хотыг утаатай байлгаж мөнгө иддэг хүмүүс эсвэл хүрэлсүхииг гутаах гэсэн бүлэглэлүүд өчнөөн байгаа шүү

Зочин [202.126.89.71] 2019-10-06 12:38:50

Сайхан шатдаг нүүрс юм билээ. Одоо өрхөө битүүлж угаартахаар хүйтрээгүй байна даа.

Зочин [202.21.108.250] 2019-10-06 09:56:36

гэр хороолынхныг нийтээр нь хордуулан алахад 3 хан сар л хангалттай

Зочин [66.181.161.71] 2019-10-08 02:34:12

unen

Zochin [103.212.118.240] 2019-10-06 06:40:31

Ysan dawartsan yum be? Nowshnuud chin shahmal tulshindee buruugaa ug zaayuu zuuhand buruu ugj bhaar odoo bas neg mumgu ugaah arga nowsh

Зочин [172.58.43.96] 2019-10-06 05:57:13

Pizda mine yundaa arilgaad bainaa naad shahmal tulsh chine tsavuu budag togtvorjuulagch ordog yum

Зочин [66.181.161.42] 2019-10-08 07:53:20

chi bitgii huts

Zochin [172.58.43.96] 2019-10-06 05:41:15

Pizda mine yundaa arilgaad bainaa naad shahmal tulsh chine tsavuu budag togtvorjuulagch ordog yum

batar [66.181.161.71] 2019-10-05 15:20:34

Er ni vnerti tolqoi obdoh met taaqi mederemjti masn uh hoo tortoqti humin bodusni vnerti olon tseqvd qarqahqi bol hvndrel uhti ynaa hosnuq holsolj ocnj abcn bn qer oron orcnun uh bohurdyylj bn toslinhon anhaacn ajlah hereqti bn àaaa

Зочин [59.153.87.26] 2019-10-05 10:52:03

3 хүн би байна

irgen [66.181.161.7] 2019-10-05 10:46:55

yun dawartsan yum bas zuuhaa solih uu te hutsdag golognuud we yasan todliin zuuh n yamar unetei bilee teriig awah mongo n haana bn

зочин [103.26.194.10] 2019-10-05 08:55:09

Сайжруулсан нүүрс сайн л шатаж илч сайтай л байна даг ямар юмнууд нь хэл ам хийгээд байгаа юм бэ .

Зочин [103.10.23.113] 2019-10-05 08:48:09

Нам даралтын зуухнийг халааж чадах уу энэ бөндөр түлэш чинь Ямар нам даралтын зууханд түлэж хэрэглэх ёстой вэ

Zochin [202.9.43.103] 2019-10-05 08:06:08

Xarin ch utaa bagatai tuldaa ugaartaad amid yldsen bn . Nuurs bsan bol chad bolox bsan . Gertee ugaartana gedeg chini xuvi xynii xariutslaga biz dee

Зочин [180.149.93.14] 2019-10-05 07:58:09

Ymr ch nuurs baisan hun ugaartana shdee....harluulah gj yadchihmaa. ODOO NAAD MUUHAI HARLUULDAG TEHNOLOGY YVHGUI BOLSON. UUR HUNELEG AYTAAHAN YUM BODOJ OLOLDOO

Зочин [202.21.108.250] 2019-10-07 13:20:51

чиний эздийг харлуулахын төлөө амиа өгнө ч гэж юу байхав дээ. эмнэлэгт үзүүл шизо минь

zochim [202.9.42.74] 2019-10-05 06:05:54

novhuudiin chaddag uym ni khar piar...

zochin [192.82.65.29] 2019-10-05 05:59:07

сэтгүүлчид гэж бөөн лобби мөнгөний нохдууд биеэ үнэлэгчээс дор

123 [202.126.88.151] 2019-10-05 05:05:07

Шаардлага хангаагүй зуух гэдэг шалтагтай болж байгаам байна

Зочин [182.160.34.106] 2019-10-05 05:01:46

ха ха ха. цаас шатаахад ч хүн угаартана. наад яндангаа хөөл үхээр ээ? энэ цуурхал тараөагч сайтыг хаа.

Зочин [24.16.188.187] 2019-10-05 17:28:38

Хахахахахаха

Ганболд [202.131.225.197] 2019-10-05 04:46:04

Угаартах нь ямар түлш байхаас үл хамааралтайг ойлгохгүй махан толгой ЧИ, бүү ЦУУР.

Зочин [202.21.108.250] 2019-10-06 09:45:59

solior


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.