Ж.Батбаясгалан: Иргэдийн хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

image

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “2019 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд иргэд хүнд, хөнгөн хордсон, амь насаа алдсан мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажиллалаа. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Үүнээс одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэн байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагуудаас жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох зэрэг тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагыг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу иргэд хийнд хордсон байж болзошгүй тохиолдлыг ямар шалтгаантай үүссэн бэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Дөовөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа. Шалгалтын дүн дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө” гэв.

Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, 1 хувь нь шохой, 1 хувь нь бэхжүүлэгч байдаг байна. 2.5 хувийг эзэлж буй барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг. Орж ирсэн цагаас эхлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шинжилгээнд хамрагдсан байдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

image

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна” гэлээ.

Нийслэлийн онцгой комиссын зүгээс шинжилгээнд өгсөн дээжийн хариу гармагц тухай бүрд нь олон нийтэд дараагийн мэдээллийг хүргэхээ илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [182.160.35.210] 2019-10-06 23:42:27

түүхий нүүрсний ченжүүд гэр хороолол хөдөлгөөнийхөн батүүлтэй нийлж хорлон сүйтгэх ажиллагаа эхлүүлсэн

Л [64.119.23.192] 2019-10-06 16:25:57

Khyitrekheer khotooroo ugaartskh yum bnadaa! Neg khortoi bodis l bna daa! Khyrelsykh shuud ogtsrokh yostoi! Zygeer nyyrsee l tyl... Byten khotooroo ugaartakh shinjtei!

БЦ [103.10.23.113] 2019-10-06 14:13:19

Төрийн алба юуч мэдхгүй Нам дагж эрх мэдлтэний бөхс долоогч нараар дүүрсэний гай энэ шүү дээ Тэд хахууль хулгай луйвар зэргийг л мэднэ өөр мэдх зүүль нэгээхэн ч байхгүй Амьтадаар зүүрлэх юм бол Хулгайч Асланг дагаж эдиш хоолноос нь хүртэж амьдардаг амьтад шиг л болсон Аслан Бод хулгайлаж унгахаар үлдсэнийг нь тойрч ирээд булааж зухтаадаг Цөөвөрүүд Цөөвөрүүдийн булаасан идэшний үлдэгдэлийн түүж иддэг дунд шатаны дарга нэртэй бууны нохой нь болсон хавсрууд Хавсарудын хаясан үлдэгдэлийг хувааж иддэг огтонууд мэт хурган дарга нар Хурган дарга нарын үлдээсэнийн долоодог арчаагүй хүн сүг болсон долдой нар гэх мэтээс МАН-АН нам бүрдсан Тэд нам нам гэж солирон орилолдож балайрч тэнэгтэн хашгаралдана

Иргэн [66.181.189.113] 2019-10-06 15:29:01

Бентонитийн найрлагад байдаг мышяк,мөнгөн ус,кадми,свинецийн хэмжээг үзсэн юм уу,эдгээр маш хортой бодисууд халахаараа ууршина нүдэнд харагдахгүй

Зочин [64.119.19.137] 2019-10-06 13:59:15

Тусгай зааварчилгаагаар түлдэг нүүрс гэж орчин үед аль ч оронд байдаггүй байх, ямар нэгэн юм нь болохгүй болоод л хүмүүс хордоод байна. Энэ төр засаг хөрөнгө мөнгийг нь гаргаад гадаадын хөгжилтэй орнуудаас яаралтай лавлаж, зохих мэдлэгтэй мэргэжилтэн нарыг нь авчирч эсвэл дээжийг нь явуулж шинжлүүлэх хэрэгтэй, манай улсын шинжилгээний лабораториуд ямар түвшинд байгаа нь ойлгомжтой биз дээ,

Зочин [103.10.23.113] 2019-10-06 14:21:01

Хийж байгаа байгээлагууд ном журмаар нь хийхнүй байгаагаас болсон доо Энэ түлэш хадгалтат их муутай хатуу биш үүрч ойчсан нунтаг ихтэй тордогтой байгаа юм Уг нь ямарч нунтАг байхгүй хатуу тортогүй байх ёстой юм биш үү Нэгэнт л зориуд үүлдвэрлэж өлтөг шингээж би болгож байгаа юм чинь Ямар гээч хүмүүст ямар аргаар энэ түлшийг үүлдвэрлэх зөвшөөрөл олгосон юм хахуулаар уу Орлог олохоос өөр зүүль мэдэхгүй халтуурчин нарт зөвшөөрөл олгосоны гай

Зочин [103.10.23.113] 2019-10-06 13:49:53

Нөгөө Хонгор сумын ирэд хордоогүй яр тэнуү зэрэг өвчин байсан гэдэг шиг юм хэлэх би дээ Энгэж аргалаж сурсан хулгайч нар шүү дээ наад эрх мэдэлтэй алуурчин нар чинь

Bold o [223.33.165.19] 2019-10-06 13:22:52

Hurelsuhiig ogstruulah heregtei 4 hun ami nasaa aldlaa tuuhii nuursee tulj bsan bol ingej olnooroo hodohgui bsan daa

zochin [64.119.19.242] 2019-10-06 12:09:18

Барьцалдуулагч бодис нь чухам юу вэ? Гаалийн лабораторийн чадаиж юу билээ дээ. Таних урвалын хэмжээнд байгаа. Өөрөөр хэлбэл нэгдмэл байдалтай бүтээгдэхүүнийг тийм нарийн шинжилж чадна гэж үү. Одоо тэгээд лабораторийн дарга нарыг нам энэ тэр гээд мэргэжлийн бус туршлагагүй хүмүүсээр их бүрдүлээд байгаа биздээ.

Зочин [202.21.108.250] 2019-10-06 11:31:45

хүний амь нас хохирчихоод байна шүү. цаашид ч, тухайлбал өнөө шөнө хэд болж нэмэгдэх бол. бүү л худал дүгнэлт гаргаж үзээрэй гуйя

ЖАРГАЛ [202.126.88.209] 2019-10-06 11:21:21

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ АЛЬ МОНГО ОГСОН КОМПАНИД АЯ ТАЛ ЗАСАЖ ТЭДНИЙ ТАЛД ШИЙДВЭР ГАРГАДАГ ТУЛ ШАЛГААД Ч НЭМЭРГУЙ.

Зочин [202.126.89.167] 2019-10-06 10:57:47

Бүгд арьсаа хамгаалахын

Зочин [202.9.44.236] 2019-10-06 10:56:47

ашиглагдаагүй орон сууцуудыг гэр хорооллынхонд шилжүүл. Луйварчид ашгаа авчихаад одоо ямар хэрэггүйгээр барилга хадгалж түрээсээр мөнгө эргүүлж б.на.

зочин [66.181.180.149] 2019-10-06 10:51:09

нас барсан 4 хүнээ худлаа үхсэн гээд тагнуулаар шалгуулаач та нар

Зочин [122.201.21.249] 2019-10-06 10:19:51

golognvvdee yu gej xydaiaa yariad bndaa.ene shaxaanii biznesee bolio.mash olon xvmvvs ail orx tsytarch bn.ta nar xvn yumyy,chotgor yum yy


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.