БНАСАУ АНУ-тай хэлэлцээгээ зогсоожээ

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ АНУ-тай энэ оныг дуустал хэлэлцээ хийхгүй бөгөөд байр суурийнхаа талаар бодож үзэхийг Америкийн талд зөвлөлөө гэж тус улсын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гиль мэдэгджээ.

“Америкийн тал бидэнтэй хэлэлцээ хийх практик бэлтгэл хийгээгүй гэж бид дүгнэж байна. Үүнтэй холбоотойгоор, хэлэлцээг зогсоож, он дуустал хийхгүй байхыг зөвлөсөн” гэж БНАСАУ-ын дипломатч мэдэгдсэнийг Yonhap агентлаг уламжилсан байна.

БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид бямба гарагт Шведийн Стокгольм хотод албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хоёр орны төлөөлөгчид хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд болсон дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа уулзаж байгаа билээ. Гэвч Умард Солонгосын төлөөлөгчид хэлэлцээг дуусгалгүйгээр уулзалтын танхимыг орхижээ.

Үүний дараа Ким Мён Гиль АНУ-ын төлөөлөгчидтэй ажлын түвшинд хийсэн хэлэлцээ амжилтгүй болсныг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, АНУ-ын төлөөлөгчид "гар хоосон ирсэн" бөгөөд БНАСАУ-ын шаардлагыг харгалзаж үзээгүй тул "хэлэлцээ хийх хүсэл зоригийг нь унтраажээ".

Ким Мён Гиль мөн тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа Пёньян үргэлжлүүлэх эсэх нь чухам Вашингтоноос хамаарна гэдгийг мэдэгдсэн байна.

“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон итгэлцлийг бий болгоход чиглэсэн алхмыг бид түрүүлж хийсэн. Хэрэв АНУ үүнд чин сэтгэлээсээ хандвал бид цөмийн зэвсгээс ангижруулах алхмуудыг нухацтай хэлэлцэх дараагийн шатанд шилжих боломжтой болно” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

АНУ-ын байр суурь

Харин АНУ-ын эрх баригчид Стокгольмд хийсэн хэлэлцээ бүтэлгүйтсэн гэх Пёньяны мэдэгдэлтэй санал нийлэхгүй байна.

“БНАСАУ-ын төлөөлөгчдийн хийсэн тайлбар нь 8 цаг 30 минут үргэлжилсэн хэлэлцүүлгийн агуулга эсвэл уур амьсгалтай нийцэхгүй байна. АНУ-ын төлөөлөгчид бүтээлч саналуудтай ирсэн бөгөөд БНАСАУ-ын түншүүдтэйгээ сайн хэлэлцүүлэг хийсэн” гэж Америкийн талын мэдэгдэлд дурджээ.

Энэ удаагийн хэлэлцээ 2018 оны зургадугаар сард Сингапурт хийсэн АНУ-БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргахад чиглэсэн байв. Уг баримт бичигт хоёр талын хооронд шинэ харилцаа тогтооход хүлээх үүргүүд, бат бөх энх тайван тогтоох болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хийх ажлуудыг тусгасан байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.208] 2019-10-07 03:03:32

Хойд солонгос бол Хятадын Америкийн эсрэг ашиглаж байгаа хамгийн шилдэг мод

vnsgeljin [185.39.141.107] 2019-10-07 03:50:46

shidet zohiur

hytadiin bodlogo [185.39.141.107] 2019-10-07 02:51:42

hytad mash sain zubluj baigaa .. ingesneer hytad diildehee bolison baih vii .. ter ved mongol zongol gej uls baih baihgvig hytad shiudej .... busad uls oton zubhun amia bodon .. hytadad bylduuchildag bolno .yuun negdsen vndesnii baiguilga.. ... hyrad iin nvb bii bolno

Зочин [59.153.115.140] 2019-10-07 01:18:27

хойд соког газрын хөрснөөс арчмх хэрэгтэй дээ

Зочин [64.119.17.122] 2019-10-07 00:38:55

Ирак шиг , Афганистан шиг суйрэх естой юм уу , Иран шиг сурдуулгийн дор заналхийлгуулэх естой юм уу ...

Зочин [202.179.31.114] 2019-10-07 02:57:11

chi amaa medej hutz

Зочин [202.9.43.217] 2019-10-07 00:27:38

Сэтгэцийн өвчтэй ким цөмийн зэвсгээ туршаад сууна биз.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.