Их хэмжээний мөнгөн ус зарж, борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хяналт, шалгалтын үйл ажиллагааг 2019.10.06-ны өдөр явуулсан байна. Шалгалтаар иргэн Ө, Т нар мөнгөн усыг хууль бусаар олж авч, хадгалан бусдад зарж, борлуулах гэж байх үед саатуулж, хойшлуулшгүй ажиллагаан явуулжээ. Эдгээр бүлэг этгээдүүдээс 10 килограмм 320 грамм мөнгөн ус илрүүлсэн байна.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

image

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэн гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл.Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

1.Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

2.2.их хэмжээний хохирол учирсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг.


Сэтгэгдэл

Аодп [203.91.115.49] 2019-10-07 10:13:20

ОБЁГ ЫН ХАРЬЯА АВРАХ АНГИАС 60 КГ МӨНГӨН УС АЛДАГДСАН АСУУДАЛ ЯАСАН БЭ ТЭРНИЙ ХЭСЭГ ҮҮ.ХАРУУЛ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРААС ИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОРТ БОДИС АЛДАГДСАН НЬ ГАЙХАЛТАЙ БАДРАЛ БОЛОН АНГИЙН ДАРГА НАМСРАЙ НАР ҮҮНИЙГ ҮХТЛЭЭ НУУЖ ӨӨРСДИЙНХӨӨ АРЬСАА ХАМГААЛСААР ӨДИЙ ХҮРЛЭЭ.ТЭДЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ЮУ. ЁР НЬ ЭНЭ АНГИД ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДАЛ ИХ БАЙДАГ БОЛОЛТОЙ ДОГОО.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.