Саруул хотхоны дундуур явах хөдөлгөөнийг багасгах шинэ чиглэлийг танилцуулж байна

Aдмин / Нийгэм

Нарны замаар Саруул хотхоны дундуур дамжиж, Гандийн гудамж болон Их монгол улсын гудамж руу ордог байсныг зурганд харуулснаар өөрчлөн зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл, Нарны замаас Соёолж худалдааны төвийн нүхэн гарцаар урагш гараад баруун гар тийш эргэж, шинэ гүүрний доогуур зурагт улаанаар тэмдэглэснээр явна гэсэн үг. Энэ чиглэлийн зохион байгуулалтыг өөрчилснөөр авто машины хөдөлгөөний улмаас амгалан тайван байдал нь хамгийн ихээр алдагддаг байсан Саруул хотхоны оршин суугчдад таатай байдал бий болох төдийгүй жолооч нар зорчиход хялбар болох юм байна. Хоёр хоногийн дараа буюу ирэх баасан гарагт уг хөдөлгөөнийг нээх болсноо Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

image


Сэтгэгдэл

Зочин [202.131.245.125] 2019-10-10 06:53:27

Дүнжингарав хотхоны оршин суугчдад маш хүндээр тусаж байна. Бид хотхоноосоо гарч гүүр уруу ороход маш хүндрэлтэй болно, энэ асуудлыг яаж шийдэх юм бээ.

Зочин [202.126.88.146] 2019-10-10 10:43:11

Tanai hashaa urdaa gartstai shd teruugeeree l garahgui yu davartsiin bee

Баяр хүргэе [59.153.112.152] 2019-10-09 23:35:48

Баяр хүргэе Анх удаа сумаа зурж чадсанд тань Энэ бол дэвшил шүү

зочин [103.26.195.244] 2019-10-09 23:16:05

замын зураг, тооцоо хийдэг газарбайдаг юм уу.

Зочин [59.153.113.44] 2019-10-09 22:27:52

Анх удаа хүний төлөө ажил хийлээ. Юу болов ямар бизнэс гээч нь болов гэж бодохоор, одоо Алтай хотхон гэдэг Улаанбаатар хотын Алтай сумын амьдралыг харж үзэх хэрэгтэй. Төв замын түгжирлийг бууруулах зорилгоор нарны гүүр, говийн замын уулзварын гэрлэн дохиог "маш ухаалагаар ажиллуулж бн" энэ бол бидны нөгөө цагдаа ах нарын бодож олсон шийдэл. Үүний үр дүнд говийн замаар 19ийн араар гардаг замын хөдөлгөөний ихэнх нь алтай хотхон дамжин өнгөрч байгааг замын зураг зурдаг хурандаа, эрдэмтэд мэдэхгүй байгаа нь рарамсалтай.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.