Ким Кардашян Армений сүмд хүүхдүүдээ загалмайлуулжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашян энэ долоо хоногт өвөг дээдсийнхээ нутаг болох Армени улсад зочилжээ. Тэрээр өөрийн хүүхдүүд болон эгч Кортни нарынхаа хамт Армений нийслэл Ереванд ирсэн байна.

Энэ үеэр Кардашян бага гурван хүүхдээ Армений үнэн алдартны шашны хамгийн том сүмд загалмайлуулжээ. Том хүүхдээ тэр 2015 онд Иерусалемын армени сүмд загалмайлуулж байсан юм.

Ким Кардашяны өвөг дээдэс 19 дүгээр зуунд Армениас АНУ-д цагаачилж ирсэн түүхтэй. Шоу бизнесийн од бүсгүй сүүлийн жилүүдэд угсаа гарвалаа сонирхон судалж, анхаарал тавьдаг болоод байгаа.

Арменид ирэхдээ Кардашян тус улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч нарт бараалхаж, Ереванд болсон бизнесийн чуулганд оролцжээ. Энэ үеэрээ тэр өөрийн дотуур хувцасны брэндийн үйлдвэрлэлийг Арменид явуулах боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна.

Мягмар гарагт Кардашян эгч, хүүхдүүдийнхээ хамт 1915 онд Оттоманы эзэнт гүрний үйлдсэн геноцидийн хохирогч армени хүмүүсийн дурсгалын цогцолборт цэцэг өргөжээ.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.