Ж.Болдбаатар: Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлээд анхаармаар байна

Aдмин / Нийгэм

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний анги байгууллагын эмч нар болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцлоо. Засгийн газрын 2017 оны “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах, Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж, санал солилцох зорилготойгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг дан ганц цэргийн штаб хариуцах бус бүх шатны төр, захиргааны байгууллагууд хамтын ажиллагаагаа дээшлүүлэх хэрэгтэйг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тодотголоо. Тэрбээр “Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээх цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэг, бага сургуулиас нь эхлэн эцэг эхчүүд, биеийн тамирын багш нар, тухайн дүүрэг, хороодын эмч, эрүүл мэндийн ажилтнууд онцгойлон анхаарч, суурь өвчлөлүүдийг багаас нь оношлон эмчилж байх шаардлагатай байна” хэмээн энэ үеэр хэлсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн цэргийн насны залуусын дунд өвчлөл, эрүүлжилтийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлэн цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд эрүүлжиж буй залуусыг үүгээр хянадаг болжээ. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндэд анхаарах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны ажлын төлөвлөгөөнүүдийг гарган, эмчлэгдэх боломжтой хүмүүсийг түүж богино хугацаанд эрүүлжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г.Нарантуяа хэллээ.

Цэрэг татлагын эмчийн үзлэгээр дунд чих, хамар хоолой, эрүү нүүрний өвчлөлүүд зонхилж байгаа бөгөөд залуусыг эрүүлжүүлэх болзолт уралдаан, сургалт сурталчилгаа, уулзалт семинаруудыг БХЯ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, цэргийн штабууд зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд цэргийн насны залуусынхаа эрүүл мэндийг сайжруулах тал дээр бусдаасаа илүү сайн ажиллаж байгаа гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд явагдана.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [78.31.204.25] 2019-10-10 14:57:14

Энэ нөхөр жилдээ 2 удаа гарч ирдэг. Юу хийдэг, хэдэн төгрөгний цалинтай юм бэ?

Цэргийн Социализм [78.31.204.25] 2019-10-10 14:55:19

Юу ч бүтээхгүй, юу ч хийхгүй, ямар ч мөнгө авчирахгүй ганц салбар нь БХЯ буюу Цэргүүд болчихоод байна л даа. Энэ олон ажилгүй залуусыг бүгдийг нь цэрэг болгоод зам, барилга, дэд бүтэц, худалдаа наймаа ер нь бүх салбар луу оръё гэсэн бодолтой Хурандаа, Генерал, Улс төрчид их болжээ. Зах зээл сүйрлээ. Хувийн өмч, хувийн бизнес гэж байхгүй болох юм байна. Хойд Солонгос, Венесуэлийн араас МАРШ.

Зочин [78.31.204.23] 2019-10-10 14:13:10

Цэцэрлэгийн наснаас цэргийн алба хаалга гэж байна шдээ хаха. Алдарт эхчүүдээ ирээдүйн Төмөрзамчин, Тариачин, Барилгачин улс төрчдийн барлаг боолуудаа төрүүлээд байгаарай. Эрүүл өсгөнө шүү.

Зочин [46.165.250.75] 2019-10-10 13:45:36

Энэ нөхдийг Татварын мөнгөөр тэжээж байгаа шүү. Ард түмэн татвараа төлсөн. Хүүхдийг нь цэрэг мэрэг гэж битгий дарамтлаад бай. Хүүхдээ битгий цэрэгт явуул гэж УРИАЛЖ байна.

Зочин [46.165.250.75] 2019-10-10 13:40:50

Цэцэрлэгийн наснаас нь улс төрчдийн боол барлаг болгоход бэлдэнэ гэнэ дээ. Хүүхдээ битгий цэрэгт явуулаарай. Үхэл рүү нь явуулж байгаатай адил.

Зочин [46.165.250.75] 2019-10-10 13:39:31

Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах гэж гүйээ мөн уянгын халилтай ярьж байгаан шүү. Онгоц, Пуужингаар байлддаг болсон үе шүү дээ. Шинэчлэл хийж чадахгүй улс мөхдөг жамтай.

Зочин [46.165.250.75] 2019-10-10 13:38:51

Одоо цагт заавал цэргийн алба хаах албагүй. Бүх залуусыг цэрэгт татна гэвэл улсын төсөвд ч дарамт болох биз. Тэгээд явдаг нь хэд билээ. Бас 5 саяаар цэргийн алба хаах, жил бүр бүртгүүлэх гэх мэт орчин цагт зохицохгүй хоцрогдсон системээ халах цаг нь болсон.

Зочин [150.129.143.253] 2019-10-10 10:01:40

Батлан хамгаалах салбар шинэчлэгдмээрдээ. Эрvvл мэнд гээд хуучнаараа л байдаг. Орчин цагт цахим дайн дэгдээд байхад тvvнд бэлэн vv? Франц, израйлд бvхэл бvтэн арми бэлтгээд байхад манайд газар шороотой зууралдуулахаа л бодож байна. Эрvvл мэнд тэнцэхгvй ч эх орноо хамгаалах хvсэл эрмэлзэлтэй залуусаар кибер дайчид бэлтгэцгээ. Энэнд хvйс харгалзахгvй байж ч болно

Зочин [66.181.166.127] 2019-10-10 09:36:02

Нэг албан тушаалд нэг хүн удахаар улиг,уйтгар болдог до...

зочин [203.169.50.91] 2019-10-10 09:24:24

Зөвхөн ганц эрүүл мэнд биш, цэцэрлэгээс нь төлөвшүүлэх, хүмүүжүүлэх асуудал маш их байна. Нөгөө .... социалист өмчийн эс ширхэг бүрийг..... нүдлэн хамгаалж .... гэдэг шиг хүний өөрийн бүх зүйлийг, байгаль орчноо хайрлан хамгаалахыг, хүний хөдөлмөрийг хүндэтгэхийг, ах зах хүнийг хүндэтгэж хайрлахыг, эх орон гэж юу байдгийг гэхчилэн бүгдийг нь л цэцэрлэгээс нь зааж сургах хэрэгтэй байнаа.

Зочин [46.165.250.75] 2019-10-10 13:39:21

Чам шиг юмнууд Коммунизмаа яриад энэ улс орныг ядуугын туйл болголоо л доо.

Зочин [79.98.213.82] 2019-10-10 09:22:31

хэхэ.... зө хүүгээ цэрэгт явуулахын тулд цэцэрлэгээс нь анхаарья даа


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.