Н.Отгонбаяр: “Такси компаниуд хураамж төлж хөдөлгөөнд оролцох нь гажуудал

Ц.Анударь / Нийгэм

“Нийтийн тээврийн хөгжил гэхээр том төсөв хөрөнгө шаардах холын зорилт ярьдаг. Харин эхний ээлжинд хийх боломжтой гарц бол хувийн хэвшлийн оролцоотойгоор албан ёсны такси үйлчилгээний тоог нэмэгдүүлэх явдал юм. Гэтэл өмчийн хэлбэрээр “ялгаварласан” заалтаас болж такси үйчилгээ эрхлэх компанийн тоо жилээс жилд буурч байна. Нийслэлийн Нийтийн Тээврийн газартай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан такси компаниудад сар бүр 50 мянган төгрөгийн хураамж төлөн нэгдүгээр эгнээгээр зорчих эрх олгох нь албан ёсоор такси үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд хэрэглэгчдэд үйлчлэхэд хүндрэл учруулж байна” гэснээр Хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдээллээ эхэлсэн.

Мөн такси үйлчилгээ эрхлэгч жолооч нар болон такси дуудлагын үйлчилгээний “ЮБИКАБ” ХХК хамтран хоршоо байгуулж “Тээврийн гэрээ”-нийхээ дагуу хяналт тавих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэдний мэдээллийн дараа манай Мэдээ.мн сайт дараахь тодруулгыг хийлээ.

-Нийтийн тээврээс бусад автомашин нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд нэг удаад 80 мянган төгрөгөөр торгуулж байгаа. Харин такси компаниуд нэгдүгээр эгнээгээр өдөржин зорчихын тулд сар бүр 50 мянган төгрөгийн хураамж төлөхийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

UB Cab компаний гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр: -50 мянган төгрөг гэдэг бол жилийн 600 мянган төгрөг гэсэн үг. Жолоочын хувьд энэ бол маш их зардал болж байна. Ганцхан жолоочийн хувьд жилд 600 мянган төгрөгийг гадагшаа гаргаж байхаар одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд такси үйлчилгээ эрхлэгчид хоршоо үүсгээд түүгээрээ өөрсдөө “Тээврийн гэрээ”-гээ хийгээд хоршоо нь хяналтаа тавья гэдэг шаардлагыг тавьж байгаа юм.

-Энэ шаардлагаа холбогдох газруудад нь хүргүүлсэн үү?

-Энэ өөрөө ямар ч татгалзах үндэслэлгүй зүйл. Зөв талдаа жолооны хүрдтэй машинууд бидэнтэй нэгдээсэй гэж хүсэж байна. Хоршоо гэдэг бол аж ахуйн нэгж учраас бага зардлаар такси үйлчилгээгээ эрхлээд явах боломжтой. 50 мянган төгрөгийн хувьд гэвэл такси компаниуд өөрсдөө машинаа гаргана уу гэхээс хувиараа такси эрхлэгчдийн төлөө явдаггүй шүү дээ. Ийм янзаараа байвал өнөөдөр 500 такси байгаа ч ирэх жил гэхэд 250 нь байхгүй болно гэсэн үг.


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.91] 2019-10-11 00:27:39

Taxinuud hezee tsas boroo shuurga bolno huiten bolno duudahad yuahgvi zogschino dauarsan tiim niitiin teeuriin vilchilgee baidiimuu ulsad toloh ochuuhen ymaa tolohgvi vhlee yu manai zarim hvmvvsiin dvr torh ene auah ymaa uls au hvmvvs eron auah bolohoor bvgd vnegvi auah gej ulairdag bj ochvvhen tatuar ogoh bolohoor dan huvia bodno

Eh oron [202.126.89.26] 2019-10-10 15:10:50

Hvve sardaa 50.000 ogood 1 egneegeer cholootei ybdag ym bol bvrtegvvlii 50000-iig hubaadagan 30 honog odort 1.700 togrog amar ym bishvv bvrtegvvlcheel hubiinhaa ajiliig hiigeel ybjiihad haan bvrtegvvldeg ymbe

Зочин [202.9.43.122] 2019-10-10 14:51:23

Хөөх дуудлагын такси бдаг юм уу? Хэд хэдэн удаа ярихад завтай алга, ваны орчимд ойр нь алга гээд л бсандаа

Зочин [150.129.141.199] 2019-10-10 13:37:03

Ганц км явж 1000 төг өгчихөөд их юм ярьдаг хүмүүст такси үйлчилгээ эрхэлж ашиг олно гэж байхгүйдээ. 2 км явдаг нь ч ховор, эхний км 3000 гэж эхэлбэл боломжтой шаардлагатай нь таксиндаа сууж магадгүй. машины засвар үйлчилгээ, бензинээ хасаад 50000аа олох ч хэцүү биз.Ганц хоёр удаа халтуур хийж үзсэн, баян юм шиг, гоё юм шиг хүүхнүүд гудамжны балиар хог шороотой орж ирчихээд км хүрэхгүй газарт метрээр тоолж мөнгөө өгнө гэж хэрэлдээд байсан. Гү тгд арын цонхны доод халаасанд юугаа хийгээд бууцан байсан, сэжгийн заваан юмнууд, биедээ аваад явж байдаг.

Зочин [172.58.191.53] 2019-10-11 01:46:44

Монголоор бичээч вьетнам юм уу?!

Haltuuriin mashinuud hudlaa [66.181.165.108] 2019-10-10 12:58:12

Zarim haltuuriin orkuud zamaa ch medehgui baij ih mungu nehded. Jishee ni bi 11-r horoolloos Bayanzurh duurgiin negdsen emnelg ruu yavah geed haltuuriin mashin barisan chin emnelg ruu haaguur ni orohiig ch medehgui nadaasaa asuuj, bi ch sain medehgui bolohoor helj medehgui za endees tsaashaa mashin ordogguim bn geed Has banknii ATM-iin umnu buugaad 4000 tugrug avsan. Tsaashaa turgen tuslamjiin heseg ruu ni uuruu alhaj ochson. Iimerhuu zamaa ch meddeggui baagii nar odoo haltuur hiihee bolimoor yumaa

Зочин [202.126.88.180] 2019-10-10 12:49:34

uber shigl boloh heregtee shuu de... goln burtgeltee ergeh ezentee.....

Такси цоохор [103.57.95.159] 2019-10-10 12:13:49

Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэж зүгээр сууж байгаад цэвэрхэн дээрэм хийдэг газар байна. Энэ холбоонд сарын 50000 төгрөг төлөөд нэгдүгээр эгнээний зөвшөөрөл авахаас өөр гийгүүлэх юм юу ч гүй. Энэ их орлогыг яаж зарцуулдагийг нь АТГ, Татвар сайтар шалгах хэрэгтэй.

Зочин [122.201.24.253] 2019-10-10 11:59:45

Зориулалтын такси дуудлагаар л үйлчилдэг тэгээд өндөр үнэ нэхэн.бусад цагт бөөнөөрөө нийлээд муушигдаж хөзөрдөөд буйдхан байшингын буланд зогсожцгоож байдаг юм билээ.

зочин [202.179.24.8] 2019-10-10 09:57:46

УБ-д такси байдаг юм уу. Хаанаас гараад ирэв.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.