М.Ганбаатараа, “Энержи ресурс”-ийн 800 мянган тонн нүүрсний асуудлыг яагаад нуун дарагдуулсан бэ!

Aдмин / Нийгэм

Хотын утааг бууруулах үүрэгтэй шахмал түлш нь хүний амь хороож, Засгийн газар, ажил хариуцсан албан тушаалтнууд түлшээ өмгөөлөн тэмцэж байна.

Амиа алдсан, угаартаж хордсон хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байгааг эх суравлжууд мэдээлж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга болж буй үйл явдалтай холбогдуулан уржигдар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “…Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч.

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв. Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв. Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуулт хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” гэлээ.

Ерөнхийлөгч энэ үгээрээ маш ноцтой олон “асуулт”-ыг тавьсан байгаа юм. Нээрэн л анх энэ төсөл эхлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшнэ гэж байсан. Ухаа худгийн буюу “Энержи ресурс” ХХК-ийн нүүрсээр шахмал түлшийг хийж байгаа гэдэг мэдээлэл хожим цацагдсан байдаг билээ.

Энэ үгийг хэлсэн уржигдар оройноос Ерөнхийлөгч Х.Баттулгыг “MCS” компанид дургүй гэх PR маягийн мэдээлэл цахим сүлжээ, бусад сувгаар нэлээд цацагдлаа.

Орой нь “Энержи ресурс” ХХК-ийн захирал Г.Батцэнгэл “…Засгийн газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцад ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг, мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм” гэж “жиргэсэн” байна. Энэ сацуу “Энержи ресурс” ХХК-д хандсан Засгийн газрын албан бичгүүд цахим сүлжээнд тарсан. 2018 оны нэгдүгээр сарын 26-нд Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү Дэмжлэг хүсэх тухай 4/333 дугаартай бичиг, дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан Хүсэлт гаргах тухай Х/260 дуугаартай бичиг, 2018 оны тавдугаар сарын 15-нд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Гэрээ байгуулах тухай 0/1780 дугаартай албан тоот, 2018 оны долдугаар сарын 2-ны “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар Гэрээ байгуулах тухай 01/32 дугаартай бичиг, 2018 оны аравдугаар сарын 19-нд БОАЖ-ын сайд, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат Төлөвлөгөө ирүүлэх тухай 2018/185 дугаартай бичгийг тус тус “Энержи ресурс” ХХК-д илгээжээ.

Улмаар өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 10-нд “Энержи ресурс” ХХК албан ёсоор тайлбар гаргалаа. Түүндээ “…Төр, засгийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу нийт 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн” гэсэн байна. Энд анхаарал татах зүйлүүд гарч ирж байгаа юм.

Өмнийн говийн тал дүүрэн Тавантолгойн нүүрсний ордыг хариуцдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК бий. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж эндээс түүхий эдээр хангана гэдгээ засаг зарлаж байсан. Гэтэл чимээгүй байж байгаад “Энержи ресурс”-ээс их хэмжээний нүүрс авчихсан байдаг.

Нөгөө талаасаа “Энержи ресурс” ХХК нь 800 мянган тонн экспортод гаргадаг эрчим хүчний нүүрсээ “Монголын ард түмэнд” үнэ төлбөргүй өгчихөөд өдийг хүртэл дуугүй явна гэдэг их л сонин юм. Энэ компани 14 жилийн өмнө MCS, “Петровис”, “Шунхлай групп” гэсэн компанийн хамтын хөрөнгө оруулалттай байгуулагдаж байсан. Эдгээр компани ийм их хэмжээний хөрөнгөө Засгийн газрын хүсч, шаардсаных нь төдийд үнэгүй өгнө гэхээр нэг л бууж өгөхгүй байгаа юм. Учир нь тэд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн сагсан бөмбөгийн тэмцээн, эрүүл мэндийн үзлэгт нутгийн иргэдийг хамруулсан төдийд л хэвлэлээр нэг мэдээлдэг билээ. Гэтэл 800 мянган тонн нүүрсийг буян бодож өгсөн талаараа өнгөрсөн хугацаанд ганц ч үг унагаагүй байна. Бас “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн нээлтэд ч энэ компанийн төлөөлөл оролцож тууз хайчлаагүй. Хачин биш гэж үү?

Тиймээс “Энержи ресурс” ХХК-аас шахмал түлшний түүхий эд болгож өгсөн 800 мянган тонн нүүрсний ард ямар наймаа явчихаад, засаг ч компани ч нуугаад байна вэ гэдэг их л сонирхолтой байна. Энэ бол хардлага биш магадлал юм шүү.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

image


Сэтгэгдэл

Зочин [112.72.9.110] 2019-10-14 09:08:44

Угаасан нүүрсний хаягдлаараа шахмал түлшийг нь хийлгээд оронд сайн чанарын нүүрс Эрдэнэс ТТ-с авч байгаа биз. Өөр яав л гэж. Ойлгомжтой

лол [66.181.185.11] 2019-10-11 18:33:34

хуухдуудээ та нар ирсэн газарлуугаа буцаал болоошдээ битий дараа бололдоо , бид нар танай нутагт очиж гай болоогуй биздээ та нарын оволжоо хаваржааг булаацалдаагуй биздээ чи малаа унегуй идээл бид нар худалдаж авч идээл болоол байсаншдээ яалаа гэж та нар биднийг ийм лойцон байдалд овооролдон ирж оруулна вэ?

Zochin [103.229.123.101] 2019-10-11 15:07:18

Бусдад өгөөмөр хандаж үзээгүй амьтас үүнийг ойлгохгүй зөвхөн өөрсдийн хар буруу боддог технологиор дүгнэх юм даа

Энхамгалан [150.129.143.138] 2019-10-11 11:51:42

Хотын гэх Миеэгийн бохир фракцын шавхруу яасан арилдаггүй юм бэ!

зочин [66.181.177.228] 2019-10-11 09:51:43

яахаараа энэ утаатай холбоотой асуудал бүрт мсs цаг үргэлж оролцож ард түмнээр хорлож даажигнаж бдгийм бэ. оджаргал гэж хулгайч цадаж ханах бологүй л м бхдаа. монголын бүх тендерийг авч бж баяжсан. одоо ядахнаа энэ нүүрсэн дээр нэг зүгээр сууж болсонгүй юу. 3 сая хүний хараал чам руу чиглэнэ шүү.

zochin [202.9.43.146] 2019-10-11 07:41:47

nuursiig usaar ugaakhad uusdag khimiin khort bodisuud usand uusaj busad tortogiin khamt khayagdal boldog .uugeer shakhmal tulh khiikhiin bol khimiin khort bodisuud agaart degdene...araich dee...

Bat [66.181.190.103] 2019-10-11 07:18:39

Tsavuu shataah tun ayltai

Haha [202.126.89.27] 2019-10-11 06:12:28

Yag unen. Unegui byaslag hulganiin nuhen deercl bii. Mcs ali hediin reclamdana shde. Orond ni yamar deal hiisen bol? Money money money !

Zochin [66.181.161.26] 2019-10-11 05:30:34

Ugaasan, fraktsalsan, saihan l tuuhii ed bnale. Ugaasan nuurs. hamgiin gol ni zuuh gallah argachlal Sain zaagaad uguh heregteydee. Hot bol utaagui saihan baih shig bnaa.

Иргэн [64.119.20.174] 2019-10-11 05:15:53

Экспортод гаргадаг нүүрс 800 мянган тонн өгсөн гэнэ үү. Шигшсэн хогоо өгөө биз Ард иргэдийг тэнэг гэж доромжилж байгаа хэрэг.

Зочин [182.160.2.125] 2019-10-11 04:47:18

Эм Си Эс 800 мянган тонн нүүрс байтугай сохор зоос үнэгүй өглөө юу.Үнэгүй хоол зөвхөн хавханд бий.МАНАН дэглэм оршсоор бүр хүчтэй ажилласаар байгаа юм байна.Эдэнд ашиг орлого олж байвал ядарсан иргэдийн эрүүл мэнд амь нас юуч биш.

Зочин [103.229.120.177] 2019-10-11 04:35:54

Gnabaatar butehgui nuhur shdee

Зочин [150.129.143.28] 2019-10-11 04:25:31

ГАНБААТАР ГЭЖ ШУНАЛТАЙ ХУВАЛЗЫГ САЙН ШАЛГАХ ЮМ БОЛ Ч ...

Зочин [202.9.42.137] 2019-10-12 04:19:05

Ene har Ganbaatar ene tend dan boldlinii ajil hiih yumaa suga har nuhriig horij shalgaachee?NOOTOI MASH TOM NOOTOi

Зочин [202.70.38.18] 2019-10-11 03:40:11

ХЭ ХЭ, ДАМДИН-ОЧИР МАЛАА: ТҮҮХИЙ НҮҮРС, УГААСАН НҮҮРСНИЙ ЯЛГААГ МЭДЭХГҮЙ БАЙЖ БАЛАЙ ЮМ БИЧИХЭЭ БОЛИОЧ. ӨШИРХӨГ ЖЕНКОГИЙН ГАР ХӨЛ БОЛООД Л..

Зочин [66.181.168.131] 2019-10-11 06:10:53

iag zuv

Зочин [182.160.36.191] 2019-10-11 03:30:37

Их л том луйвар явагдаж дээ

Зочин [66.181.178.221] 2019-10-11 03:28:21

ХОНХОРТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИАД БАЯНЗҮРХЫН ТОВЧООНООС НАЛАЙХ ХҮРТЭЛ ОРОН СУУЦ СУРГУУЛЬ БАРЬЧИХВАЛ НИЛЭЭД АЙЛЫГ ОРОН СУУЦАНД ОРУУЛЧИХ ЮМ ДАА

зочин [203.91.115.52] 2019-10-11 03:01:18

Хотын дарга Амарсайхан нутаг нугын хүүхэд гэж байгаад Ганбаатарыг даргаах тавиулсан нөгөөх нь даргын үүрэг болгосны дагуу ийм хууль бус ажил хийж байгаа хөөрхий дөө насаараа цүнх баригч хийсэн дээ

Зочин [202.179.25.68] 2019-10-11 03:00:43

Улаанбаатар утаагүй болж байгаад иргэд бид баяртай байна. Иргэдээ түлшээ зөв хэрэглэж сурцгаая

Зочин [64.119.23.131] 2019-10-11 11:59:37

Bayarlahch ert bainada ho

H [202.126.89.150] 2019-10-11 02:59:01

Ugaasan nyyrs chini gants Energy d l bgashdee! Teged teriigee ynegyi ogloo ! Bitgii khymyysiig oorsod shigee gorgor khulgaich gej bodoj bai daaDamdiaan! Nyyrsee ynetei avbal tylsh chini 2 dakhin ynetei bolno! Battulga yamar dooshoo orj , chavgantsiin kheryyl khiij bnaa? Aguu uls torch Zika zaaj ogsiim boluu? Ookh ogson khyntei ogloo bosood .....

Zochin [122.201.22.197] 2019-10-11 02:39:24

Aymarch unegui nuurs abaad khortoi shakhmal tulsh khiigeed ard irgeded unetei zaraj bgaa yum bna daa uuniig mash sain shalgakh kheregtei shuu tsaashid ene nuursiig tuleed khordood baikh uu ankhaarakh kheregtei shuu dee

Зочин [195.46.106.44] 2019-10-11 02:32:52

Наана чинь их будлиан явж байгаа даа. Наад түлш хийдэг нөхөр чинь нөгөө гэр хороололын газрыг будлиантуулдаг нөхөр мөн үү. Төрд ийм их хэрэгтэй чадвартай хүн юм байх даа. Нэг ажлаас гараад л нөгөө ашигтай ажил дээр очиж явах юм.

зочин [202.55.191.194] 2019-10-11 02:31:43

Яг зөв. Шуналтай Оджаргал л шуналаасаа болж хүн алж байгаа юм. Энэ хүн байгаагүй бол Монгол улс их өөрөөр сайхан хөгжих байсан. Төрөөс хулгайлж идэж баяжсан хүн эргээд өөрт чинь үхсэн хүмүүсийн зовлон тусна аа

Zochin [202.126.88.148] 2019-10-11 02:20:34

Orond ni Erdenes Tavan tolgoi talbaigaas 800,000 tonn koksjih nuurs avsan baih ene ni 70 dollarar bodoh yum bol 56 say dollar bolj bna MCS ashigtai business hiijee.

Зочин [66.181.186.249] 2019-10-11 02:32:46

Бараг л тийм байх тийм айхтар бизнесмэнүүд 10 сая доллороо зүгээр л хаяна гэж ба йхгүй дандаа хөшигний ард тохироо хийдэг

Зочин [203.91.115.50] 2019-10-11 02:13:38

Монголд өнөөдөр шудрага үнэнээр хийгддэг нэг ч ажил гэж байдаггүйн жишээ бол энэ!!!. Энержи ресурсээс авсан үнэгүй нүүрсээр шахмал түлш үйлдвэрлээд ядарсан ард түмэнд өндөр үнээр шахаж олсон мөнгөө өөрсдөө хувааж авах хууль бус үйл ажиллагаа ард нь явагдаж байгаа нь ойлгомжтой. Зүй нь энэ шахмал түлшээ ард түмэнд үнэгүй шахуу өгсөн ч болохоор шүү дээ. Утаа агаарын бохирдол гэсэн нэрээ зуу зуун тэрбум төгрөг, зуу зуун сая доллар зараад хэн баяжив???. Эрх мэдэлтэй албан тушаалтан,дарга сайдууд л хагартлаа баяжлаа. Хариуцлага үүрсэн нэг ч хүн гарсангүй. Монголд өнөөдөр шудрага бусын эсрэг цуст хувьсгал хийх ганцхан зам л үлдэж байна. Шудрага бусаар баяжсан дарга,эрх мэдэлтэн, албан тушаалтан нарыг гэр бүлтэй нь хүйс тэмтэрч, хууль бусаар олсон бүх эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Өнөөдрийн хулгай,луйвар,авлига үүрлэсэн төр засаг, эрх мэдэлтэн нарыг цаазалж байж улс орон хөгжиж ард түмэн ядуурлаас гарна. АРД ТҮМЭН ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛСОН!!!.

Irgen [202.9.42.79] 2019-10-11 02:48:44

Ynendee ed nart ard tymen yls ornii erx ashig gej yu ch bxgyi zuvxun xyviin erx ashig xemjeegyi ix bayjix shynaliin setgeltnyydeer dyyrsen tur ingej ard tymniig 30 garyi jil basamjlan doromjloj gazar nytag erdes baylagiig tsum sorj terbymtangyyd bolj gadaadad xurungu xylgaigaa nyyn daragdyylaj bgag sonsoj xarj bichij yrixaas tsaashgyi uursduun tuluu ireedyi yr xyyxdiin tuluu serj bosox temtsex tsag boljee temtselgyi ard tymen muxdug

Гэр хорооллын иргэд [202.72.245.122] 2019-10-11 02:19:57

10000000000000000.......% дэмжицгээж байна

Damiran [122.201.22.162] 2019-10-11 02:09:29

huuramch diplomtoi bolovsrolgui edej uukhyn don shugelsen ene nukhur odoo bolimoor bna..niisleliin umchin harilzaany gazart baikhdaa l bas buzarlaj baisan hundee..judaggui Mieegee unasan udriin margaash l namyn bairny gadaa eserguuzliin jagsaal zohion baiguulakh jisheetei

Зочин [66.181.161.26] 2019-10-11 02:03:25

Угаасан нуурсний хаягдал

зочин [66.181.190.177] 2019-10-11 02:01:11

Энэ Таван толгой түлш ХК-ны оруулж ирсэн тоног төхөөрөмжийн үнийг АТГ-аас шалгах хэрэгтэй шүү.Хямдхан үнээр аваад өндөр үнэтэй шахсан байх магадлалтай.

Зочин [192.82.64.118] 2019-10-11 01:56:20

Угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүн гэж юуг хэлдэг юм бэ.

Зочин [202.70.38.18] 2019-10-11 03:43:35

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСИЙГ ХЭЛДЭГ ЮМ. АНГЛИАР MIDLING ГЭСНИЙГ ШУУД ЗАВСРЫН БҮТЭЭГДХҮҮН ГЭЭД ОРЧУУЛЖ МУШГИЖ ЯРИАД БАЙГААН.

Зочин [64.119.19.137] 2019-10-11 01:55:31

МCS бол ийм хор хутгаж дээгүүр хуйвалдаж ашиг олдогоороо нэртэй компани, тэгээд бас өнгөцхөн хямдхан хийсэн ямар нэг юмаараа өөрийгөө маш их рекламддаг, өөрийнх нь эрх ашгийг хамгаалсан хүмүүсээ аль ч улсын байгууллагад шургуулна, гэтэл хийсэн юм нь гэхэд монголчуудад кока кола зарсан, хотын төвийн газруудыг хятадуудад худалдсан гэхээс өөр том гол юм байхгүй

Зочин [202.70.38.18] 2019-10-11 03:41:49

ЮУ Ч МЭДДЭГГҮЙ, ОЙЛГОДОГГҮЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХАРДАГГҮЙ СОХОР МАЛ ЮМ ДАА ЧИ.

Хуульч [172.58.77.105] 2019-10-11 01:52:00

Төсөл анх эхлэхдээ л Энержи ресурсээс нүүрсээ авна гэж байсан шүү дээ. Жаахан юм уншиж байж бичиж байгаач.

zochin [185.39.141.46] 2019-10-11 01:42:55

uchigdur.tsagiin.hvrdeer.utaagvi;hot.saihan;haragdaj;bn.geed.narangiin.engerees.1uvgunuur;buruul;bnlee

Irgen [202.9.42.79] 2019-10-11 03:01:54

Xyiten exleegyi gallagaa jigdreegyi bna dunguj gants xoer xonogt iim gamshig bolj bxd yu bucheed bgam be ene shaxmal tylsh tsashid ymar gamshigt xyrgexiig xen ch medexgyi turiin xylgaich lyivarchidad xynii ami xamaagyi zuvxun mungu olox bayjix gants zorilgo bna jil byr zyyx tylee nyyrs xeneer ard tymnii karmaag syilaad syrchixsan deeremchid deer ulun chono shig xaraad syyj bna xaanaas yu idxev geed

zochin [185.39.141.46] 2019-10-11 01:45:25

9ehleegvi.ailuud.bvren;gallaj.ehleegvi;-20.....-30iinhemgvi.dulaahan;nemeh.hem.baihad..;deerem.ene.bol

Зочин [103.212.119.141] 2019-10-11 01:36:03

Арай ч дээ

zochin [185.39.141.46] 2019-10-11 01:35:47

shoroo.vrtes.tsavuutai.zuurch.zaraad.asar;ih.nvvrs;hurimtluulan.nuuj.hil.davuulj.zarahaar.tootsson

ШАХМАЛ ТҮЛШ [202.179.25.154] 2019-10-11 01:28:33

ЗАЙЛШГҮЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭРЭЭ ХИЙЖЭЭ.. ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСЭЭР ХИЙЖ БАЙГАА ГЭЖ Л ЯРИАД БАЙСАН. ГЭТЭЛ М СИ ЭС ИЙН ҮНЭГҮЙ 800,000 ТН НҮҮРСЭЭР ХИЙСИЙМ БАЙНА. ЯАХААРАА Ч ҮНЭГҮЙ ӨГЧИХДӨГ 800,000 ТН НҮҮРС БАЙСЫМ. ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСЭНД ЗОРИУЛСАН ТӨСӨВ НЬ Ч ХААЧСЫМ. ТЭЭВЭР ЗӨӨВӨР НЬ Ч ЯАЖ ШИЙДЭГДСИЙМ. ЛАЙТАЙ ХАРДЛАГА ТӨРҮҮЛХИЙМАА. ЭХНЭЭСЭЭ ДУУСТЛАА ТЭР ЧИГЭЭРЭЭ ХОЛИОН БАНТАН


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.