Европын Холбоо руу сая сая дүрвэгч илгээнэ хэмээн сүрдүүлжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Европын орнууд Турк улсын Сирийн нутагт эхлүүлсэн байлдааны ажиллагааг шүүмжилснийхээ төлөө ширүүн эсэргүүцэлтэй тулгарав.

Уг байлдааны ажиллагаа нь “Сирийн хямралыг улам дордуулж, Исламын улс террорист байгууллагыг устгах олон улсын хүчин чармайлтыг талаар болгоно” гэж тэд үзэж байгаа юм.

Мөн терроризмийн эсрэг тэмцэлд чухал үүрэгтэй оролцсон Курдын зэвсэгт бүлэг рүү Туркийн арми довтолж байгааг Европын удирдагчид шүүмжилж байна.

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нийслэл Анкара хотод үг хэлэхдээ Европын Холбоо руу сая сая дүрвэгч илгээнэ хэмээн сүрдүүлжээ. “Хэрвээ тэд нар манай ажиллагааг эзлэн түрэмгийлэл гэж нэрлэх юм бол бид үүд хаалгаа нээж 3.6 сая дүрвэгчийг илгээх болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Европын Холбоо дүрвэгчдийн урсгалыг Туркийн нутагт тогтоон барихын тулд Анкарад $6.6 тэрбумын тусламж үзүүлснээр нөхцөл байдал дээрдээд байсан юм.

Харин Туркийн арми Лхагва гарагт Сирийн зүүн хойд нутагт байлдааны ажиллагаа эхлүүлснээр Эрдоган дахин Европтой муудалцах нөхцөл үүсэж байна.

Турк улсын хамгийн том үндэсний цөөнх нь Курдууд юм. Тэд Туркээс салан тусгаарлахын төлөө олон жилийн турш тэмцэж байгаа. Сири дэх Курдуудыг тэдний дэмжигчид гэж Анкарагийн эрх баригчид үздэг.

Тиймээс Туркийн тал Сирийн зүүн хойд хил дагуу хяналтаа тогтоосон Курдын зэвсэгт бүлгийг цэвэрлэж, үлдсэн газар нутагт нь Сирийн нэг сая орчим дүрвэгчийг суурьшуулах завсрын бүс байгуулах зорилготой байгаа юм.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.217] 2019-10-11 04:44:43

Дүрвэгсэдийг эх орон руу нь буцаа. Тэднийг эх орондоо цагаачлуулж тэжээх албагүй.

Zochin [202.126.89.97] 2019-10-11 03:57:45

Europiin hujaa turk

Зочин [66.181.161.125] 2019-10-11 02:32:18

курдууд тусгаар улс болно гэж айж байна

Зочин [202.179.27.147] 2019-10-11 02:25:24

Сайндаа ч дарангуйлал ч юмуу ерөнхийлөгчийн засаглал руу ордог юм биш. Улс нь хагарч бутрах задрах нөхцөл үүссэн үед том гүрнүүд ч бай жижиг улс ч бай холбооны улсууд дуртай дургүй тийм сонголт хийдэг юм. Тэрийг нь мань мэт дагаж чирэгдээд байх шаардлага огтхон ч байхгүй юм уг нь. Турк Эрдоган хүртэл парламентийн засаглалтай байсан. Энэ хүртэл үсрэнгүй хөгжсөөр ирлээ. Одоо Курдын асуудал үүсэнгүүт иргэд нь сандран төвлөрсөн удирдлага руу шилжиж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.