Н. Анхбаяр: Эрдэнэт үйдвэрт 300,000-400,000 ам.долларын хөдөлгүүрийг нийлүүлж байсан

Н.Алтанцэцэг / Улстөр

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н. Анхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та өөрийгөө албан тушаал ахиад явах мэргэжлийн хүн гэж бодож байна уу?

-Би дипломат албанд 2006 оноос хойш арав гаруй жил ажиллаж байна. Мэргэжилтнээс эхлээд ажилласан. Шинэ батлагдсан Төрийн албаны хууль болон бусад хуулийн шалгуурыг хангаад ажиллаж байгаа.

-Томилгоонд аавын нөлөөлөл ордог уу?

-Юм болгонд орно гэж юу байхав дээ. Тийм зүйл байхгүй.

-Огт орж байгаагүй юм уу?

-Албаны үүргээ гүйцэтгээд явж байхад хувийн шинжтэй асуултад хариулахгүй. Би олон жил дипломат албанд ажиллаж байсан. Тэр болгонд оролцож байгаагүй.

-Австрали улс руу Элчин сайдаар явах хүсэлтээ та өөрөө яаманд тавьсан уу. Эсвэл яам танд санал тавьсан уу?

-Яам дээр элчин сайдаар ажиллах боломжтой жагсаалт судалгаа гардаг. Мөн яамны удирдлагын зүгээс тавигдаад явдаг асуудал.

-Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэ нэлээд зүйлийг ярьж байсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хөх хотын ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудлаар би тайлбар хийчихсэн. Д.Мөнх-Эрдэнийн хувьд өөрийнхөө болон консулын газрын нэр дээр дөрвөн машин оруулсан. Тэр нь БНХАУ-ын эрх бүхий байгууллагын шалгалтаар орсон. Ерөнхийдөө хятад иргэдэд худалдаалсан шинж тэмдэг байна гээд албан тушаалыг нь цуцалж, эргүүлэн татсан. Д.Мөнх-Эрдэнэ бид хоёрын дунд хувийн асуудал байхгүй.

-Сүүлийн үед дипломат албаны хүмүүс хэрэгт холбогдож, ёс зүйн алдаа гаргах асуудал дээр танай яам ямар бодлого барьж ажиллах вэ?

-Үүссэн нөхцөл байдал харамсалтай. Цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээн дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн долдугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар дипломат ажилтны ёс зүй болон сахилгын дүрэм батлуулсан. Энд тодорхой заалтууд орсон байгаа. Хилийн чандад ажиллаж байхдаа хэрэгт холбогдох, дипломат албаа урвуулан ашиглаж, өөртөө болон гэр бүлийн гишүүддээ урвуулан ашиглах юм бол тухайн хүнийг дипломат албанаас чөлөөлдөг.

БИ Т.ЭНХСАЙХАНЫГ НЭР ТӨРД ХАЛДСАН ХЭРГЭЭР ИРГЭНИЙ ШҮҮХЭД ХАНДСАН

-Т.Энхсайхан Хууль зүйн сайдын унаж байсан машиныг таны найзын оролцоотойгоор орж ирсэн гэдгийг хэлж байсан. Энэ үнэн үү?

-Манай аавын хийж байгаа ажилтай холбогдуулж, янз бүрээр олон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна. Би Т.Энхсайханыг нэр төрд халдсан хэргээр иргэний шүүхэд хандсан. Шүүхээр үнэн худал нь шийдэгдэнэ.

-Та Эрдэнэт үйлдвэрт ямар бараа нийлүүлж байсан вэ?

-Олон жилийн өмнөх асуудал. Үүнийг хангалттай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Одоо дахин яриад яахав.

-Аавынхаа нөлөөллөөр Эрдэнэт үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлдэг байсан юм уу?

-Би тийм олон удаа хийгээгүй. Хоёр удаа хийсэн. Энэ асуудлыг одоо харахын бол ёс зүйгүй үйлдэл. Тухайн үед би төрийн албанд ажиллаж байгаагүй.

-Эрдэнэт үйлдвэрт юу нийлүүлж байсан вэ?

-Хөдөлгүүр нийлүүлж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа тийм их дүнтэй биш. Хоёр удаагийн худалдан авах ажилгаанд оролцож, 300,000-400,000 ам.долларын хөдөлгүүрийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж байсан.

-Одоо та хувийн бизнес хийж байгаа юу?

-Хувийн бизнес хийхгүй байгаа.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.89.209] 2019-10-14 02:49:50

Ганцхан Эрдэнэт шахаа хийсэн гээд л яриад байх юм, Нямкагийн хүү насаар л тендер авч төрд шахаа хийсэн байж таараа ш дээ , тэнэг хүн биш өөрийхөө нэрээр ах дүү нарынхаа нэрээр хийхгүй ш дээ, Нямкагийн дүүг мөрдөөд гаргахгүй ээ, гаргасан ч яаж тайлбарлахаа мэднэ. Нямкаг 20 оны сонгуулиар шахаад дараа нь хүү Анхбаярыг нь шахах арга хэмжээ л бод өөр арга байхгүй. Гүйцээ

ард [107.167.108.152] 2019-10-13 12:59:45

н анх баярт бурууг өгөөд яахав 49 иин хулгай орд газрын хулгай дээрэмтэй тэмцэ

Иргэн [66.181.161.17] 2019-10-13 12:37:13

Нямка хүүтэйгээ тэр моторыг өөрснөө зохион бүтээж үйлдвэрлээд эрдэнэт.д шахсан болж таарав уу таминь ээ тэгвэл ч хэн юу хэлэх вэ хүн өөрийн юмаа хэнд хэдээр зарах нь хэнд хамаатайн айн харин нэг газараас хулгай шаагаад дамлаж зарсан бол ч эвгүй шүү тэгвэл ч 461.шүү 2.оо

Саран-Очир [66.181.169.70] 2019-10-13 09:28:34

Нямдоржийн хүү анхбаяраа чи сайн хүний үр сүүт нүүний унага. Алдаа оноо байх . хэзээ байхдаа алдаагүй залуу нас байсан гэж элдэвийн хар хал амнаас бүү ай харина дахиж алдаа гаргах эрх чамд байхгүй шүү шудраг үнэний төлөө эцэг шигээ тэмцээрэй дүү хүү

ЗОЧИН [103.212.119.234] 2019-10-13 02:38:19

НЯМДОРЖ, ХҮҮ АНХБАЯР ГЭХ ХҮНИЙ АДАГ, ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ШААРУУД ААВ ХҮҮ 2 НИЙЛЭЭД ЭРДЭНЭТЭД 2 УДАА МОТОРЫГ 3-4 ДАХИН ИЛҮҮ ҮНЭЭР ШАХАЖ БАЙСАН,НЯМДОРЖ ЭРДЭНЭТЭД ОЧООД БҮХ ЗАХИРЛЫГ НЬ БУУДАЛД ДУУДААД ЭНЭ МОТОРУУДЫГ ӨНДӨР ҮНЭЭР АВ ГЭЖ ТУЛГАСАН ГЭЖ БАЙГАА, ЭНЭ МОТОР ОЛДДОГГҮЙ ХОВОР ЭД БИШ, ЭРДЭНЭТ ӨӨРӨӨ ОЛООД АВЧИХ БОЛОМЖТОЙ БАЙСАН, ИЙМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ТӨРД БАЙЛГААД, ОДОО ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ БҮР ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХ ГЭНЭ, ЭНЭ ААВ ХҮҮ 2-ЫГ АЛЬ ЭРТ ЭРҮҮ ҮҮСГЭЖ ЯЛЫГ НЬ ӨГЧ ӨДИЙД ШОРОНГИЙН НААРАН ДЭЭР 2-УУЛ ХЭВТЭЖ БАЙХ ЁСТОЙ ЛУЙВАРЧИД, БАС LEXUS МАШИНЫ ХЭРЭГ, ЭДГЭЭР БОЛ ЭДНУУСЫН ЗӨВХӨН ЭХЛЭЛ НЬ.

танк [124.58.142.193] 2019-10-13 13:19:57

чи харсан үзсэн юм уу

Zochin [59.153.114.55] 2019-10-13 00:51:12

Odoo hangalttai notlogdloo.Ajaa ugchuh doo

Зочин [64.119.27.165] 2019-10-12 15:24:41

БИ ОРОЛЦСОН ГЭЖ ХЭЛЭХ ХҮН ӨӨР ХЭД БАЙГАА БОЛ

Зочин [150.129.142.76] 2019-10-12 08:34:37

140.000 $ үнэтэй мотор 400.000 болох жишээтэй.Эрдэнэт өөрөө авах боломж бий.Нямдоржид боломж олгосон.

ЗОЧИН [49.0.135.63] 2019-10-12 07:48:12

ЭНЭ ОДОО ЭЦЭГ ШИГЭЭ ЦАЙРЦАН ХУЛГАЙЧ УУ. ХАРИН

Монгол [64.119.16.98] 2019-10-12 04:13:37

Бизнесийн амтанд орсон хун юм даа !!! Шахааг ч сайн л ойлгочихсон улс юм бна !!! Нямдорж хуутэйгээ хамт сайн дураараа огцрох соелыг монголчуудад харуулчих аа !!!

ГУЙЖИЙН... [202.179.25.154] 2019-10-12 03:25:31

НЯМДОРЖ ОВОГТОЙ АНХБАЯРАА. ЭНЭ ШАЛТГААН ЧИНЬ Л ХАНГАЛТТАЙ ЗАЙЛАХ ҮНДЭСЛЭЛ ЮМ АА. ЧИ ОЙЛГОЧИХ ТЭХҮҮ. ГУЙЖИЙН

Зочин [172.58.39.190] 2019-10-12 02:52:16

Odoo ene humuusiig diilehgui ee... Ted uhen uhtelee uhsen hoino ch ur huuhed ni urgeljluuen hiij bolno... Nyamdorj d taniig Namaig er ni MGL iig geh TUI CH setgel baihgui....

Зочин [122.201.24.100] 2019-10-12 02:40:38

Нямдорж шиг 76 байдаг бол сайхнаа. Аргагүй төр түмэнд хэрэгтэй бхяд шүү.

Зочин [117.111.28.41] 2019-10-12 01:40:30

Хөдөлгүүрээ өгсөн болов уу ?

зочин [139.5.217.82] 2019-10-11 15:45:40

Юун элчин сайд. Зайлвал таарна худалчийн хүүхэд худалч

Зочин [103.57.94.170] 2019-10-11 15:18:24

хуц ухна бишдээ лалар царайлсан новшнуудаас өөр хүн байхаа байсан улсуу энэ чин

Зочин [139.5.217.141] 2019-10-11 11:49:35

2 УДАА ШАХАА ХИЙЖ ДЭЭ.

kkkkkn [185.39.141.46] 2019-10-11 11:35:19

divangriin yum hej nymdirj etseg ni lalartaj baisan . huun heleltsehiig batalchihaad ... danalzaj baisan ni ter ajguu

Зочин [202.21.113.238] 2019-10-11 10:27:34

Хуурамч шударга царайлсан гарнууд

Зочин [202.126.88.182] 2019-10-11 09:08:09

Эрдэнэт үйлдвэр өөрөө авахад яадаг байна аа

Ankhaa [66.181.166.154] 2019-10-11 08:53:23

Odoo yos tortei ogtsorson ni deeree.

зочин [180.235.184.5] 2019-10-11 08:23:48

ёо оо 300000-400000 долларыг их юм биш гэж байдаг энэ чинь бүр амьдралаас тасарчихсан гахай юм биш үү?

Зочин [49.0.131.69] 2019-10-11 07:57:37

300-400 000 ам доллар их мөнгө биш гэхээрээ овоо муу олигарх юм даа. Тасарсан хулгайч л байна даа. Эцэг нь хулгайч бол хүү нь хулгайч гэдэг зүйр үг гарах нь дээ. Нөгөө архины зөвшөөрөл, хаус руугаа улсын мөнгөөр тавьсан хар зам энэ тэр гээд л явна шүү дээ

Зочин [49.0.218.39] 2019-10-11 07:57:01

Baliaar ymnuud ue udmaaraa ideh durtai, tiimel sirhiim bol oor shugamaar Australia yvaach. Ochnoon bolomj bn daanch tolgoin hurehgyi , nohoich toohgui bolhoor zavaan hulgaigaar, haalgaar yvj bgaan,,,

Зочин [202.179.25.147] 2019-10-11 07:44:38

Зоригийн хэрэгтэй холбогдоод л байна даа

сонин [66.181.184.158] 2019-10-11 07:21:26

урдын юм ул болсон л гээд байхын энэ ямар учиртай хариулт вэ.сонин юмаа хулгайн хэрэг хийсэн хүнийг зүгээр байсан ч сэжиглэж хардаж байдаг шүү дээ энэ бол хүний мөн чанар.

Зочин [119.40.103.3] 2019-10-11 07:02:26

ur udmaaraa evgui garuud yum bishuu

Зочин [103.80.211.152] 2019-10-11 06:58:51

Юу вэ 2005-2006 оны 400,000 ам доллар гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэрнийгээ их мөнгө биш гэнэ үү. Энэ муу чинь харин бодож байснаас бүүр аймар хулгайч юм биш үү.

Mengetiin udmiig archij haya! [203.91.118.69] 2019-10-11 06:54:01

Mengetiin udmiig mongoliin hursnuus archij haya!

зочин [202.131.243.190] 2019-10-11 06:34:20

Ураг удмаара улсыг идэх хувьтай төрсөн увсын үхэж байсан дөрвөд юмуу хаашаа юм

Монгол [2.247.246.2] 2019-10-11 06:34:15

Шахаа хийж л байсан юм байна

Зочин [103.57.92.51] 2019-10-11 09:36:28

Ийм хүн яавч элчин сайд байж таарахгүй!


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.