Охидын эрхийн өдрийг тохиолдуулан МЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзав

Aдмин / Гадаад мэдээ

Өнөөдөр охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр тохиож байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж, цуглаан зохион байгуулж байгаа юм.

Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн анхаарал хандуулж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, энэхүү тулгамдсан асуудлаар бодит үйл ажиллагаа өрнүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

“Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд, хуульчдын төлөөлөл УИХ-ын даргад хандан зарим санал дэвшүүлж байгааг Б.Оюунгэрэл танилцуулав.

Тухайлбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа “хүчиндэх” гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах, ийм төрлийн гэмт хэрэг өдүүлсэн этгээдийн ялыг заавал биеэр эдлүүлэх, ямар нэг өршөөл, уучлалд хамруулахгүй байх, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд сэтгэл санааны нөхөн төлбөр олгодог болох зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Гэр бүлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай зэрэг хуулийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлийг оролцуулж, саналыг тусгах талаар анхаарч ажиллахыг хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төслийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлөл, хуульчдыг оролцуулах арга хэмжээ авахыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт үүрэг болгов.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [103.194.176.117] 2019-10-12 11:03:42

Мэдээж охид эмэгтэйчүүд өөрсдөө л сонголтоо буруу хийдэгт гол учир нь байгаа юм .Сонголтоо буруу хийсэн учираас учирч болох эрэсдлээ тооцоогүй гай охидууд солонгос савангийн дуурь үзсээр байгаад бүр тархинд нь пянзлагпсан байгаа юм .Нэг баян айлийн алиагаа мэдэхгүй хөөрсөн тэнэг мулгуу бандийн гудас дэвсгэр болох тавилантай улс ш дээ

Зочин [66.181.190.83] 2019-10-11 11:07:22

Bayrlaa

Зочин [66.181.161.73] 2019-10-12 17:28:17

Bayarlah ch yahav bar buudaliin odor arhidaltiin odor bolchihgui l bol.

зочин [182.160.39.93] 2019-10-11 10:25:02

эмэгтэйчүүдийн

зочин [182.160.39.93] 2019-10-11 10:17:30

Одоогийн Монголын эмэгтэйчүүдийн холбооныхон багаараа сайн ажиллаж байгаа юм шиг санагдаж байна. Гагцхүү зорьсон төлөвлөсөн ажлууд нь үр дүнд хүрээсэй.

Зочин [182.160.39.93] 2019-10-11 10:12:48

Энэ Оюунгэрэл хэмээх бүсгүй охид, эмэгтэйчүүдийн асуудалд ихээхэн санаа тавьж үе үеийн эмгэтэйчүүдийн холбооныхноос илүү нийгмийн тал руугаа өргөн хүрээтэй ажиллаж байгаад талархаж байдаг аа. УИХ-ын гишүүд маань холбогдох хуулиуд, тэдгээрийн нэмэлт өөрчлөлт зэргийг нь хэлэлцээд батлаад өгч үзээсэй дээ. Урд урдны МЭХолбоо шагнал гардуулах, баярын хурал, гадаадад олон улсын хуралд төлөөлөгчөөр оролцоод ирлээ гэхээс илүү ажил гүйцэтгэдэггүй байсан санагдана. олигтой ажил хэргийн , нийгмийн төлөө, олны төлөө хандсан, тэмцсэн ажил бараг хийж байгаагүй. С1-ээр 17,30 мэдээгээр гарсан сэтгүүлчтэй Оюунгэрэлийн яриад байгаа хуулиудыг нь хэлэлцээд дэмжээд өгөөрэй.Гишүүд ээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.