Цахим залилангийн хэрэг 6.7 хувиар өсчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Цагдаагийн байгууллагад цахим сүлжээ, хуурамч гэрээ, сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг бүртгэгдсээр байна. Тухайлбал, энэ сарын 9-ны өдөр иргэн Т-ээс “Манай найз Б-ийн фэйсбүүк чатаас найздаа 400.000 төгрөг нэг хүнд шилжүүлээд өгнө үү. Орой буцаагаад өгье гэжээ. Гэтэл найз маань фэйсбүүкээ хакердуулсан байсан. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Залилах гэмт хэрэг 2018 онд 2978 бүртгэгдсэн. 2019 он гарсаар 3162 бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсчээ. Иймд иргэд та бүхэн их хэмжээний мөнгө бага хүүтэй зээлнэ, дансанд мөнгө шилжүүлснээр азтан болно хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессеж бичихгүй байх, бусдад нууц кодоо алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.71] 2019-10-12 14:05:42

Энэ фесбукээр бичлэг зарна видео калл хийнэ гэсэн садар самууны шинжтэй зүйл их гарах боллоо.Бүгд хуурамч хаягтай.Цэгцлэх таслан зогсоох ямар арга байнаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.