Өмнөговь аймгийн Цогт Овоо сумын төвөөс үлэг гүрвэлийн шинэ олдвор олджээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Өмнөговь аймгийн Цогт Овоо сумын төвд орон сууцны барилгын суурь ухах явцад палеонтологийн олдвор илэрчээ. Тодруулбал, 120-125 сая жилийн өмнө доод цэрдийн галавын үед амьдарч байсан Зауропод төрлийн өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн хойд хөлийн мөч буюу дунд чөмөг, дунд чөмгөний хойд хэсэг буюу нарийн бүдүүн шаантын хэсэг байж болзошгүй гэж эрдэмтэд урьдчилсан байдлаар дүгнэж байгаа юм байна.

Уг олдвор аравдугаар сарын 7-ны өдөр барилгын газар шорооны ажил хийх явцад илэрсэн бөгөөд иргэд чулуу хэмээн андуурсан аж. Харин тэнд ажиллаж байсан Соёлын өвийн ажилтан палеонтологийн олдвор болохыг таньж ШУА-ийн Палеонтологи Геологийн хүрээлэнд мэдээлсний дагуу уг олдворыг эрдэм шинжилгээний ажилчдад хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл

зочин [202.179.8.210] 2019-10-14 03:49:12

Гадаада олдвор олдсон газрыг хамгаалалтанд авч нарийвчилсан судалгаа хийдэг.Манай оронд тийм юм байхгүй нь харамсалтай.Ховор олдвор дээрээ амьдарч байна даа Монголчууд

zochin [66.181.184.42] 2019-10-14 02:30:45

shariin goliig uhsan hayan nusanbat tulenhii 3 hulgaichiin uhsan gazart naad chomog chin zondoon bna lee ochood unegui ab

Зочин [202.126.88.51] 2019-10-14 03:21:03

Палентологийнхонд мэдээлэл өгөөч ээ. Савагт хирсний олдвор байж мэднэ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.