АТГ гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ

Ц.Анударь / Нийгэм

Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.

110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд үнэ төлбөргүй хүлээн авна.

Шинэ утсыг иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд өнөөдөр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбар болон “Бөмбөгөр” худалдааны зах дотор зохион байгууллаа гэж АТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

ШУДАРГА [183.81.171.2] 2019-10-15 02:54:15

МУУСАЙН АВЛИГА НЭХЭХЧДИЙГ МЭДЭЭЛЭЭД БАЙГААРАЙ,,, ГАРЫН ҮСЭГ , ЗӨВШӨӨРӨЛ , БОЛГОН ҮНЭ НЭХДЭГ БАЙХАА,,, ТӨР ХАРИН ШҮГЭЛ ҮЛЭЭГЧЭЭ ХАМГААЛААРАЙ ДАА ,,, НОВШИРОХГҮЙ ШҮҮ ЭНЭ ТАЛ ДЭЭР ХЭХЭ,,,

ard [64.119.25.50] 2019-10-14 10:15:45

Mash zuw.Odoo alban tushaaltanguud nomooroo ajilanna. HUULI XEREGJINE

Зочин [220.195.67.222] 2019-10-14 08:13:17

Дэмжиж байна !!!Аль эрт л ингэх байсан юм !!!!!!!

Зочин [81.0.75.68] 2019-10-14 17:39:41

Zailaa gichii min


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.