Зохих албан тушаалтнууд яагаад худал мэдээлэл тараав?

Н.Саранчимэг / Нийгэм

Нийслэлийн зохих албан тушаалтнууд өнөөдөр ээлжит мэдээлэл өгөх үеэрээ “БЗД-ийн 17 дугаар хорооны иргэн 29 настай Г дуудлага өгөөд арван хормын дараа түргэний тэрэг очиход нас барсан байсан. Одоогоор угаарын хийнд хордсон эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Яагаад гэхээр нэг гэрт хамт байсан аав, ээжийнх нь биеийн байдал зүгээр хэвийн байгаа” гэж мэдээлсэн. Гэтэл үнэн хэрэгтээ талийгаач угаартсаныг түүний настай аав, ээж нь ч мөн угаарын хордлоготойгоор эмнэлэгт ирснийг нууцалсан байх юм. Тэр бүү хэл, талийгаач бүсгүй гурван сартай жирэмсэн байсан ажээ. Ээжийнх нь биеийн байдал арай дээр ч, аав нь ухаангүй байгаа гэнэ. Талийгаачийн төрөл садан хэвлэлд хандаж ярилцлага өгөхдөө “Аав ээжийнх нь биеийн байдал гэвэл ээж нь арай гайгүй, аав нь манарсан байдалтай юугаа ч мэдэхгүй байна. Эмч нартай нь уулзахаар “угаарт хордож ирсэн” гэдэг үг л хэллээ. Одоо тасагт гарчихлаа. Гэрт нь очиход цагдаагийнхан ирчихсэн, хаалга үүд, цонхыг нь онгойлгочихсон байсан. “Яагаад ингэсэн юм бэ?” гэсэн чинь “Та байж бай” гэсэн. Тэгээд би пийшин рүү нь очоод юу түлсэн юм бол гэж харсан. Нөгөө сайжруулсан шахмал түлш түлсэн байна лээ. Ер нь хүүхдээ өнгөрснийг мэдсэн юм уу, үгүй юм уу бүү мэд. Шууд л түргэнээр нааш нь аваад ирсэн юм байна лээ. Охин нь түргэн ирэхэд өнгөрчихсөн байсан юм билээ. Охины хувьд гурван сартай жирэмсэн байсан. Тэгэхээр одоо хоёр хүний амь л сүйдчихээд байна шүү дээ. Хэцүү байна. Би энэ бүхнийг шахмал түлшнээс л болж байна гэж бодож байна. Зурагт радиогоор гарахаар л хоргүй зүгээр гарсан гээд байдаг. Төр, засаг үүндээ сонголт хийлгэдэггүй юм уу. Ямар ч бэлтгэлгүй, шууд түлсэндээ л буруу байна ш дээ” гэсэн бөгөөд пийшингийнх яндан хавхлагагүй байсан гэдгийг талийгаачийн эгч хэлж байна. Бодит байдал дээр хүнээ алдсан хүн ингэж хэлж байна.

Гэтэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Үхлийн шалтгаан нь угаарын хий гэхэд хэцүү. Яагаад гэвэл хамт амьдардаг 60 гаруй настай аав, ээж хоёрынх нь биеийн байдал хэвийн байгаа. Тэгэхээр нас барсан шалтгаан нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үзлэг, шалгалтаар тодорхой болно” гэж мэдэгдэх болов оо. Түргэний тэргээр эмнэлэгт ирсэн хүмүүсийг яагаад биеийн байдал хэвийн гэж хэлэх болов. Нөгөө угаарын мэдээллийг нууцалж эхэлсэн гэдэг нь үнэн болж байгаа хэрэг үү.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.66] 2019-10-15 07:01:46

utaa gardgui unergui hortoi bj bolno shuu yagaad horgui bolgoj bolohgui bgaa yum bol yrd jiluuded ingej ugaartaj baisn yum uu. hairan hunii ami

Зочин [202.126.88.188] 2019-10-21 02:32:29

urd jiluided humuus ugaartlaa l gedeg bsan shde. umnuh jiluuded garsan tohioldoluudtai haritsuulsan sudalgaa hiij uzeesei

Зочин [202.126.88.159] 2019-10-15 04:56:17

Хүрэлсүх одоо огцрох болсон.Наад суудал чинь хэдэн хүний амь настай тэнцэх вэ??Өөрийгөө магтуулуулхх ажлыг бол сайн хийж байга лээ

Зочин [202.55.188.39] 2019-10-16 03:15:03

chi orond ni ochood suugaach

Зочин [103.229.121.235] 2019-10-15 02:26:21

Хот даяараа утаанаас салахын төлөө зүтгэж байна.

Зочин [103.229.121.235] 2019-10-15 02:25:10

Нүүрсний ченжүүд бичээд байгаа юм уу? Улс орныг самууруулж 90-он шиг олз хайгчидуу?

Зочин [202.21.99.42] 2019-10-15 02:02:50

Хөлсөөр бичигч троллуудад хэлэхэд юм эргэдэг хэзээ нэгэн цагт өөрөө ийм нөхцөл байдалд ороход энд бичсэн шигээ байгаарай даа. Хүний амь засагт үнэгүй байж болно. Ард түмэнд үнэтэй шүү

Zzzz [202.131.250.130] 2019-10-15 01:47:38

Uursduu gala tulj chadahgui baijj BYU uls turjuud baildaa Ehleed zuuh yndangaa. Shalwar. Humuusin uursdin hariutslaggui uulzaj ajillagaanaas bolj bgaa yumaa

Зочин [202.126.89.244] 2019-10-18 02:09:59

Er ni joohon manarah tolgoi uvduh shinj temder ilerch bna

Зочин [103.26.195.190] 2019-10-15 04:32:25

Яг

Зочин [182.160.34.100] 2019-10-15 01:12:52

Хүрэлсүх хичнээн хүний амиар тоглох гэсэн юм бол оо. Одоо огцор

Зочин [202.126.89.171] 2019-10-14 15:53:47

Хүмүүс үхэж үрэгдэн байж шахмал түлшний талаар худалаа яриад бгаа бишээ үнэн бодит байдал нь харагдаж байгаа биздээ хүмүүсийн амь нас тоглоомуу яасан ойлгодоггүй дарга нар вэ хариуцаж ажиллаж байгаа дарга нартай гэр орноо солиод сар амьдруулж үзэх юмсан ард иргэдийг галаа түлж чадахгүйл гэх юмаа өөрсдөө харин чадах болвуу

Зочин [66.181.187.62] 2019-10-14 14:08:19

Гацистийн хорих лагерийн 21р зууны хувилбар нь Улаанбаатар бишүү. Хорт хийгээр утаад чимээгүй алж байна

Зочин [64.119.21.188] 2019-10-15 00:55:50

Чи битгий Гуц Гацист юмуу Нацист юм уу. Гуц Хуц

зочин [66.181.189.232] 2019-10-14 13:59:54

Ямар ч ид шидэн болоод жонхуу ч байсан хүний ами нас эрүүл мэндийг аварч чадахгүй ээ,хувисгалт намын нөхөдүүдийн орон сууцжуулах хөтөлбөрийг хүрэлсүх, жонхуу хоёр одоо хэрэгжүүлэх цаг болсоон,ийм сэтгэл,зүрх,зоригоо хүрэлсүх гарга даа,энэ өвөл хичнээн настан,хүүхэд багачуул,хүмүүсийн ами нас эрсдэх юм билээ тааж,хэлж мэдэшгүй юм бна,эртхэн багач,болов,цөөн ч болов өрх айлуудаа орон сууцжуулах арга хэрэглэ,3 хан сая хүнээ,их,багаар ами эрсдээд байвал хэдэн хүн үлдэх үү? Энэ бол айдас,аймшир сэтгэл зүрх шимшиосэн асуудал болж бна,зарим айл өрх айдас хүйтэстэй галаа түлэхээс татгалзах байдалтай бна,зарим айл өрх шөнө унтах битгий хэл нойргүй сонор сэрэмжтэй айдастай өнгөрүүлж бна даа,жонхуу хүрэлсүх хоёрыг тэр айлуудаар явуулж хонож,өнжиж үзүүлэх юмсан,энэ бол албархаж зарчим ярих асуудал биш айдастай,аймшигтай эмнэглэлтэй асуудал болж хувирч бна даа

Зочин [103.229.121.235] 2019-10-15 02:27:42

Ингэж. Байртай болдоггүй юмаа.

МУ иргэн [202.126.89.1] 2019-10-14 12:48:05

Бид ч нэг европын дундад зууны үеийн шиг л амьдарч байна даа. Жирийн ард иргэд бол ядуу дорой, тэд нар бол юу ч биш, тэд нарыг яасан ч болно. Энэ бол ноёны эрх. Энэ хүмүүс 20 онд нэр дэвшинэ л гэж бодож байгаа байхдаа зайлуул.

Зочин [223.104.178.233] 2019-10-14 12:04:35

Yagaad turiin umnuus hudlaa yariad bhsa yum bd? Tiim erh hen ugsun yum

Зочин [103.229.123.130] 2019-10-14 11:46:45

Ардын намын дээрэмчид ёстой ширэн нүүрлэж байхшив. 3 сартай жирэмсэн бүсгүй хорвоогоос хальчихаад эцэг эх нь түүнийг ч мэдэхгүй ухаантай ухаангүй байхад даога нар нь ингээд сууж байдаг. Чулуун зүрх ширэн нүүр биз дээ энэ чинь

zochin [103.26.195.82] 2019-10-14 11:02:43

Өөрсдөө хэрэв байсан бол яах байсан бэ

Irgen [202.9.42.55] 2019-10-14 10:17:30

Araich de ingej nyytslaj bna gedeg chin gemt xereg bish yy xynii altan ami yls turiin nam bylgiin shaxsan tylshnii zolios bolox esgyish de jil byriin uvul bolxoor erx barigch namyyd neg biznesiin sanaagaa ard tymnii karmaag syilax maygaar olon jil ungurch olon ch terbym tugrug ytaa yndan zyyx meted yr ashig gyi zarj ytaa ni ylam ixeslee ynexeer ytaa bagasgax bodlogo bga bol oron syytsjyylax tusul olnoor xiij olon barilgiin kampanyyd ursuldux xeregteish de shynaxai lyivarchidiin undur ynetei bair gazriin naimaag tsegtslej oron syyts and irgediig oryylaachee xotoor dyyren undur ynetei bair ezengyi bga biz de xyrd mcs jigyyr grand met ni UB iin byx ashigtai gazart barilga bariad ard tymniig shylj yasan xanadgyi berdyyd ve ard niitiin gazar baylagiig deeremdej avsan yls turiin xaralgan bodlogiin gai iim bolj bna

Eрөнхийлөгчөө иргэддээ туслаач [103.229.123.130] 2019-10-14 09:39:50

Eрөнхийлөгчөө иргэд амь насаа алдаад ингээд байж болохгүй шдээ. Та арга хэмжээ яаралтай авахгүй юмуу. Иргэд одоо таньд л найдаж байна шүү дээ. Эрх баригчид тоохгүй бараг даажигнаж байна шүү дээ. Одоо иргэдэд дээш тэнгэр хол доош газао хатуу гэгчээр болчихлоо . Эсвэл тэнгэр ойрхон ч болчих юмуу яана дах. Байгаль орчны мэргэжилтнүүд энэ шахмал түлш маш хортой шүү нүдэнд харагдахгүй бараг үнэртэхгүй хлртой хийг агаарт цацаж байга а шүү. Хүүхэдтэй хүмүүс хотоос гарсан нь дээрдээ гэж ярьж байгаа шүү. Энэ арай хэтэрлээ.

Зочин [66.181.185.193] 2019-10-14 08:24:24

Даваасүрэн сайд нас барсан эмэгтэйн тухай сэтгүүлч асуухад маш их уурлаж яагаал иргэдийг айлгаад өайгаа юм гэж загнаж нийгмийг турхирсан бол хуультай шүү гэж айлгаж байна Гэтэл иргэд тулшийг бага зэрэг түлж өайна Аыдастай байна гэж байна даа Тулш кампанийн ТУЗ иргэдэд галлагааны тхлаар ямар заавар тараасан бэ Хэвлнл сайтуудад яагаад тавихгүй баына вэ

Зочин [122.201.22.17] 2019-10-14 08:23:24

Новшнууд .үйлийн үр ирнэ дээ та нарт

Зочин [66.181.168.131] 2019-10-14 08:03:00

Yagaad sanaataigaar hudal medeelel taraaj baigaag shalgah heregtei, ene hunii amiar uls tur hiidgiig neg tiish ni tsegtselmeer ymaa erh medelten darga naraaa


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.