Номин Тэтгэлэгт хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа

Aдмин / Эдийн засаг

Үндэсний хөрөнгө оруулагч Номин Холдинг ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, дэмжих зорилгоор Номин Тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 25 шилдэг оюутныг шалгаруулж, 1-1,5 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон юм.

Мөн Номин Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн сурч буй мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн болон үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд ажлын байраар хангагдах зэрэг боломжуудыг олгодог билээ.

Номин Холдинг ХХК нь худалдаа, үйлчилгээ, санхүү, инженерингийн чиглэлээр дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий 12 охин компани, 51 сүлжээ дэлгүүр, 5600 гаруй ажилтантайгаар МУ-ын нийт импортын 4 хувийг дангаараа бүрдүүлж, сүүлийн 5 жилийн дүнгээр 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн Үндэсний томоохон компаниудын нэг билээ.

image

image

image

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.