Амиа алдсан хүний тоо 40-д хүрчээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Япон улс сүүлийн 60 жил нүүрлээгүй байгалийн гамшигтай нүүр тулж, олон иргэнээ алдаж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-ийн 21:00 цагийн үед NHK телевиз “Хүчтэй хар салхины улмаас Канагава, Точичи, Гунма, Мияги, Фукушима, Сайтама, Ивате, Нагано, Ибараки, Чиба, Шизуока мужуудад нийт 28 хүн амиа алдаж, 18 хүн сураггүй алга болж, 177 хүн бэртэж гэмтээд байна” хэмээн мэдээлэв.

Тус мэдээллээс нэг цагийн дараа “Киодо” агентлаг хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 33-д хүрч, 19 хүн сураггүй алга болж, 180 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлсэн юм. Ийнхүү хар салхины улмаас хохирогчдын тоо цаг тутам нэмэгдсэн байна. Харин хамгийн сүүлийн мэдээллээр Японд нүүрлэсэн "Хагибис" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 40 болж нэмэгджээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, байшин нь усанд автсаны улмаас 30 мянган хүн нүүлгэн шилжүүлэх төвд байгаа аж.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо гамшигт өртсөн газар нутагт усан болон цахилгаан эрчим хүчийг сэргээхэд туслах тусгай бүлгүүд байгуулахыг үүрэгджээ. Өнөөдрийн байдлаар Японы нисэх буудлууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд галт тэрэг аравдугаар сарын 14-ний өдрөөс хуваарийн дагуу иргэдэд үйлчилж эхэлсэн байна.


Сэтгэгдэл

zochin [202.55.188.42] 2019-10-15 00:19:30

Japand bgaa mongolchuud mini bie biedee sain tuslaj demjeerei Ta nariig mini burhan iveeg

Бурхан [66.181.160.24] 2019-10-14 12:34:32

Бурхан байдаг бол ЯПОНЫГ ивээг

Зочин [66.181.184.213] 2019-10-14 11:49:28

Хөөрхий дөө,эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн, усан дотор л амьдардаг хүмүүс шүү дээ!! Би тэнд байхдаа ганц удаа л 4-5 баллын газар хөдлөхөд л маш их айж билээ, тэгэхэд л Монгол маань ямар тайван газар бодохыг ойлгосон доо!!

Zochin [202.126.89.20] 2019-10-14 11:19:11

Burhan tenger ni urshuugei

Монгол [182.160.37.117] 2019-10-14 10:22:56

Монголд шахмал түлшинд угаартаж 7 хүн амиа алдлаа. байгалийн гамшиг болсонтой адил.

Zochin [112.72.12.4] 2019-10-14 16:12:43

Shahmal tulshnees uudeltei amia aldsan huurhii humuus yamar emgeneltei we, um mani bad mi hum yaltai ch bilee

Zochin [112.72.12.3] 2019-10-14 16:05:09

Yamar negen shine yum gargaj zohitsuulalt hiisnii zolios bolj hohirch ulddeg ni manaid gazar awaad bn. Heden jiliin umnu mashini dugaariin hyazgaarlaltaas bolj bi hairan huugeesee hagatssan yum

ИРГЭН [202.126.89.209] 2019-10-14 09:13:55

ДЭЛХИЙН ЖИШИГ ЯПОН ОРОН ТҮҮНИЙ АРД ТҮМНИЙГ БУРХАН ИВЭЭЖ, АМАР АМГАЛАН БАЙЛГАХ БОЛТУГАЙ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.