Улаанбаатар, Нур-Султан хотууд ах дүүгийн харилцаат хотууд боллоо

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсанаас гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.

Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрээр харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотын дарга Алтай Сейдирович Кульгинов нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг бичиг баримтад холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд аравдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг Нур-Султан хотын дарга Алтай Сейдирович Кульгинов хүлээн авч уулзав. Уулзалтаар санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч хамтарч ажиллах, хоёр улс соёл, цаг уурын хувьд төстэй учраас аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа цаашид улам хөгжүүлэхээр санал солилцов. Мөн Нур-Султан хотын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт болон ногоон байгууламжаас туршлага судалж, хамтарч ажиллахаар болсон юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-10-15 01:28:04

соц үед афганистан монголтой ахан дүүгийн барилдлагатай гээд л дуу хүртэл гарч байсан Хавлааш дуулж байлуу яалаа

Иргэн [66.181.189.77] 2019-10-15 01:16:40

Диктаторууд диктатор болохыг мөрөөдөгчдийн ажил Өөрсдөө болохоор мэлэхгүй энийгээ Путин шиг супер мен гэж бодоцгоож дуурайх гэнэ Европод нийт ээрээ сайхан амьдарч байна Чөлөөтэй аль л бол аль улсад нэвтрээд бие биенийгээ улс үндсээрнь ялгахгүй сэтгэл хангалууэ хүн болж төрснийхөөжаргалыг эдлэлж амьдарч байна Мэдээж асуудал байлгүй л яахав Гэтэл арчаагүй ард түмнүүд диктаторуудыг сонгоод эсвэл дээрэмдүлж гаргаад зүгээр л талх олдож байгаад баярлаад л сууж байна Эзэндээ баярлаад шүү Манайханийм юм руу явж байгаа Энэнд тэгэхдээ АН тэдний доторсууж байсан луйварчид тэргүүлж байгааг анхаараая ээ ард олноо

Orkiin haana [66.181.168.131] 2019-10-15 01:04:37

Manai orkuud bna uu? Muulj ehlii

Зочин [122.201.21.40] 2019-10-14 17:05:15

Ах дуугийн харилцаа гэнэ уу, соц уеийг санагдуулчихлаа байна, соц уед орос ахтай байсан одоо хасаг ахтай болох нь ээ

Зочин [64.119.24.142] 2019-10-14 23:11:10

Улаанбаатар 300 гаран жилийн түүхтэй тэгэхээр ах нь болох юм байлгүй

Зочин [66.181.187.14] 2019-10-14 12:50:49

hen ni ax ni ymbe dee

зочин [202.9.45.2] 2019-10-14 12:00:29

заавал ах дүү гэх хэрэг байна уу хэн нь ах хэн нь дүү юм бэ дээ.зүгээр л хот хоорондын холбоо тогтоолоо гэвэл зүгээр биш үү сурвалжлагчаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.