Нийтийн сонсголыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар боллоо

Ц.Анударь / Улстөр

Сайжруулсан түлшний технологийн горим, зөвлөмж зөвлөгөө, чанарын хяналт, үнэ өртөгтэй холбоотой олон асуудлаар иргэд хангалттай мэдээлэлгүй байгаа. Иймд олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэгтгэхээр сонсгол хийх санаачилгыг гаргасан бөгөөд НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид тэргүүтэй нэр бүхий 13 төлөөлөгч сайжруулсан түлшний асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг “Монгол Улсын нийтийн сонсголын тухай хууль”-ийн хүрээнд хийх саналаа НИТХ-д өргөн барьсан.

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр уг асуудлыг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулахаар товыг тогтоолоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: “Бид сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж байна. Нийслэлийн ИТХ-аас Ерөнхий хяналтын сонсголыг ч анх удаа зохион байгуулах гэж байгаа. Тиймээс хуулийн хүрээнд сонсголыг зохион байгуулах нь зүйтэй. Ингэхдээ мэргэжлийн байгууллага болон олон нийтийн оролцоог хангахад анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Тэргүүлэгч Б.Бямбадорж: “Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хугацааг олон нийтэд сайн түгээх хэрэгтэй” гээд арваннэгдүгээр сарын 4-нд зохион байгуулахыг дэмжсэн байна. Улмаар Ерөнхий хяналтын сонсголыг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар даргалуулахаар тогтжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.