Монгол Улс, Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг хэлэлцэв

Aдмин / Гадаад мэдээ

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр Прага хотноо үзэглэсэн билээ. Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Удирдлагын тохиролцооны төслийг 2019 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Прага хотноо хэлэлцлээ.

Хэлэлцээнд Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол Улсаас БНЧУ-д суугаа элчин сайдын яамны төлөөлөл, Чехийн талаас тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн хамгааллын газрын төлөөлөл нийт 13 хүн оролцов.

Хэлэлцээний явцад харилцан мэдээлэл солилцсоны үндсэн дээр удирдлагын тохиролцооны анхны төслийг 1 зүйлээр нэмэгдүүлэн нийт 15 зүйлтэй байхаар тохиролцож, төслийг бүрэн хэлэлцэж дуусгалаа. Ингэснээр Чехийн Нийгмийн хамгааллын газар нь хоёр орны Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ашиглах маягтын төсөлд засвар хийн Монголын талд хүргүүлж, улмаар 2020 оны эхэнд Улаанбаатар хотноо уулзалт хийж, маягтыг эцэслэн дүгнэж, протокол байгуулахаар тохиролцлоо.

Энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр тухайн улсад ажиллаж, амьдардаг 10000 Монгол иргэний нийгмийн баталгаа хангагдах юм. Тодруулбал Монгол Улсын иргэд тус улсад ажилласан жилээрээ тооцуулж, тус улсаас тэтгэвэр тогтоолгон авах бол Чех Улсын иргэд мөн нөхцөлөөр манай улсаас тэтгэвэр авах юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн Газар нь нийгмийн хамгааллын чиглэлээр Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар улсуудтай олон улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэн, хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: НДЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.