АТГ-ын эзэмшлийн талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргалаа

Ц.Анударь / Нийгэм

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм. Тиймээс нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд онцгойлон анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа.

Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ-т орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Улмаар 2018 онд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан байдаг.

Баянгол дүүргийн тухайд нийтийн эзэмшлийн талбай багатай, олон нийтэд зориулсан бичил цэцэрлэг цөөнтэй. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан тухайн газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшилд өгч буй юм. Тус байгууллага дээрх газарт ямар нэгэн обьект барихгүй бөгөөд, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулж, цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

image

Хотын дарга С.Амарсайхан тухайн газарт ажиллах үеэрээ “Нийтийн эзэмшлийн талбайгаас танаж, хууль зөрчиж олгосон газруудын эрхийг шат дараатай цуцална. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудад онцгой хяналт тавьж, судалгаа гаргаж байна. Тиймээс тун удахгүй арга хэмжээ авч эхэлнэ. Цаашид хот төлөвлөлтийг сайжруулж, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэхийн тулд энэ мэт хууль зөрчиж олгосон газрын эрхийг цуцалж, зориулалтын дагуу ашиглахаар нөхцөл бүрдүүлнэ” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Bi [66.181.184.181] 2019-10-16 10:50:59

Mash tenetg ulsuud yum aa naad gazar deeree ulsiiin surguulil & tcetcrlege barikh kheregtei maluudaa oir orchimdon ulsiiin surguuli baikhgyi bolokhoor bugd khoriin tuvruu. Khyykhdee zuun bna.

Irgen [64.119.24.107] 2019-10-16 04:59:10

Kue ovoo doo. Ingej huuli busaar olgoson gazruudiig tsegtlej chaddag byartai zorigtoi dargatai boldog.

Зочин [202.126.89.218] 2019-10-16 04:01:47

Маш зев

Irgen [202.9.42.175] 2019-10-16 03:18:14

Mash zuv Amarsaixan darga bolsnoos xoish xot gedeg ail ezentei ail bolj bx shig bna er ni ye yeiin xotiin darga nar xyviin erx ashgiin tuluu ajlaa xiij bsan xamgiin oiriin jishee batyyl batbold enxboldi badamjynai metiin xylgaich lyivarchidtai tootsoo xiix tsag bolson Nairamdal zyslangiin gazriig sain shalgaarai tom tom haysyyd xen tend zuvshuurul uguud bdag ym jiriin irgediig tiish ni xavityyldaggyi murtuu turdiin avilgachidiin ezemshil bolchixson gazr bna

unshigch [202.9.44.47] 2019-10-16 03:03:04

mash zuw

Зочин [139.5.217.101] 2019-10-16 02:54:31

Маш зөв

x [66.181.188.195] 2019-10-16 02:51:37

Mash zuv. Amarsaikhand amjilt husie.

Зочин [203.169.50.92] 2019-10-16 02:37:10

Ашгүй дээ. Дэмжиж байна.

Иргэн [150.129.140.31] 2019-10-16 02:34:50

С.Эрдэний дэвсгэр болсон Одонтуяа хуцахгүй шүү.Нөхөр болон С.Эрдэнэтэй нийлж хулгай хэрэг чинь удахгүй ил болно


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.