“Sunshine village” хотхон төвийн цэвэр усны шугамд холбогдоогүй байжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Sunshine village” хотхоны оршин суугчид “Уснаас эвгүй үнэр үнэртлээ, гэдэсний халдварт өвчин гарч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар сурвалжиллаа.

“Sunshine village” хотхоныг "Химон Констракшн" ХХК барьсан бөгөөд 2017 онд ашиглалтад орж байжээ. “Sunshine village” хотхны барилга гурван жилийн өмнө ашиглалтад орсон. Гэвч ашиглалтад орноос хойш өнөөдрийг хүртэл төвийн цэвэр усны шугамд холбогдооүй, гүний худагтай байсан байна. Гүний худгийн усны бохирдож, тухай байрны орчин суугчдын гэдэсний халдварт өвчин гарчээ.

ТУС БАЙРЫГ ТӨВИЙН ЦЭВЭР УСНЫ ШУГАМД ӨЧИГДӨР ШӨНӨ ХОЛБОЖ ӨГЧЭЭ

Тус байрны орчин суугчид төвийн цэвэр усны шугамд холбогдоогүй байгааг гайхаж байна. Ашиглалтад орохоос өмнө “Япон шийдэл бүхий SMART систем”-ээр тоноглогдсон бүрэн цутгамал төвийн цэвэр усны шугаманд холбогдсон гэж рекламдаж байсан байна.

Одоогийн байдлаар “Sunshine village” хотхны А, В, Е блокын оршин суугчид нэлээд олноор хордлогод орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Байрны орчин суугчид олноор хордлогод орсон учраас тус байруудыг төвийн цэвэр усны шугамд өчигдөр шөнө холбож өгчээ.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ТУСЧ, ГЭРЭЭР ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙГАА

Тус байрны зарим оршин суугч суугчаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр мэдээлэл өгөхдөө нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Танай байрны уснаас эвгүй үнэр гарч, оршин суугчид гэдэсний халдварт өвчин туссан тухай мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай байрны хүмүүс ус бохир байна гэдгийг яриад байсан. Тухайн үедээ анзаараагүй. Харин өнгөрсөн тав дахь өдөр манай бага хүүхэд халуурч, дээшээ доошоо гүйлгээд эхэлсэн. Тэгж л мэдсэн. Манайх ус цэвэршүүлэгч хэрэглэдэг. Ус цэвэрлэгчээ үнэрлээд үзсэн чинь өмхий үнэртэй болчихсон байсан. Дотор талд нь замаг бий болчихсон.

Мөн нян бактер ихээр үүсчихсэн байна. А, В, Е блокийн оршин суугчид өмхий ус гарч байна гэдгийг байнга хэлж байгаа. Манай С блок харьцангуй гайгүй байсан. Харин өнгөрсөн тав дахь өдрөөс эхлээд ус өмхий гарч эхэлсэн.

-Таны биед ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Миний гэдэс ходоод байнга өвдөж байна. Гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Харин том хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад хүүхдүүд гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Манай гэр бүлийн хүн өнөө өглөө 30 минутын зайтай гүйлгэсэн. Гэр бүлийнхэн бүгдээрээ гэдэсний халдварт өвчин тусаж, гэрээ эмчилгээ хийлгэж байгаа. Одоо нэг хүүхдийнхээ шинжилгээг ХӨСҮТ-д өгөхөөр явах гэж байна.

image

-Усны бохирдлын талаар холбогдох газруудад мэдэгдсэн үү?

-Мэргэжлийн хяналтын байгууллага бусад албаны хүмүүст мэдэгдсэн. Энэ байрны орчин суугчид эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ асуудал дээр холбогдох байгууллагын хүмүүс анхаарах хэрэгтэй.

ГЭР БҮЛЭЭР ХЭВТЭХ БОЛОМЖГҮЙ УЧРААС ГЭРЭЭРЭЭ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА

-Одоо ундны усаа яаж хэрэглэж байгаа вэ?

-Зөөврийн ус хэрэглэж байгаа. Орой цагаар зөөврийн усны машин ус түгээдэг. Манай гэр бүлийн хүн ч гэсэн зогсоо зайгүй гүйлгэж байгаа болохоор үнэхээр хэцүү байна.

- ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Хүүхдийн биеийн байдал гайгүй байгаа. Эмчилгээ хийлгээд хэвтэж байна. Манайд өчигдөр ХӨСҮТ-өөс дөрвөн эмч ирж үзээд манай гэр бүлийнхнийг бүгдийг нь эмнэлэгт хэвт гэсэн. Гэр бүлээр хэвтэх боломжгүй учраас гэрээрээ эмчилгээ хийлгэж байна.

-Шинжилгээ авсан уу?

-Одоогоор онош гараагүй. Бидний өтгөнөөс шинжилгээ авсан. Хариу нь хараахан гараагүй байна. ХӨСҮТ-д манай байрны хүмүүс олноороо хэвтэж байна.

-Энэ байрнууд төвийн цэвэр усны шугамд холбогдоогүй байсан байна. Та бүхэн мэдэж байсан уу?

-Төвийн шугамд холбогдоогүй байсныг мэдээгүй байсан. Хүмүүсийн ярианаас сонсоход барилга бариулсан компанийн захирал, Мэргэжлийн хяналтын газартай асуудалтай учраас төвийн шугам холбоогүй гэсэн яриа байгаа. Энэ нөхцөл байдалтай холбогдуулж өнгөрсөн шөнө төвийн цэвэр усны шугамд холбосон. Яагаад өнөөдрийг хүртэл холбохгүй байсныг үнэхээр гайхаж байна. Холбогдох газрууд энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй.

ХӨСҮТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЛАА

“Sunshine village” хотхоны иргэдтэй уулзсаны дараа ХӨСҮТ-өөс гэдэсний халдварт өвчнөөр хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэл авах гэж очиход мэдээлэл өгөхөөс татгалзсан. Одоогоор мэдээллээ нэгтгээгүй байна гэсэн тайлбарыг өглөө.


Сэтгэгдэл

maralmaa [60.41.11.75] 2023-05-31 12:04:22

manai ger bainashd

Зочин [60.41.11.75] 2023-05-31 12:03:15

AIMAR YUM BE

Зочин [66.181.182.235] 2019-10-16 09:50:24

Zavaarsiin bw

maralmaa [60.41.11.75] 2023-05-31 12:04:16

aahan


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.