“Sunshine village” хотхоны гүний худгаас савханцар нян илэрчээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

“Sunshine village” хотхоны усыг шинжлэх хүсэлтийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.9.16/ эрүүл ахуй, халдвар хамгааллын шалгалт явуулжээ. Шалгалтын үеэр усан бассейн болон гүний худгийн уснаас хоёр дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулсан байна.

Шинжилгээгээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нэг мл-т 110-175-аар их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 100мл-т 25-45 илэрсэн байна. Мөн Спорт цогцолборын усан бассейны усанд хийсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli хоёроос их илэрсэн нь зохих стандартыг хангахгүй үзүүлэлт юм.

Иймд хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбуулжээ. Ингэснээр хотхоны усан хангамж хэвийн ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

зочин [124.158.77.41] 2019-10-17 07:34:00

барилга хулээж авсан комиссын ажлын үрдүн цэвэр ус нь төвлөрсөн хангамжинд холбогдоогүйг ч мэдэхгүй

зочин [202.131.243.186] 2019-10-17 07:24:20

хотхон хотхон хотхон. хотхонд л амьдрахгүй бол амьдрал биш болох гээд байна. болсон болоогүй хотхонд 20 жилийн өр тавин байж орох манай нийгмийн туйлширсан үзэгдэл. та бүхэн хүүхдээсээ Монгол оронд ИРЭЭДҮЙ бий юу гэж асуугаарай. тэгээд дараа нь өөрөөсөө асуугаарай. хариулт их энгийн бас бодмоор.

zochin [103.26.194.26] 2019-10-17 01:40:04

hothonooroo gedesni haldvart ovchin tusaad balarhin bndoo

Зочин [192.82.71.118] 2019-10-17 01:16:50

Энэ зураг биш юм уу?

Зочин [192.82.70.115] 2019-10-16 23:30:50

Nyamdorjiin barisan ambaaruud shig yum bj yun ch svr nerteimdee

зочин [66.181.186.228] 2019-10-16 22:09:24

хотын хөрсний доорхи ус хүний өтгөн ялгадасанд байдаг нянгаар бохирдсоныг харуулж бна.Гэр хороололын хөрсийг хамгаалахгүй бол аюул нүүрэлснийг хотын мэргэжилийн бус удирдлагууд ойлгох хэрэгтэй.

Зочин [122.201.31.113] 2019-10-16 16:13:53

Юун ч сүрхий нэртэймбэ, хаа ч байдгийн.

Зочин [66.181.184.46] 2019-10-16 13:32:07

баастай ус юм байна

Зочин [66.181.182.235] 2019-10-16 11:10:29

Mergejliin hynalt yu hiij bsiin anh ene bairiig ashiglaltand yu helj oruulsiin be??? Hariutslaga geech ym alga bn


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.