Сингапур улс элсэн чихрийн агууламж өндөртэй ундаа сурталчлахыг хориглов

Aдмин / Гадаад мэдээ

Сингапур улс чихрийн шижин өвчинтэй хийх тэмцэлд онцгойлон анхаарч байна. Иймээс элсэн чихрийн өндөр агууламжтай ундааг сурталчлахыг хориглож буй анхны улс болж байна. Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлэхдээ, “ телевиз, сонин болон бүхий л сурталчилгааны хэрэгслээр элсэн чихрийн эрүүл мэндэд зохист хэмжээний бүтээгдэхүүнийг л сурталчлах боллоо. Энэхүү шийдвэрийг гаргаж буй нь урт хугацааны судалгаан дээр үндэслэсэн иргэнээ бодсон зөв шийдвэр” гэлээ.

image

Шингэн зүйлс гэдэгт кофе, ундаа, жимсний шүүс, тараг гэх мэт бүх төрлийн шингэн бүтээгдэхүүн орох аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар өдөрт 1-2 лааз чихэрлэг ундаа хэрэглэдэг хүн бага хэрэглэдэг хүнтэй харьцуулахад чихрийн шижингээр өвдөх магадлал 26% иар илүү байна. Хэт элсэн чихрийн агууламж өндөртэй ундаа нь таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчлөлийн суурь болдог байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.