С.Эрдэнэ: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, давбал хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаанаа УИХ-ын С.Эрдэнэ “Гадаад орнуудад банк санхүүгийн ажиллагааг төрийн зохицуулалтаар хэрхэн зохицуулдаг судалгаа хийсний үндсэн дээр хуулийн төслийг санаачилсан. 1954 онд анх Япон улсад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох буюу мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг анх санаачилж өргөн барьж, батлуулж байсан юм билээ. Өнөөдөр дэлхийн 76 улсад энэ хууль хэрэгжиж байна. Манайд ч энэ хуулийг хэрэгжүүлэх нөхцөл үүссэн гэж үзсэн учраас хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулиар арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж өгөх юм. Хэрэв зээлийн хүүгийн дээд хязгаарыг давсан хүү тооцсон тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан. Өнөөдөр, маргааш эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Хуулийн үр дүн гарах байх” гэсэн юм.

Хүүгийн дээд хязгаарыг тогтоосноор хадгаламжийн хүү буурч, иргэд, ААН-үүд хадгаламжаа татан эрсдэл үүсэх эсэх талаар “Цөөн тооны хадгаламж эзэмшигчдийн хүсэл зоригоор арилжааны банкууд ажиллаж байна. Жишээ нь хадгаламжийн хүү 15 хувь хүртэл байна. Тэрбумаас дээш хадгаламжтай хэдэн иргэн байгаа билээ. Судалгаан дээр тоо баримт дурдсан. Хүн амын хэдэн хувь нь арилжааны банкинд хадгаламж эзэмшиж байгаа, банкуудын актив хүчин чадал ямар байгаа гээд олон зүйлийг ярьж болно.

Өнөөдөр зөвхөн хадгаламж дээр суурилсан чадавх байвал тогтвортой байдал биш. Бусад үзүүлэлтийг харах хэрэгтэй. Олон улсын валютын сангаас арилжааны банкуудын активын чанар муу байгаа тул нэмэгдүүлэх шаардлага удаа дараа тавьсан. 700 тэрбум төгрөгийн актив нэмж, 200 тэрбумыг баталж, 500 тэрбумыг одоо хүртэл баталж чадаагүй байна. Энэ нь өнөөдөр саарал жагсаалтад орох үндэслэл болоод байна. 500 тэрбумын эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа нь мөнгө угаалт гэсэн хардалтыг бий болгож байгаа юм билээ. Арилжааны банкуудын 30 жилийн хугацаанд монопол байдлыг төрийн зохицуулалтаар шийдэх ёстой. Зээл, зээлийн хүүнд дарлуулсан иргэд, ААН-үүдийн амьдрал өдөр ирэх тусам дордож байгаа тул зүгээр хараад сууж болохгүй.

Дээр нь ипотек болон тэтгэврийн зээл байна. Тэтгэврийн зээл хүүгээ урьдчилж тооцоод авчихдаг. Ипотекийн зээл жилийн найман хувийн хүүтэй бага мэт боловч, тооцоог нь гаргаад ирэхээр мөнгө хүүлэлт болчихож байгаа юм. Ашиг дээрээ ашиг нэмээд байдгаа боль л гэж байгаа юм” хэмээн тайлбарласан юм.

Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь тэтгэврийн болон ипотекийн зээл төлж буй иргэдэд ч эерэг нөлөө авчирна гэдгийг тэрбээр онцоллоо.

Эх сурвалж: www.gogo.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.218] 2019-10-17 10:41:09

Германы төслөөр дулаалж байгаа

зочин [202.21.100.210] 2019-10-17 08:59:58

Эрдэнэ уул нь баянголд байр хөөсөнцөрөөр дулаалах ажлыг зөв хийж эхэлүүллээ, Гэхдээ өөрийнхөө ээжийн 14-р байрыг л хийлгэж байна.Бусадыг нь адил хийлгэвэл зүгээр юм.

Zojin [202.131.229.50] 2019-10-17 05:56:16

Ene bahi melhiig harahaar uur hureed bna

Зочин [49.0.137.131] 2019-10-17 04:22:29

Валютын сангийн шахалт нь Монголчуудын өөрсдөө бүрдүүлсэн активыг цуцлуулж гадны активаар орлуулах шахалт юм. Цаад санаа нь манай банкны системийг гадны хөрөнгө оруулалтын сангуудаас хараат болгох, Монголд үндэсний тодотголтой банк байхгүй болгож устгах гэсэн бодлого шүү.

Зочин [124.158.94.88] 2019-10-17 02:58:15

Ingeed zeeliin huu buurna gej bodoj baigaa bol genen bna daa. harin ch ulam dald helbert orj, mungu huulelt gaarna. uchir ni bank busuud huuliin daguu u/a yavuulah bolomjgui bolj dampuurna. zeel oldohoo bolino.

Zochin [192.82.76.175] 2019-10-17 02:28:58

Mongol lombard

ӨНДӨР НАСТАН [103.57.94.212] 2019-10-17 02:26:11

Сайн байна. Эрдэнээд баярлаж байна. Энэ зээлийн хүү гээч юмнаас ард түмнээ авраарай. Амжилт

рр [202.55.191.205] 2019-10-17 01:59:08

зүйтэй ингээд цаашаа яв л даа улс эх орон ард түмнийхээ төлөө зүтгээд байвал сонгууль энэ тэр ямар хамаа байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.