Зам гарц, галын аюулгүй байдалд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах өндөр барилга байгууламж болон орон сууцны хорооллын байрны орох, гарах зам гарцанд Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, Гал унтраах тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтэрч ажиллах нөхцөл бололцоог хангуулах чиглэлээр хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Энэ үеэр орон сууцны хороолол, хотхонд явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, гал унтраах тусгай зориулалтын автомашин чөлөөтэй зорчих, хүрэлцэн очих боломж нөхцөл, байрлах тусгайлсан талбайтай эсэх зэргийг шалгах юм.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.